x

Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэд ард үлдсэн ар гэрийг нь өнгийж хараагүйд гомдолтой байна

Одоогоос жилийн өмнө Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд “Миний сүлжээ” дэлгүүрийн агуулахад гал гарч, гал түймрийг унтраахаар ажиллаж байсан Нийслэлийн гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга Д.Жанчив амиа алдсан эмгэнэлт явдал болсон билээ. Түүний эхнэр Б.Ганцэцэгтэй ярилцлаа.

-Таны хань онцгой байдлын албанд хэдэн жил ажилласан бэ. “Миний сүлжээ” дэлгүүрт гал гардаг өдөр таны хань хуваарийн дагуу албан үүргээ гүйцэтгэж явсан уу?

-Миний хань анх 2002 онд онцгой байдлын албанд орсон. Нийтдээ 25 жил 8 сар ажилласан гэж нийгмийн даатгалын архивын лавлагаагаар гарсан. Хань минь гал унтраах 14 дүгээр ангиас ажлынхаа гарааг эхэлж, дараа нь Гал унтраах, аврах 10 дугаар ангид орж ажилласан.

Одоогоос жилийн өмнө миний хань жирийн л нэг өглөө дуудлагын ажлаараа гараад явсан. Хань бид хоёр гэрийнхээ гадна байдаг хүүхдийн тоглоомын талбайг өдийд, урин дулаан цаг болж байх үед заншил болгоод сайн дураараа угааж өгдөг юм. Ноднин хавар бас хүүхдүүдтэйгээ хамт ус зөөх нь зөөгөөд, тус тусынхаа ажлыг хуваарилж аваад, тоглоомын талбайгаа угаагаад нэлээд оройтож ороод амарцгаасан. Маргааш өглөө нь миний хань энгийн ээлжиндээ гардаг шигээ л гараад явсан. Тэр өдөр миний ханийн ээлжийн амралтаа авах сүүлийн өдөр нь байсан. Өнөөдөр ажиллачихвал амралтаа аваад, эргэж ороод тэтгэврийнхээ материалыг бүрдүүлж өгөх хугацаа нь болсон гэж тооцоолж байсан юм. Дүү нар нь “Та өнөөдөр яасан сайхан ааштай байна” гэтэл “Ахынх нь өнөөдөр сүүлийн гараа” гэж хэлээд хонх нь дуугараад гараад явсан. Тэгээд л тэр гал руу ороод харамсалтайгаар буцаж гарч ирээгүй дээ.

-Таны хувьд олон нийтэд мэдээлэл хийх үеэрээ онцгой байдлын алба хаагчдад холбоо станц байдаггүй гэж ярьсан. Энэ харамсалтай үйл явдал гарснаас хойш алба хаагчдын хувцас хэрэглэл, хангамж нь ямар байгаа юм бол?

-Одоо бол төхөөрөмжтэй болсон гэж сонссон. Алба хаагч нар ашиглаад явж байгаа эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ би Онцгой байдлын алба хаагчдын хувцас хангамжийн стандарт, чанарын асуудлыг нэхэж яримаар байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд миний бие эрүүл мэндийн асуудалтай тулгарч явахдаа Япон, Солонгос, Хятад орнуудын онцгой байдлын хувцас хэрэглэлийг өөрийн гараар шалгаж, харж үзлээ. Ард түмнийг аврагч авардаг. Харин аврагч хүнийг хувцас авардаг. Одоо бол сайжирсан гэсэн. Гэхдээ өмнө нь яагаад сайжруулж болоогүй юм бэ.

Миний хувьд нэг зүйлийг залруулж хэлмээр байна. Би Онцгой байдлын алба хаагч нарын эсрэг, тэднийг үгүйсгэх зорилгоор мэдээлэл хийгээгүй гэдгийг тодруулж, чин сэтгэлээсээ хэлмээр байна. Би ханийнхаа амь насыг ч нэхэх гэсэнгүй. Яагаад гэвэл Онцгой байдлын алба хаагч нарыг манай гэр бүлийнхэн, бид маш их хүндэлдэг. Миний гол зорилго бол дээр байгаа дарга нар анхаараач ээ, байгууллага гэдэг нэрийн дор энэ хүмүүс чинь зовоод байна шүү дээ. Би 25 жил ханийнхаа хажууд зовлон, жаргал бүх л цаг үед нь хамт байсан учраас бодит байдлыг бүгдийг нь мэдэж байгаа. Тийм учраас нэг ч худлаа зүйл байхгүй. Буруу гэдэг зүйлийг хүлээж авч чаддаггүй нийгэм бий болчихсон юм уу бүү мэд. Үнэхээр буруутай байвал буруугаа зүгээр хүлээчих л дээ. Хадам аав маань онцгойд ажилладаг байсан, би Онцгой байдлын бэр байж үзсэн, эхнэр байж үзсэн, одоо би Онцгой байдлын алба хаагчийн ээж. Гурван үеийн түүхэн гэрч нь би өөрөө учраас ээж хүний хувьд ч, эхнэр хүний хувьд ч үгээ хэлмээр байна. Төрдөө тангараг өргөж, албан үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж явсан алба хаагчаа ялгаварлаж болдог юм уу.

-Шийдвэр гартал гэр бүлээрээ суулт зарлана гэж мэдэгдсэн. Суулт зарлаад ямар үр дүн гараасай гэж бодож байна?

-Хүн болгон өөрийн гэсэн харах өнцөгтэй. Хүн бүр намайг өөрийнхөөрөө дүгнэх байх. Зарим нь намайг барьцаж байна гэж бодно, шуналтай юм бэ гэж харах байх, харин зарим нь арай өөр нүдээр харж байгаа байх. Ер нь аль ч талаасаа бодсон надад ганц л зорилго бий. Яг л бусдад олгосон шигээ миний ханийн ажилласан жилийг нь үнэлээд, Ерөнхийлөгчийн амласан гурван өрөө байрыг өгөөсэй л гэж бодож байна. Улсаас ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчид ажилласан арван жилтэй нь тэнцэх хэмжээний мөнгийг бодож олгодог. Тэрийгээ бид авсан. Амь насны даатгал ч гэж авсан. Энэ хоёр тусламжийг л авсан. Мэдээж тэжээгчээ алдсаны тэтгэмжээ миний хүүхдүүд хууль ёсны дагуу аваад явж байгаа. Ноднин жил Дүнжингаравын уулзвар дээр Онцгой байдлын гурван алба хаагч, хайран сайхан залуус амь насаа алдсан. Тэрэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө “Ажил үүргээ гүйцэтгэж байгаад Онцгой байдлын албанаас амь насаа алдвал гурван өрөө байр буюу 80 м.кв-аас доошгүй, зах зээлийн үнэлгээ нь 350 сая бүхий үнэд дүйцүүлэхээр байртай болгоод, хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл нь аавынх нь цалинг олгоно” гэсэн хууль санаачилсан шүү дээ. Тэдгээр алба хаагчдад ар гэрт нь нэг удаадаа буцалтгүй тусламж олгосон. Тэрний дараахан миний ханьд ийм зүйл тохиолдоход ийм хууль байхгүй гэдэг бол шударга бус биз дээ. Төр засаг, удирдах албан тушаалтнууд маань хүн чанар гаргаад харж үзэж болоогүй юм уу. Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм аа гэхэд ард нь үлдэж байгаа ар гэр нь юу билээ гээд өнгийж хараагүйд гомдолтой байна.

-Хууль зүйн туслалцаа авч байгаа юу?

-Өмгөөлөгч бий. Хууль зүйн туслалцаа авч байгаа. Адилхан хүний амь нас байхад ялгаад байна шүү дээ. Дүнжингаравын дэлбэрэлт шиг том дэлбэрэлт биш болохоор, миний хань олны анхааралд өртөж чадаагүй болохоор ингэж ялгаад байгаа хэрэг үү. Би шударга л баймаар байна. Хэчнээн тангараг өргөсөн ч үр хүүхдийнхээ төлөө л бүгд ажиллаж, амьдардаг. Хамгийн бага охин маань дөнгөж гурван настай. Насан туршдаа аав гэдэг хүнийг дахиж дуудахгүй. Төр төмөр нүүртэй байдаг юм уу, мэдэхгүй байна. Ямар ч байсан хүүхдүүдээ дагуулаад суулт зарлаж байна. Тэд ичихгүй байгаа учраас би суулт зарлахаасаа ичихгүй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 11 цаг 1 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 11 цаг 3 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 11 цаг 3 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 11 цаг 4 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 11 цаг 21 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 11 цаг 22 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 11 цаг 22 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 11 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 13 цаг 40 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 13 цаг 41 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 13 цаг 55 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 13 цаг 57 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 13 цаг 58 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 13 цаг 59 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 14 цаг 0 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 14 цаг 3 мин Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэхэд санал авч эхэллээ 14 цаг 4 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хийж байна 14 цаг 5 мин Японы хойд нутагт 6.7 магнитудын газар хөдөлж, цунамийн сэрэмжлүүлэг гаргав 15 цаг 43 мин Ханиад, томуугийн үед баримтлах дархлаа дэмжих зөвлөмж 15 цаг 44 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top