x

“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв

Авлигатай тэмцэх газарт иргэнээс ирүүлсэн “Ундраа” хүүхдийн зуслангийн газар нь төрийн байгууллагын эзэмшил, өмчлөлд биш иргэний нэр дээр байгаа нь бусдад давуу байдал олгосон байж болзошгүй талаарх гомдлыг хянан шалгаж, шийдвэрлэв.

Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан тогтоолоор нийслэлийн ногоон бүсийн “Ундраа” хүүхдийн зусланг уралдаант шалгаруулалтын аргаар гэрээ байгуулан хувьчлах шийдвэр гарч, улмаар “Худалдах, худалдан авах гэрээ”-г иргэн Ц.Ган-Очтой байгуулсан байна. Иргэн Ц.Ган-Оч нь тухайн үед “Ундраа” хүүхдийн зуслангийн захирлаар ажиллаж байсан бөгөөд 2007 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-нд зааснаар зуслангийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр зориулалтын дагуу ажиллуулах, хүрсэн үр дүнг бууруулахгүй сайжруулах нөхцөлтэйгөөр ажиллах үүрэг хүлээсэн байв. Дээрх гэрээ хэрэгжиж эхэлснээс 3 хоногийн дараа буюу 2007 оны 5 дугаар сарын 26-ны өдөр иргэн Ц.Ган-Оч нь “Ундраа” хүүхдийн зусланг 100,000,000 төгрөгөөр тооцон өмчлөгчийн эрхийн 11/2007 тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг иргэн З.Баясгалан-Төгөлдөрт худалдсан байна.

Гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэгтэй Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Хүүхэд залуучуудын газар нь зохих хяналтыг хэрэгжүүлээгүйн улмаас иргэн Ц.Ган-Оч нь гэрээг ноцтой зөрчиж, “Ундраа” хүүхдийн зусланг ашиг олох замаар бусдад худалдан борлуулсан, 2007 оноос хойш зориулалтын дагуу ажиллуулаагүй байна. Тухайн асуудлаар Үндэсний Аудитын газраас 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дүгнэлт гаргасан боловч холбогдох төрийн байгууллагууд гэрээг цуцлах, хүчингүй болгох талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.

Мөн иргэн З.Баясгалан-Төгөлдөр нь хүүхдийн зуслангийн газрыг иргэний зуслангийн зориулалтаар ашиглаж хувийн барилга байгууламж барьсан, нэгж талбарын орц, гарцыг хаасан байгаа нь Газрын тухай хуулийг зөрчиж байх тул Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 34 дүгээр тогтоол, 2007 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 11 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчингүй болгох шаардлагатай байна.

“Ундраа” хүүхдийн зуслангийн газрыг төр өөрийн эзэмшилд буцаан авч, цаашид хүүхдийн зуслангийн зориулалтаар ажиллуулах боломжтой эсэхийг хянан шийдвэрлэх талаар Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт албан бичиг хүргүүллээ. Үүнтэй уялдуулан 2003 оноос хойш хувьчлагдсан “Өлзийт”, “Соёл” зэрэг хүүхдийн зуслангийн шийдвэрүүд нь хууль тогтоомжид нийцээгүй байж болзошгүй асуудлыг хамтарсан Ажлын хэсэг томилон ажиллуулах талаар судалж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Faith Moce (198.244.253.161)
    RECOVERY YOUR STOLEN CRYPTO / BTC / USDT / ETH WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I’m truly grateful for the service of Geo Coordinates Hacker. I never would have imagined that I could recover my stolen bitcoins and gain back access to my wallet after losing everything to a fake investment platform. It’s truly amazing the kind of service Geo Coordinates Hacker. I was able to recover all that was stolen from me within 72 hours, Geo Coordinates Hacker is very professional indeed. If you ever doubt the recovery of cryptocurrency once it is lost, I suggest you rethink and research more before losing hope. There are so many victims of cryptocurrency scams who concluded that it is impossible to recover their funds. Geo Coordinates Hacker is here to provide that service for you. I highly recommend their services to everyone who wishes to recover there lost funds contact the following email address; Email: ( geovcoordinateshacker@gmail.com ) Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 12 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 6 цаг 52 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 6 цаг 57 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цаг 1 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 7 цаг 8 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 7 цаг 11 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 7 цаг 15 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 7 цаг 19 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 7 цаг 22 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 12 цаг 39 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 12 цаг 53 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 12 цаг 57 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 13 цаг 0 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 13 цаг 14 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 13 цаг 19 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 13 цаг 22 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цаг 26 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цаг 28 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 13 цаг 34 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 13 цаг 41 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top