x

Аялал жуулчлалын сургалтын шинэ төвийг Арцатын амд нээнэ

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан “Аялал жуулчлалын сургалтын төв”-ийг 2025 оны тавдугаар сарын 29-нд Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны Арцатын аманд албан ёсоор нээх гэж байна. Энэхүү төв нь Монгол Улсын Засгийн газар болон БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй төслийн үр дүн юм.

Сургалтын төв нь нийт 2739.8 м.кв талбайтай, 250 хүний багтаамжтай гол танхим, 10-30 хүний багтаамжтай 6 сургалтын өрөө, хоол үйлдвэрлэл, тогоочийн сургалтад зориулсан иж бүрэн тоног төхөөрөмж бүхий танхимуудаас бүрдэж байгаа нь практик сургалтын бүх нөхцөлийг хангасан бүтээн байгуулалт болжээ. Тус төв нь БНСУ болон олон улсын сургалтын байгууллагуудтай хамтран зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, чадавхжуулахад чиглэнэ.

Нээлтийн арга хэмжээний үеэр “Бостон консалтинг” групптэй хамтран боловсруулсан Монгол Улсын аялал жуулчлалын дунд хугацааны стратеги-ийг танилцуулахын зэрэгцээ, “Go Mongolia 2.0” хөтөлбөрийн хүрээнд улсын гадаад сурталчилгааг шинэ шатанд гаргах бодлого, мөн Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар батлагдсан хөнгөлөлттэй зээлийн нөхцлийн талаарх мэдээлэл-ийг зочдод хүргэхээр төлөвлөжээ.

Шинэ сургалтын төв нь Монголын аялал жуулчлалын салбарын мэргэжлийн боловсон хүчнийг олон улсын түвшинд бэлтгэх, бодлогын шинэчлэлийг дэмжих, улмаар салбарын өсөлтөд бодит хувь нэмэр оруулах чухал дэд бүтэц болж байна.

Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлалын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 9 цаг 19 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 9 цаг 21 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 9 цаг 23 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 9 цаг 24 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 9 цаг 25 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 9 цаг 26 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 9 цаг 26 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 11 цаг 31 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 11 цаг 33 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 11 цаг 35 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 11 цаг 39 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 11 цаг 44 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 13 цаг 0 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 13 цаг 12 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 13 цаг 15 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 13 цаг 15 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 13 цаг 16 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 13 цаг 21 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 13 цаг 22 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 13 цаг 26 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top