x

Канадын “Спрюс Медоуз” наадамд Монголын галерей нээгдлээ

Канад Улсын Альберта мужийн Калгари хотод зохион байгуулагдаж буй олон улсын “Спрюс Медоуз” морин спортын наадмын 50 жилийн ойн хүрээнд “Монголын галерей” үзэсгэлэнгийн асар энэ сарын 7-нд албан ёсоор нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн нь монголын уламжлалт өв соёл, гар урлал, аялал жуулчлал, үндэсний үйлдвэрлэлийг дэлхий дахинд таниулах зорилготой юм.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх М.Батхуяг, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар, “Спрюс Медоуз” байгууллагын Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий захирал Линда Саутерн-Хийткотт, Альберта муж дахь Өргөмжит консул Питер Уоллис нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.

Зөвлөх М.Батхуяг Монгол Улсын морин соёл дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, НҮБ-ын Ерөнхий Ассамблей Монголын санаачилгаар долоодугаар сарын 11-нийг “Дэлхийн адууны өдөр” болгон зарласныг онцлон дурдсан юм. Түүнчлэн тэрбээр хоёр орны адууны соёл, түүхэн уламжлал, морин спортын холбоог тэмдэглэн, ийнхүү Канадын нэр хүндтэй наадмын хүрээнд Монгол орныг сурталчилж байгаад талархал илэрхийлсэн байна.

Үзэсгэлэн энэ сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд монгол үндэсний хувцас, арьс шир, ноос ноолуур, гар урлалын бүтээгдэхүүнүүдийг олон нийтэд танилцуулж, Монгол орны аялал жуулчлалын боломжийг сурталчилж байна. Үүний зэрэгцээ “Монголын галерей” үзэсгэлэнг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Экспорт, олон улсын худалдааны төв хамтран Калгари хот дахь монгол иргэдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Дэлхийн томоохон морин спортын наадмуудын нэгт тооцогдох “Спрюс Медоуз” нь жил бүр 1000 гаруй морь оролцдог, 25 мянга гаруй үзэгчтэй, олон улсын морин харайлтын 10 тэмцээнийг зохион байгуулдаг өндөр цар хүрээтэй арга хэмжээ гэдгийг тус улсад суугаа ЭСЯ онцолжээ.

Эх сурвалж: Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ханбогд суманд мах бэлтгэх үйлдвэрийн шав тавьж, барилга угсралтын ажил эхэллээ 15 мин Толь руу нулимахаа больцгооё...  29 мин   С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй 45 мин Улсын хэмжээнд 4.2 сая мал төллөж, хаврын тариалалтын бэлтгэл эхэллээ 1 цаг 9 мин УИХ-ын гишүүд Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 1 цаг 10 мин БНЭУ руу коксжих нүүрс туршилтаар тээвэрлэх асуудлыг хэлэлцлээ 1 цаг 15 мин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг цурамд оруулжээ 3 цаг 1 мин Нийслэлд барих трамвайн төслийн хоёрдугаар шугамын тендерийг зарлалаа 3 цаг 4 мин Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээр БНСУ-ын “Hanwha” групптэй хамтран ажиллана 3 цаг 8 мин Эрдэмтэд Дауны хам шинжийг эмчлэх боломжтой ген засварлах технологи боловсруулав 3 цаг 10 мин Үйлдвэрлэлийн осолд өртсөн иргэдэд үйлчлэх 19 сувилалтай гэрээ байгууллаа 3 цаг 19 мин Сьюзан Койл Австралийн хуурай замын цэргийн анхны эмэгтэй командлагч боллоо 5 цаг 35 мин Ормузын хоолойг хаах АНУ-ын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа 5 цаг 37 мин Ерөнхий сайд Н.Учрал эрүүл мэндийн салбарын ажилчдын цалингийн нэмэгдлийг шинэчлэн тооцох үүрэг өглөө 5 цаг 38 мин Ерөнхий сайд Н.Учрал СOP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны хуралд оролцлоо 5 цаг 39 мин Мэдээлэл, технологийн үндэсний паркийн нөхцөл байдлыг УИХ-ын дэд хороогоор хэлэлцлээ 5 цаг 40 мин Ногоон нуур орчимд 5.5 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна 5 цаг 40 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод 5 цаг 47 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 5 цаг 48 мин Мягмар гарагт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 5 цаг 50 мин
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж... Чойбалсангийн сэжигтэй үхэл Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүү... Монголын тамирчид "Black Cup 2026" тэмцээнд БНХАУ-ын багтай ... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигт эхний ялалтаа бай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн иргэдэд төрийн дээд одон,... Орос улс Ойрхи Дорнод болон Төв Азид нөлөөгөө алдав
Top