x

Гадаадын иргэд E-Mongolia-аас шууд үйлчилгээ авах боломжтой

Гадаадын иргэд E-Mongolia-аас шууд үйлчилгээ авах боломжтой

“И-Монгол академи” УТҮГ нь Гадаадын иргэн харьяатын газрын нийт  10 үйлчилгээг цахимжуулж Монгол Улсад оршин суугаа гадаад иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн цахим үйлчилгээг үзүүлж, хүртээмжтэй байдлыг нь сайжруулан гадаад иргэдэд илүү ойр, шуурхай байх тал дээр анхаарч ирсэн билээ.

Гадаадын иргэн харьяатын газраас авдаг үйлчилгээнүүд E-Mongolia системд цахимжсанаар өдөрт 240-520 иргэн биечлэн очиж үйлчлүүлдэг байсан бол 5-8 болтлоо буурч, 100-150 хүсэлтийг уламжлалтаар хүлээн авч шийдвэрлэдэг байсан бол 700-1100 хүсэлтийг цахимаар хүлээн авдаг болж, хүсэлтийг 5-10 хоногийн дотор шийддэг байсан нь 3 хүртэлх хоногт шийдвэрлэх боломжтой болж үр дүнгээ өгч байна.

Гэсэн хэдий ч мэдээллийн хүртээмжтэй байдлаас шалтгаалан одоог хүртэл гадаад иргэд биечлэн очиж үйлчилгээ авах хандлага багагүй байна. Тиймээс цахимжсан үйлчилгээг гадаад иргэдэд сурталчлан таниулах, мэдээ мэдээллийг олон талт сувгаар түгээх, хүртээмжийг нэмэгдүүлэх, уялдааг хангах тал дээр илүү ач холбогдол өгч анхааран төрийн байгууллагуудын хэвлэл мэдээллийг хариуцсан удирдлага, алба хаагчидтай хамтарсан уулзалтыг шат дараатай зохион байгуулж байгаа билээ.

Тус ажлын хүрээнд өнөөдөр “И-Монгол академи” УТҮГ-ын СОНХГ, Гадаадын иргэн харьяатын газрын холбогдох мэргэжилтэн алба хаагчид уулзаж харилцан санал солилцов.

Энэ нь зөвхөн тухайн салбарын цахим шилжилтээс гадна Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах өөрчлөлтийн томоохон стратегийн нэг хэсэг гэж үзэж болохоор байгаа юм. Цаашид төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, цахим үйлчилгээг иргэдийн хэрэгцээнд нийцсэн илүү хүртээмжтэй болгох ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа билээ.

E-Mongolia системд Гадаадын иргэн харьяатын газрын цахимжсан үйлчилгээнүүд:

1

Гадаад иргэний оршин суух зөвшөөрлийн тодорхойлолт

2

Гадаадын иргэн оршин суух зөвшөөрөлтэй эсэх тухай лавлагаа

3

Гадаадын иргэн, уригчийн зөрчил гаргасан эсэх тухай тодорхойлолт

4

Гадаадын иргэний бүртгэл

5

Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалт хийсэн тодорхойлолт

6

Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалт хийсэн тодорхойлолт (ААНБ)

7

Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон тухай тодорхойлолт

8

Монгол улсын харьяат болсон тодорхойлолт

9

Монгол улсын харьяатаас гарсан эсэх тухай тодорхойлолт

10

Олон Улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэх тухай тодорхойлолт

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 9 цаг 18 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 9 цаг 20 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 9 цаг 22 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 9 цаг 23 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 9 цаг 24 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 9 цаг 25 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 9 цаг 25 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 11 цаг 30 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 11 цаг 31 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 11 цаг 34 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 11 цаг 38 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 11 цаг 43 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 12 цаг 59 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 13 цаг 11 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 13 цаг 14 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 13 цаг 14 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 13 цаг 15 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 13 цаг 20 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 13 цаг 20 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 13 цаг 25 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top