x

“Khangarid Cup” олон улсын тулааны тэмцээн “Аса арена”-д болно

Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос зохион байгуулдаг “MGL-1 Fighting Championship 22” буюу “Khangarid Cup” аваргын бүсийн төлөөх томоохон тэмцээн зургадугаар сарын 14-нд “Аса арена”-д зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнд Монголын шилдэг тулаанчид Япон, БНСУ, Бразил, Казахстан, Нигер зэрэг улс орнуудын өндөр түвшний тамирчидтай өрсөлдөж, нийт долоон тулаан явагдах юм.

Тулаануудыг АНУ, Канад, Сингапур, Монгол Улсын мэргэжлийн шүүгчид хамтран дэнслэх бөгөөд “One Championship”-ын шүүгчдийг анх удаа Монголд урьж ирүүлсэн нь онцлогтой. Энэ нь Монголын шүүгчдэд олон улсын хэмжээнд ур чадвараа дээшлүүлэх ховор боломж болж байгааг тэмцээний зохион байгуулагчид онцлов.

Хэвлэлийн хурлын үеэр гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг тэмцээнийг “Манай холбооны түүхэнд хамгийн өргөн цар хүрээтэй, олон улсын жинтэй тэмцээн” хэмээн тодорхойлж, “61 кг-ын жинд өрсөлдөх Ш.Одсүрэн, Б.Шинэбаатар нар хоёулаа ялагдалгүй яваа шилдэг тулаанчид юм. Ш.Одсүрэн нь Оросын “Иппон Примори” холбооны аварга болсон Монголын цор ганц тулаанч. Харин Б.Шинэбаатар Японы ‘Гладиатор’ холбооны бүсний төлөө тулаанд ялалт байгуулсан ч жиндээ орж чадаагүй учраас бүсээ авч чадаагүй” хэмээн онцолсон. Тулаанд ялалт байгуулсан тамирчид гэрээний дагуу шагналаа хоёр дахин нэмэгдүүлэн авах нөхцөлтэй гэв.

Мөн энэ тэмцээн Монголын тулаанчдын ур чадварыг ахиулах, олон улсын тавцанд илүү хүчтэй байр суурь эзлэх боломжийг бүрдүүлж байгааг дурдсан юм. 2011 оноос эхлэн гадаад тамирчдыг урьж оролцуулж ирсэн тус холбоо энэ удаад аваргын бүсээ шинэчилсэн бөгөөд тэмцээн бүр илүү чанартай, олон улсын түвшинд ойртож байгааг харуулж байна.

Өдгөө “MGL-1”-ээс төрөн гарсан шилдэг тулаанчид АНУ-ын UFC, Японы Deep, Gladiator, БНХАУ-ын JCK, Азийн One Championship зэрэг нэр хүндтэй холбоонд эх орныхоо далбааг мандуулан тулалдаж буйг тэмдэглэжээ.

Эх сурвалж: MGL-1 Fighting Championship

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top