x

Ш.Гүрбазар: Хорт хавдар байна, ноцтой байна гэж эмч хэлэхэд миний нулимс гараагүй

“Илүү их уншъя” уриан дор 37 дахь удаагийн Номын баяр өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болж өндөрлөлөө. Энэхүү баярт жил бүр 300 гаруй зохиолч, 120 гаруй хэвлэлийн компани болон номын салбарын байгууллагууд оролцож, олон мянган уншигч зорин ирдэг соёлын гол арга хэмжээ билээ. Энэ удаагийн номын баярт Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, Дөнгөтийн Цоодол, Ардын уран зохиолч, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Т.Галсан, Соёлын гавьяат зүтгэлтэн, нийтлэлч, зохиолч, доктор, профессор До.Цэнджав зэрэг олон зохиолч өөрсдийн биеэр ирэн, уншигчидтайгаа уулзаж, бүтээлдээ гарын үсгээ зурж оролцлоо.

Манай сонин номын баярт сэтгүүлчдийнхээ эрхлэн гаргасан шүлэг, өгүүллэг, орчуулгын бүтээлээр оролцдог уламжлалтай. Хүүхдүүдийн сонирхон уншдаг Ж.Мягмарсүрэнгийн “Долоо дахь хөхний гавар буюу амьтдын тухай өгүүллэггүүд”, “Барын зулзага бамбар буюу амьтдын тухай өгүүллэгүүд” ном эрэлт ихтэй байлаа. Мөн манай сонины Вашингтон хот дахь сурвалжлагч М.Саруул-Эрдэнийн “Дилова хутагтын захидлууд” номыг уншигчид ихэд сонирхож байлаа. Энэ үеэр Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазартай ярилцлаа.

-37 дахь удаагийн номын баяр болж өндөрлөлөө. Таны хувьд энэ жил шинэ номоороо оролцлоо шүү дээ. Номынхоо талаар ярихгүй юу?

-Би номын баярт хоёр дахь удаагаа оролцож байна. Өмнө нь 2022 онд Төрийн шагнал аваад анх удаа оролцож байсан. Энэ жилийн хувьд зорьж ирлээ. Хоёр, гурван учир шалтгаантай байлаа. ХБНГУ-д элэгний хавдрын эмчилгээ хийлгээд, эмчилгээ хийлгэсэн гурван сарын хугацаанд бодол, тэмдэглэл, шүлэг бичсэн.

Тэрийгээ найзууддаа явуулахад тэд нар маань хэвлэж, бэлтгэж өгсөн. Ганц зорилго нь хүмүүсийг өөдрөг байхад хэрэгтэй юм болов уу гэж бодсон.

Эдгэж, илааршихын өнцөг дээр номын баяртаа оролцож байна. Би энэ тэмдэглэлээ ном болоод, номын баярт оролцоод, гарын үсгээ зураад сууна чинээ бодож байгаагүй. Энэ ном бол элэг, цөс яаж эдгээх тухай биш. Өөдрөг байхын тухай ном. Хүн яавал өөдрөг байж болох вэ гээд бодсон. Үхэл бол айгаад байх зүйл биш юм билээ. Эмчилгээ явж байгаа болохоор хариу нь гайгүй гарсан. Зургаан сарын дараа илааршихад би энэ номынхоо хоёр дахийг нь бичнэ. Цаашдаа ч би юмнууд хийнэ гэж бодож байгаа. Өөрийнхөө эцсийн чадал хүртлээ зүтгэнэ. Тийм учраас энэ бол эхлэл нь. Яг тулаад ирэхээр амьдарсан цаг хугацаа их үнэтэй юм байна гээд олон юм л бодогддог юм билээ. Хүнд нэг өдөр ч гэсэн үнэ цэнэтэй байдгийг бид мэддэггүй.

Ер нь янз янзын юм л бодогдсон доо. Өрөвдөхгүй юмаа ч өрөвдөж байх шиг. Цэвэр миний дотны найздаа бичсэн өврийн дэвтэр л гэсэн үг. Хуучин номноос хоёрхон шүлэг орсон. Бусад нь дандаа тэр үед бичсэн, тэмдэглэл, бодролууд. Хүмүүс маш халуун дотно хүлээж авч байна. Олон хүн ч авч байна. Энэ бол бизнес биш, ном зарлаа гээд би баяжихгүй. Эмч нар хүртэл ирж уулзаж байна. Надад шүлгийн, жүжгийн олон түүвэр бий. Гэхдээ энэ удаад надад энэ ном л чухал байсан. Зүгээр л миний бодол, сайхан, муухай болсон нь хамаагүй. Хүний хувь тэмдэглэл байдаг шүү дээ. Тэрэн шиг л гэсэн үг. Гэхдээ өөдрөг. Надад ийм зүйл ирнэ ч гэж бодоогүй. Тэгэхээр хүн амьдралын яруу сайхныг байнга бодох хэрэгтэй юм шиг. Ялангуяа 60-аас дээш насны хүмүүс өдөр болгон сайхан юм бодож, хоног алдахгүй сайхан зүйл бодож суу. Тэртэй тэргүй хүн тэнд тулж очно. Тэр үед л сөхрөхгүй байх ёстой.

-Таны бодлоор номын баярт оролцохын хамгийн сайхан зүйл нь юу вэ?

-Номын баяр их сайхан боллоо. Гэхдээ манайхан номын баярыг үндэсний өдөрлөг шиг хийгээд байна. Лангууны ард хүмүүс суугаад, хэдэн төгрөг вэ гэхээр үнийг нь хэлчихээд л суугаад байна. Номын баярыг уг нь тэгж хийдэггүй юм. Зохиолчид нь шүлгээ уншаад, номоо сурталчилдаг. Өнөөдөр улс төрийн нөхцөл байдал эвгүй байна. Би чанга яригч тавиад шүлгээ уншвал хүмүүс ирэх л байх. Гэтэл нөгөө талд нь Гүрбазар сөрөг жагсаал хийж байна гэж хүмүүс ойлгох байх л даа. Ер нь номын баяр их гоё. Р.Чойномын “Сүмтэй будрын чулуу”-г арав дахиа хэвлэсэн байна. Хүмүүс намайг эмчилгээндээ таван цаас олох гээд сууж байна гэж харахгүй байна. Тэрэнд л баярлаж байна. Наадамд барилдах нь гоё байдаг шиг номын баярт ганц шүлгийн түүврээ бариад ирэх нь өөрөө жаргал юм даа. Би өмнө нь яруу найргийн шилмэл түүвэр, жүжгийн шилмэл түүвэр хоёроороо оролцож байсан. Тухайн үед Төрийн шагнал авчихаад номын баярт оролцохгүй байх нь муухай юм гээд орсон. Энэ жилийн хувьд урам зоригтой, сайхан байна.

-Номын асруудаар явж амжив уу?

-Амжсангүй. Асруудаар тойрмоор байх юм. Бие тааруу учраас хоёр өдөр хоёр хоёр цаг л суулаа. Удаан суухаар ядраад байна. Хүнд номоо орхиод явчихаар хүндлэлгүй байдаг юм. Гэхдээ сайхан, сайхан ном их байх шиг байна.

-Та энэ номоо яагаад “Нулимс унахаа нүднээс асуухгүй” гэж нэрлэсэн юм бэ. Онцгой сонсогдож байна?

-Баярлах, догдлох, сэмрэх гэдэг бол надаас үл шалтгаалдаг гэж боддог. Нулимс унахыг надаас, миний нүднээс асуухгүй. Догдлох, баярлах ч адилхан. Гүрбазар аа, би нэг уйлчихъя гэхгүй шүү дээ. Хүний догдлол бол хэзээ ч ирж мэднэ. Тийм учраас би “Нулимс унахаа нүднээс асуухгүй” гэж номоо нэрлэсэн. Үнэхээр асуудаггүй юм билээ. Өөрийн эрхгүй асгараад ороод ирдэг. Гэхдээ санаанд оромгүй зүйл дээр. Хорт хавдар байна, ноцтой байна гээд Ж.Чинбүрэн эмч надад хэлэхэд миний нулимс гараагүй. Нулимс бол жижиг юм дээр л гардаг. Манай урлагийнхан тоглолт хийж байгааг хараад нулимс гарсан. Тэр үед Германд шөнө гадаа гараад уйлж байгаа юм чинь. Догдлох гэдэг бол өөрөөс асуухгүй ирдэг зүйл. Бурхан чамайг баярлуулъя гэхгүй шүү дээ. Дурлал ч гэсэн ийм л байдаг. Тийм учраас догдлол гэдэг бол миний өмч биш, ертөнцийн өмч юм.

-Номын цагаан буян гэж ярьдаг. Таныг эдгэрэхэд энэ ном нөлөөлсөн үү?

-Эмч надад “Та Монголын алдартай зохиолч гэсэн. Тасралтгүй ном бич. Хийх юмтай бай” гэж хэлсэн. Ном бичихэд хавдрын маркер 50 хувиар буурсан. Юм бичих, бодох, унших гэдэг бол хүнд аз жаргал бэлэглэдэг. Манайхан их оюунлаг болсон гэдгийг энэ номын баяраас харж болохоор байна. Гэхдээ улс төрийн нөхцөл байдал хүмүүст нөлөөлж байна. Жагсаал бол ардчилсан орны л явдал. Гадныхан монголчуудыг хараад номын баяраа сайхан хийдэг юм байна л гэж бодно. Ер нь монголчууд бид бол өндөр соёлтой, оюунлаг ард түмэн шүү дээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (105.112.76.30)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000 еврогаас 300,000 евро хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 18 цаг 9 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 18 цаг 10 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 18 цаг 16 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 18 цаг 18 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 18 цаг 20 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 21 цаг 33 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 21 цаг 36 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ 21 цаг 37 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна 21 цаг 37 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа 21 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 21 цаг 40 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ 21 цаг 40 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ 21 цаг 40 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... 21 цаг 41 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ 21 цаг 43 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Өчигдөр 12 цаг 17 мин Польш улс бага сургуулийн сурагчдыг гар утас ашиглахыг хориглоно Өчигдөр 12 цаг 09 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 12 цаг 08 мин Түрээсийн мопед, скүүтерийг өнөөдрөөс түр хугацаанд хориглолоо Өчигдөр 12 цаг 06 мин БНХАУ-ын дарга Ши Жиньпин Умард Солонгост айлчилна Өчигдөр 12 цаг 06 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин г... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Д.Батлут: Алдаа, зөрчил тогтоогдвол хэн ч байсан хариуцлага ...
Top