x

Япон зэвсэглэлээр хөөцөлдөж эхлэв

/Зургийн тайлбар: F-35B Lightning II онгоц  USS Essex (LHD-2) десантын хөлөг дээрээс хөөрч байгаа нь/

Ойрын хугацаанд нэгэн гайхалтай үйл явдал болох төлөвтэй. Япон улс дэлхийн II дайнаас хойш анх удаагаа давшилтын зэвсэглэлийн төрлүүдтэй болох гэнэ. Нэг үгээр тус орон бүрэн хэмжээний армитай болно.

Арванхоёрдугаар сард тус орны парламент “Үндэсний батлан хамгаалах хөтөлбөрийн удирдлага болгох зарчмууд” гэсэн баримтыг батлах юм. Японы хэвлэл мэдээлэлд бичиж байгаагаар тэр баримтад олон төрлийн зориулалттай Америкийн F-35 сөнөөгч-бөмбөгдөгч 100 онгоцыг авах зардал суусан байх ёстой ажээ. Японы өөрийгөө хамгаалах хүчин тийм 42 онгоцтой. Тэд нь хуурай газрын байрлалтай F-35А онгоцууд юм.

F-35B  гэсэн сөнөөгч-бөмбөгдөгчийн хөлөг онгоцноос хөөрөх хувилбарыг энэ удаа сонгох ёстой. Эгц хөөрч, буух системтэй эдгээр онгоцуудыг хөнгөн зэрэглэлийн онгоц тээгч дээр ашиглаж болох юм. Японы Өөрийгөө хамгаалах хүчний мэдэлд байгаа “Изумо” гэдэг нисдэг тэрэг тээгч хөлөг онгоцуудаас ганц хоёрын зэргийг хөнгөн төрлийн онгоц тээгчид хувирган сайжруулж авах байх л даа.

Энэ мэдээ бол үнэндээ “хувьсгал” болсон чухал асуудал. Японд үндсэн хуулиар нь арми байхгүй, практик дээр бол байхаар ч барахгүй байгаа гэсэн хачин юм байдаг гээд л Зөвлөлтийн телевиз тухайн цагтаа хошигнож байлаа. Япончууд  хариуд нь “Өөрийгөө хамгаалах хүч нь арми биш, түүнд давшилтын зэвсэг огт үгүй, танк, онгоц, их буу чинь хэн нэгэн довтолбол хамгаалах хэрэгсэл” гэж байсан юм. Гэтэл тийм хэрэгсэлд нь тусламж болгон Японыг Америк хамгаалах ёстой байжээ. Гэхдээ, хөнгөн төрлийн онгоц тээгчийг яагаад ч хамгаалалтын зэвсэг гэхгүй. Энэ нь зөвхөн довтолгооны хэрэгсэл.

Яагаад Япон гэнэтхэн өөрийн довтолгооны зэвсэгтэй болохоор шийдэв ээ?

Тус оронд  милитаризмын санаа сэтгэл сэргээд өмнөд тэнгисүүдийг дахин эзлэхээр мөрөөдөв үү? гэсэн таамаглалыг шууд л хаях ёстой. Бусидогийн сэтгэлгээ, дэлхийг эзэн хааныхаа хөлд сөхрүүлнэ гэсэн төлөвлөгөө одоо зөвхөн самурайтай кинонд л үлдсэн нь мэдээж. Хааяа хааяа япон түшмэдүүд Ясүкүни сүмд очдогоос өөр дэлхийг эзлээд буулгах санаа огт илрэхгүй болсон байх. Сүмд очлоо гээд тэдэнд биш, хөршүүдэд нь л дайнч санаа төрөөд байдаг гэмээр. Коммунист эсвэл капиталист хувцас өмслөө гээд тэр үндсэрхэг үзэл нь Японд биш Хятадад, хоёр Солонгост, Вьетнам, Тайваньд л давамгайлах үзэл болдог гэлтэй. 

Бүс нутгийн бусад орнуудаас илүүтэйгээр амьдралын бүхий л салбарт нь Америкийн нөлөө гүнзгий суусантай холбоотой байх.

Геополитикийн сөргөлдөөн Америк мэтийн том гүрний амбиц гэдэгт япончууд дасчээ. Курилийн арлуудын тухай ярихдаа хүртэл сэтгэлийн хөөрөл огт харагдуулдаггүй. Хойд нутгаа буцаан авах хүсэл санаа нь япончуудын цөөхөн хувийг эзэмддэг гэвэл алдахгүй. Тэд нар нь голдуу л хүйтэн дайны үеэр хүмүүжигдсэн ахмад үеийнхэн юм. Курилийг буцаан авах эрмэлзэлдээ тэд Орост хөрөнгө оруулагчдыг дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлж байлаа. Курилийн сэдэв байхгүй байсан бол тодорхой хэмжээний бизнесменүүд л мөнгө авахгүй байлаа. Нэг үгээр бизнес л юм.

Гэтэл саяхнаас гадаад бодлогын тэр анзааргагүй байдал өөрчлөгдөж эхлэв. Түүний буруутан нь Умард Солонгос болов. Японтой хөрш хойгт дайны занал газар авч тэднийг зовоож эхэлсэн юм. Бас дээр нь Хятадын цэргийн хүчин чадал эрс нэмэгдлээ. Энэ бүгд нь Америкийг зовоож байгаа. Гэсэн ч Дональд Трамп  Хятадтай зөвхөн Америкийн ашиг сонирхолд нийцэх бодлого явуулж байгаа ба түншүүдийн бодол санааг авч үзэхгүй нь тодорхой болоод эхэлсэн.

Тэгээд л япончууд “том ахдаа” хэрэгтэй үед хамгаална гэдэгт нь нэг л итгэл муутай болов. Тэр нь Японд энэ хурдан өөрчлөлттэй ертөнцөд өөрийн байр суурийг хайхад түлхэж байна. Тэр хайлтаа эртнээс  туршигдаад ирсэн зэвсгийн хүчээр бэхжүүлэх санааг тэдэнд өгсөн бололтой.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 44 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 57 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 1 цаг 1 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 1 цаг 7 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 1 цаг 13 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 1 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 1 цаг 59 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 2 цаг 7 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 8 цаг 50 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Өчигдөр 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Өчигдөр 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Өчигдөр 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Өчигдөр 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Өчигдөр 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top