x

Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ

Энэ оны есдүгээр сард Ерөнхий сайд Шарма Олиг огцроход хүргэсэн авлигын эсрэг жагсаал нь Балбын 42 тэрбум ам.долларын эдийн засагт 586 сая гаруй ам.долларын хохирол учруулсан гэж тус улсын Засгийн газраас баасан гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ. 

Эсэргүүцлийн жагсаал болон түүнээс үүдэлтэй үймээн самууны улмаас гурван сарын өмнө 77 хүн амиа алдаж, 2000 гаруй хүн гэмтэж бэртсэн юм. Жагсаалын үеэр Сингха Дурбарын цогцолбор, Ерөнхий сайдын өргөө, Дээд шүүх, парламентын ордон, улстөрчдийн хувийн орон сууц, зарим улстөрчийн ойр дотны хүмүүсийн эзэмшдэг бизнесийн цогцолбор зэрэг төрийн болон хувийн дэд бүтцийг шатааж сүйтгэжээ.

Ш.Олигийн халааг авсан Ерөнхий шүүгч асан, түр Ерөнхий сайд Сушила Каркигийн ажлын албанаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, хохирлыг үнэлэх албан ёсны хороо сэргээн босголтын зардал 252 сая ам.доллароос давна гэж тооцоолсон байна. Түр засгийн газар сэргээн босголтын ажилд зориулж нөөцийг дайчлах албан ёсны сан байгуулсан бөгөөд одоогоор олон нийт болон байгууллагуудаас 1 сая орчим ам.доллар цугларсан гэж эрх баригчид мэдэгджээ.

Засгийн газар сэргээн босголтод шаардлагатай хөрөнгө мөнгөний зөрүүг хэрхэн нөхөхөөр төлөвлөж байгаагаа дурдаагүй байна. Дэд бүтцийг сэргээн босгох асуудал хариуцсан Хот байгуулалтын яамны ахлах инженер Чакрабарти Кантагийн хэлснээр, Сингха Дурбар, ерөнхийлөгчийн ордон, Дээд шүүх болон гол яамдын сэргээн босголтын ажил хэдийн эхэлжээ.

Түүнчлэн тодорхой хэсэг нь эвдэрч сүйдсэн зарим барилгын засвар хэдийн дууссан бөгөөд бүрэн эвдэрч сүйдсэн бусад барилгын нарийвчилсан тайлан, зураг төсөл бэлэн болмогц сэргээн босгох ажил эхэлнэ” гэж Ч.Канта “Reuters” агентлагт мэдээлсэн байна.

Түр засгийн газар 2026 оны гуравдугаар сарын 5-нд парламентын сонгууль явуулахаар товлоод байгаа юм.

Эх сурвалж: Reuters

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Faith Moce (198.244.253.161)
    RECOVERY YOUR STOLEN CRYPTO / BTC / USDT / ETH WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I’m truly grateful for the service of Geo Coordinates Hacker. I never would have imagined that I could recover my stolen bitcoins and gain back access to my wallet after losing everything to a fake investment platform. It’s truly amazing the kind of service Geo Coordinates Hacker. I was able to recover all that was stolen from me within 72 hours, Geo Coordinates Hacker is very professional indeed. If you ever doubt the recovery of cryptocurrency once it is lost, I suggest you rethink and research more before losing hope. There are so many victims of cryptocurrency scams who concluded that it is impossible to recover their funds. Geo Coordinates Hacker is here to provide that service for you. I highly recommend their services to everyone who wishes to recover there lost funds contact the following email address; Email: ( geovcoordinateshacker@gmail.com ) Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 12 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуун олгох зохицуулалт хийж байна 10 цаг 43 мин Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ 11 цаг 22 мин Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос сүйрнэ 11 цаг 34 мин COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн авлаа 14 цаг 27 мин Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ 20 цаг 27 мин Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно 21 цаг 29 мин Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авна 21 цаг 33 мин Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олгож болох юм 21 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан 21 цаг 42 мин СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав Уржигдар 16 цаг 10 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ Уржигдар 16 цаг 05 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ Уржигдар 16 цаг 01 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Уржигдар 15 цаг 58 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна Уржигдар 15 цаг 54 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов Уржигдар 15 цаг 50 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ Уржигдар 15 цаг 40 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг Уржигдар 15 цаг 31 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна Уржигдар 12 цаг 01 мин Месси 80 мянган евро хандивлажээ Уржигдар 11 цаг 30 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй Уржигдар 11 цаг 20 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Аун Сан Сү Чи Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчтэй уулзж... УИХ, Засгийн газрын ногоон шийдвэрүүд
Top