x

“Хашаандаа таван мод тарья” аян эхэллээ

“Тэрбум мод тарих үндэсний өдөр”-үүдийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн санаачилгаар “Хашаандаа таван мод тарья” экологийн аяныг 2025 оны тавдугаар сарын 15-наас эхлүүлээд байна. Аян нь орчны бохирдлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилготой бөгөөд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, төрийн бус байгууллага, нөхөрлөлүүдийг дэмжихийг зорьж байгаа юм.

Энэхүү аяныг нийслэлийн 7 дүүргийн 108 хороонд, мөн 16 аймгийн 32 суманд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нийслэлийн хэмжээнд 8000 гаруй өрхийн хашаанд өрөл, голт бор, монос, гүйлс, буйлс зэрэг навчит модны 3–4 настай 40 мянган суулгац тарина. Айл өрхүүд мод тарих, арчлах үйл ажиллагаанд хамрагдах бөгөөд харьяа аж ахуйн нэгж, ТББ, нөхөрлөлүүд тэднийг усалгаа, хөрс сийрүүлэлт, хөнөөлт шавьжтай тэмцэх зэрэг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангана.

Мөн иргэд уг аянд оролцох хүсэлтээ E-Mongolia апликэйшн ашиглан илгээж бүртгүүлж болох юм. Харин аяныг дэмжиж, хамтран ажиллах сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллагууд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 101 тоотод хандана уу.

Түүнчлэн Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд дахин төлөвлөлтөд хамрагдсан айл өрхүүд тус аянд хамрагдахгүй болохыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлсэн байна.

Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Зөвшөөрөгдсөн зам, гүүрийг ашиглахыг зөвлөж байна 40 мин Өнгөрсөн долоо хоногт нийслэлд 9 объектын гал түймрийн дуудлага бүртгэгдлээ 42 мин Хуульд нийцсэн намууд төрийн шууд бус дэмжлэг авах эрхтэй 45 мин Афганистаны зүүн нутгаар 6.0 магнитудын газар хөдлөлт боллоо 47 мин Дуатлоны Азийн цомын тэмцээн Монголд болно 47 мин Монгол-Шинэ Зеландын парламентын харилцааг бэхжүүлэх айлчлал эхэллээ 49 мин ӨНӨӨДӨР: Эх хэлээ эрхэмлэхийн үнэ цэнийг танилцуулна 52 мин АН-ынхан МАН-ынханд хичээл заав 59 мин 2025-2026 онд 668 цэцэрлэг, 326 сургууль ажиллана 1 цаг 5 мин БИД ЯЛАВ 1 цаг 17 мин Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг сонголоо 1 цаг 26 мин В.Путин Армений Ерөнхий сайд болон БНХАУ-ын даргатай уулзжээ 1 цаг 32 мин Ши Жиньпин, Н.Моди нар уулзав 1 цаг 37 мин АНУ, Өмнөд Солонгос хоёр худалдааны дайнаас зайлсхийж чадлаа 1 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа 1 цаг 55 мин Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй... 2 цаг 31 мин УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь 2 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан 3 цаг 5 мин Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үйлсэд нэгдлээ 2025-08-29 Замын түгжрэлийг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагууд ажлын хэсэг байгууллаа 2025-08-29
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хү... УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидт... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө Трамп Балтиморт цэрэг оруулахаа мэдэгдэж маргаан дагуулав Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн... Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх ар... Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт ха... 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш х...
Top