x

Төлбөрийн чадваргүй иргэний өмгөөллийн үйлчилгээ үнэ төлбөргүй авах хүсэлтийг E-Mongolia системээр илгээнэ

Төлбөрийн чадваргүй иргэний өмгөөллийн үйлчилгээ үнэ төлбөргүй авах хүсэлтийг  төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр гаргах боломжтой бөгөөд иргэн өөртөө болон бусдыг төлөөлж хүсэлт илгээх боломжтой. Харин үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэн ч иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдмал байгаагаас үйлчилгээний талаар мэдлэг, ойлголт бага байгаа нь анзаарагдаж байна.

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2025.05.05/ “И-Монгол академи” УТҮГ болон Хууль зүйн туслалцааны төв хамтран цахимжсан үйлчилгээ, хууль зүйн туслалцааг иргэдэд илүү хүртээмжтэй, мэдээлэл авах боломжийг өргөн хүрээнд хүртээмжтэй болгох чиглэлээр хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын дарга Н.Төрбат, Маркетингийн хэлтсийн дарга Б.Мөнхтулга, Хууль зүйн туслалцааны төвийн Сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Батчимэг болон холбогдох мэргэжилтнүүд оролцов.

 

“Иргэд төрийн цахим үйлчилгээ болон хууль зүйн туслалцааг авахад ямар ч саадгүй, хүртээмжтэй байх ёстой. Энэ чиглэлд бид хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ” хэмээн “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын дарга Н.Төрбат онцоллоо.

Хууль зүйн туслалцааны төвийн Сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Батчимэг: “Манай төв 2025 оны эхний улиралд 2692 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, 1147 иргэнд өмгөөллийн үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлсэн. Гэсэн ч иргэд энэ боломжийг бүрэн мэддэггүй. Тиймээс бид мэдээллийг илүү хүртээмжтэй болгоход анхаарна” гэв.

Тус төв нь нийслэлийн 8 дүүрэг, 21 аймаг, хүн ам ихээр төвлөрсөн 8 салбарт нийт 37 салбараар дамжуулан хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн мэдээллийг төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй хүргэдэг.

Цаашид хоёр байгууллага хамтран хууль зүйн мэдлэг олгох сургалт, мэдээллийг өргөн хүрээнд түгээж, цахимжсан үйлчилгээний талаарх мэдээллийг зорилтот бүлгийн иргэдэд бүх сувгаар хүргэх ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөлөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 12 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 23 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 39 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 46 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 51 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 52 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 53 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 10 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 11 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 12 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 29 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 31 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 44 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 46 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 47 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 48 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 50 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 20 цаг 53 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top