Монголын холимог тулааны спортын түүхэн өдөр тохиох гэж байна.
Хоёр өөр цаг үед дэлхийн аваргын тавцанд эх орныхоо тугийг мандуулсан Монгол Улсын Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг, түүний шавь Б.Энх-Оргил нарын "ONE Championship" алтан бүсүүдийг анх удаа нэг дор олон нийтэд дэлгэн үзүүлэх гэж байна.
Маргааш буюу 2025 оны 12 дугаар сарын 14-ний ням гарагийн 12:00 цагт Шангри-Ла Моллын 1-р давхарт энэ үйл явдал болох юм.
Монгол Улсын Гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн хувьд 2014 онд алтан бүсний эзэн болсон бол шавь Б.Энх-Оргил нь хэдхэн хоногийн өмнө холимог тулааны “One Fight Night-38” тэмцээний оргил тулаанд Вразил улсын тамирчин дэлхийн аваргын бүсний эзэн Фабрисио Де Андрадетай 65.8 кг жингийн дэлхийн аваргын бүсний төлөө тулалдаж, ялалт байгуулсан билээ.





