x

Б.Найдалаа: Эдийн засаг, валютын ханш гээд бүх асуудлын суурь нь эрчим хүч

Улсын Их хурлын гишүүн Б.Найдалаатай ярилцлаа.

-Манай улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа юм бэ. Мэргэжлийн эдийн засагч, Их хурлын гишүүний хувиар энэ тал дээр ямар мэдээлэлтэй байна вэ?

-Монгол Улсын эдийн засаг бол маш жижигхэн. Аварга том хоёр улсын дунд байдаг. Нэг улсаас нь бүрэн гэж хэлж бараг болохуйц хараат байдалтай байгаа эдийн засаг. Зүйрлэх юм бол жижиг аяганы дундуур байгаа ус шиг гэж хэлж болно. Одоо нүүрсний үнэ унаж байна. Дээр нь олон улсын нөхцөл байдал, дайн байлдаан, эдийн засгийн хэт өндөр тариф, татвар гээд ер нь амаргүй байна. Хүнд байдалд ороход маш амархан. Тийм болохоор маш эрсдэлтэй байна. Бидний шийдэл уг нь тодорхой байгаа юм. Харамсалтай нь сая хамтарсан засаг унаад, улс төрийн нөхцөл байдал дахиад ойлгомжгүй, тогтворгүй мэт дүртэй болчихлоо. Энэ бол гадаад нөлөөтэй хавсраад эдийн засаг, бидний амьдралд л сөрөг талтай юм. Улс төр нь тогтвортой байх ёстой. Тийм болохоор л ХҮН нам хамтраад байгаа юм.

-Улсын төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн тухай зарим нь яриад эхэлсэн байна лээ. Уг нь бид чинь хэдхэн сарын өмнө алдагдалгүй төсөв баталчихлаа гээд л дээр дооргүй хөл хөөрцөг болсон. Гэтэл одоо ийм юм яригдаад эхэллээ. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Төсвийг тодотгоно гэж байгаа нь төсвийн бодлого уян хатан байгаагийн нэг шинж л дээ. Бид уг нь алдагдалгүй төсөв баталчихсан. Гэтэл яг үнэндээ мэргэжлийн талаасаа алдагдалгүй төсөв гэж байгаа нь буруу. Улс төрийн талаасаа болохоороо алдагдалгүй, хэмнэвэл сайн гэж бодоод байгаа юм. Яг үнэндээ бол хөгжиж байгаа, шийдэх асуудал олонтой, өсч яваа эдийн засаг байж алдагдалгүй төсөв гэж яриад байгаа нь буруу л даа. Цалинг нь нэммээр байгаа өчнөөн салбар байна шүү дээ. Эрүүл мэндийн салбар байна. Багш нарынхаа цалинг ч бид өнөөдөр олигтой нэмж чадаагүй байгаа. Төсөв нь өөрөө үр дүнтэй, юунд зарцуулж байгаа дээрээ анхаарах ёстой. Төсвийн бодлого энэ чиглэлдээ явах ёстой болохоос биш зөвхөн дүн, тоог нь хараад алдагдалгүй болгож харагдуулах гээд байгаадаа б и ш ю м . Энэ бол бид өнгөрсөн намар анхаарлаа буруу тийшээ хандуулсны л илрэл.

-Энэ өдрүүдэд улс төр өрнүүн, шинэ Ерөнхий сайд тодрох гээд бужигнаж байна. Нөгөө талдаа татвар нэмэгдсэн, валютын ханш нь өссөн нөхцөл байдалтай байгаа. Тийм болохоор шинэ бүрэлдэх Засгийн газар энэ бүхнийг засаж залруулахын тулд ажлаа нэн тэргүүнд юунаас эхлэх ёстой гэж та харж байна вэ?

-Монгол Улсын үе, үеийн Засгийн газруудад үндсэн хэдхэн ажил л байсаар ирсэн. Одоо ч тийм л байгаа. Ялангуяа одоогийн шинэээр томилогдох гэж байгаа засагт хамтарсан Засгийн газрын үед жаахан учраа олоод байсан гадна, дотнын хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалах хэрэгтэй. Улс төр нь тогтвортой, засаг нь бужигнахгүй, хөрөнгө оруулж болох юм байна. Нэг л өдөр хөөчихгүй юм байна, бодлого нь тогтвортой байх нь гэсэн итгэлийг улам л нэмэгдүүлэх шаардлагатай. Хэрэгжүүлнэ гэчихсэн байгаа том, том төслүүд дээр маань гадны томоохон хөрөнгө оруулалтууд орж ирж байж төгрөг, ам.долларын ханш тогтвортой болно. Ингэж байж бидний цалин орлого, төсөв нэмэгдэнэ, дараа дараагийн ажлуудаа хийх боломж бүрдэнэ. Тиймээс гарцаагүй хийх эхний ажил бол хөрөнгө оруулалт. Энэ итгэлийг алдахгүйгээр яаралтай Засгийн газраа байгуулаад тэр тал руугаа далайцтай ажиллах ёстой. Хоёрдугаарт, бизнесийн орчин. Татварын орчин, нийгмийн даатгалын шимтгэл гээд олон асуудал бий. Бизнес хийхэд зөвшөөрлөөс авахуулаад жижиг сажиг саад бэрхшээлийг арилгах талаар шинэ Засгийн газар дорвитой, онцгой ажил хийх хэрэгтэй байна. Эдийн засгаа төрөлжүүлнэ гэж яриад байгаагаа онцгой анхаарч хийх хэрэгтэй. Зарим шаардлагагүй зохицуулалт, журмыг үгүй хийж, иргэд орлого олох боломжийг бүрдүүлэх ёстой.

Гуравдугаарт, бид чинь 14 мега төсөл хэрэгжүүлнэ гэчихсэн байгаа. Бүгд зөв, гэхдээ эрэмбэ хэрэгтэй. Зарим нь нэн яаралтай бол, зарим нь цаг хугацаа нь болоогүй төслүүд байгаа. Тийм болохоор эдгээрийгээ дахиж шинээр эрэмбэлэх хэрэгтэй байна. Аль нь хамгийн хэрэгтэй юм, ялангуяа эдийн засаг ингэж хүнд байгаа үед гэж тооцоод жагсаалт гаргах хэрэгтэй. Энэ дотор гарцаагүй нэг зүйл бол эрчим хүчний реформ. Саяхан ТЭЦ-3 дээр харамсалтай осол гарлаа. Тиймээс эрчим хүчний салбарын шинэчлэлийг яаралтай, дорвитой, зарим салбараас илүүд үзэж байгаад хийхгүй бол эдийн засгийн уналт, ам.долларын ханшийн өсөлтийн гээд бүх асуудлын суурь нь эрчим хүч байгаа юм. Ямар ч байсан тогоо тасалдаггүй болохын төлөө, осол аваар гардаггүй байхын төлөө, гэнэтхэн хөлдчихгүйн төлөө эхний ээлжинд ажиллах ёстой.

Мөн цаашид эрчим хүчийг экспортолдог болохын төлөө л ажиллах хэрэгтэй. Бусдаас гуйж авдаг биш, бусдад зардаг, заадаг болгохын төлөө эрчим хүчний реформыг түлхүү ажиллуулах ёстой. Ерөөсөө Монгол Улсын эдийн засгийн суурь нь яг одоо бол эрчим хүч байгаа юм. Эрчим хүчний реформыг яаж хийхээс Монгол Улсын эдийг засаг өсөх, валютын ханш яах вэ гэдэг хамаарна.

-Эрчим хүчний реформ гэдэг дээр ХҮН нам сая нэлээд манлайлж оролцсон. Гэтэл нийгэмд цахилгааны төлбөрийг гурав дахин нэмснээс өөр зүйл хийсэнгүй гээд байна. Үүн дээр юу хэлэх вэ?

-Эрчим хүчний реформ дээр яах аргагүй ХҮН нам манлайлж оролцож байгаа. Цаашдаа ХҮН намтай, намгүй үүнийг хийхгүй бол манай улсын эдийн засаг өсөхгүй. Үнэ тарифын асуудал бол 100 хуваасны дөнгөж нэг нь. Энэ бол үнэ нэмээд ашиг олоод байгаа биш, зөвхөн алдагдалгүй байх эхний нөхцөлийг л бүрдүүлж байгаа юм. Араас нь харин хурдан хийх ёстой ажлууд байгаа. Тухайлбал, засаглалын асуудал байна. Засаглал, менежмент тааруу байгаа болохоор осол аваар гарч, үргүй зардал байсаар байгаа юм. Бас хамгийн чухал нь хөрөнгө оруулалт. Нэмж эх үүсвэр, цахилгаан станц барихгүй байхад тогоо таслахгүй гээд яах юм.

Дээр нь цахилгаан байж байж жижиг, том үйлдвэрүүд хөгжинө. Жижигхэн ТҮЦ ажиллуулахад хүртэл цахилгаан хэрэгтэй. Ноднин төсөв хэлэлцэж байхад би хэлж л байсан. Эрчим хүч, соёлын салбар хоёр яг ижилхэн төсөвтэй байгаад байгаа юм. Соёлын салбар чухал. Гэхдээ өнөөдөр бидэнд хамгийн чухал, эдийн засгийг босгох, энэ улс орныг өөд нь татах салбар нь эрчим хүч. Тиймээс зарим салбарын хөрөнгө оруулалтыг тэвчиж байгаад ч хамаагүй эрчим хүч рүү хөрөнгө оруулах хэрэгтэй. Ерөнхий сайд хэн ч болсон эрчим хүчийг нэгдүгээр асуудал болгож анхаарах ёстой.

-Валютын ханш өдөр бүр өсч байна. Үүнийг буулгах, тогтвортой болгохын тулд Засгийн газраас гадна Монголбанк ямар арга хэмжээ авч ажиллах ёстой вэ?

-Төгрөг, ам.долларын харьцах ханш дээр Монголбанкны бодлогын хүү ч байна уу, ам.доллар гаргаж зарах гээд зохицуулалтын маягийн арга хэмжээ бол зөвхөн богино хугацааны гал унтрааж байгаа л явдал. Үүн дээр хоёр л зүйл байгаа. Нэгдүгээрт, түрүүн би дурдсан, гадаадын хөрөнгө оруулалт. Монгол Улс их юм үйлдвэрлэж, гадагшаа зардаг байх ёстой. Ингэж чадахгүй, зөвхөн нүүрснээс хамааралтай байхаар үнэ нь өндөр үед амар тайван нэг хэсэг байдаг. Үнэ нь уначихаар улсаараа гал алдах эрсдэлд орчих гээд байгаа юм. Хоёрдугаарт, бид эрчим хүчийг бусдаас гуйдаг биш, зардаг болох бүрэн боломжтой. Үүнд хүрэхийн тулд л явах ёстой.

Энэ бүхнийг хийж чадах юм бол төгрөг, ам.долларын ханшийн харьцаа аяндаа тогтворжоод, буураад ирнэ. Мөн төсвийн сахилга батын асуудал маш чухал байна. Алдагдалгүй төсөв батлахдаа бус юунд зарцуулах нь чухал. Үр ашигтай байвал бид хийхээс өөр арга байхгүй. Хэрэв үр ашиг муутай том, том төсөл хийгээд бужигнаад байх юм бол болохгүй. Тийм болохоор л яриад байгаа энэ том төслүүдээ дахин эрэмбэл гэж хэлээд байгаа юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Оройтоогүй дээрээ" АНУ-тай хэлэлцээр байгуулахыг Кубад уриалав 51 мин О.Сайханжаргал мөсөнд авиралтын дэлхийн цомоос мөнгөн медаль хүртлээ 51 мин Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо 1 цаг 2 мин Цагдаагийн байгууллагад нэг өдөрт 1673 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 3 мин Улаанбурхан өвчний тохиолдол нэгээр нэмэгдэж, 33 хүн эмнэлэгт хэвтжээ 1 цаг 4 мин Баянзүрх дүүрэгт 1500 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 1 цаг 6 мин Б.Намбардагва чөлөөт бөхийн УАШТ-д анх удаа түрүүллээ 1 цаг 7 мин Улсын хэмжээнд 4 удаагиийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдлээ 1 цаг 9 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Замын-Үүдийн газар олголтыг шалгуулна 1 цаг 11 мин Нөөцийн махыг 410 цэгээр худалдаалж эхэлнэ 1 цаг 12 мин "102 Police" аппликейшнээр зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгоно 1 цаг 13 мин Ираны ард түмэн тэмцэж байна 1 цаг 34 мин Н.Содном: АИХ-ын хамгийн гол бүтээлийн нэг нь шинэ Үндсэн хууль 1 цаг 43 мин Г.Занданшатар: Замын-Үүдийг зургаадугаар сарын 1-ний дотор хотын статустай болгох бэлтгэлийг хангана 2 цаг 52 мин Ерөнхий сайд Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагааг хангалтгүй гэж үзэв 2 цаг 54 мин Даниил Медведев, Арина Соболенко нар Брисбений тэмцээнд түрүүлэв 2 цаг 56 мин "Барселона" Испанийн Супер цомын аварга боллоо 2 цаг 59 мин Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд 3 цаг 0 мин ОУСС-ын Crew-11 хөлгийн баг эрүүл мэндийн шалтгаанаар хугацаанаасаа өмнө эргэн ирнэ 3 цаг 19 мин Нийслэлд долоо хоногт 39 гал түймэр гарч, 2.5 тэрбум төгрөгийн өмчийг авран хамгаалжээ 3 цаг 21 мин
iИх уншсан
Явуухулангийн Цаст Цагаан уул Д.Уламбаяр: Венесуэлд дэглэм өөрчлөгдөж, ардчиллын замаар хө... Марко Рубио “Монголын Ерөнхийлөгч хууль бус” гэж байжээ Вэнэсуэлчүүд цэцэг барин угтлаа Сэтгэлээ сайжруулж, гэгээрэл рүү тэмүүл Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ... Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... 2026 оны цэргийн бүртгэл энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ Улаанбаатар төмөр замд 853 вагон шатахуун байна Венесуэл АНУ-тай хүндэтгэлтэй харилцаа тогтоохыг уриалав “Насны хишиг”, “Эхийн алдар” одонгийн мөнгийг ирэх сард олго... Венесуэлийн хямралын улмаас үнэт металлын үнэ огцом өсөв Г.Занданшатар: УБЕГ иргэдээс уучлал гуйх хэрэгтэй Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн олголтын хуваарь гар... Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Монголын спортын наадам энэ сарын 18-нд эхэлнэ Саудын Араб хөрөнгийн зах зээлээ гадаадын хөрөнгө оруулагчда...
Top