x

Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу?

УИХ-ын дарга, дэд дарга, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, дэд сайд гээд төрийн өндөр албан тушаалд 30-аад жил ажилласан Ц.Нямдорж 2022 онд улс төрөөс зодог тайлсан. Хамгийн сүүлд ЗГХЭГ-ын дарга байгаад нь Ардын намын генсек Д.Амарбаясгаланд мөргүүлсэн.

Ажлаа өгснийх нь дараа Цэцийн дарга, энд тэнд Элчин, Консул болох нь гээд л яригдсан. Тэгсэн ч Ц.Нямдорж ямар нэг ажил албан тушаалд очоогүй. Харин сүүлд Ардын нам дээрээ нэг өрөө тохижуулан сууж намын даргадаа зөвлөгөө өгдөг болжээ. Ингэж ажин түжин байсан тэрээр өнгөрсөн долоо хоногт гэнэт ил гарч ирэв. Гарч ирээд:

-Улстөрч хүн байгаа цагтаа дүрэлзээд, явсныхаа дараа чимээгүй байсан нь дээр. Би тийм хатуу байр суурьтай. Улс төрд байна гэдэг бол төрд тангараг өргөөд цэргийн хүн шиг зүтгэнэ гэсэн үг. Төрийн эрх ашгийн үүднээс яавал зөв байх вэ гэдэг дээр дарга нар дуудаад санал сонсвол хэлнэ ш дээ. Улс төрийн хүнд явах хугацаа бий. Түүнийгээ мэдрэх хэрэгтэй. Би явах цагаа мэдэрдэг хүн гэж ярив.

Ц.Нямдоржийн энэ үгнээс өнөөгийн улстөрчид нэгийг бодож, хоёрыг тунгаах хэрэгтэй. Юм болгонд өөрийн цаг хугацаа гэж байдаг. Ялангуяа улс төрд байгаа хүмүүст энэ их чухал нь анзаарагдаад эхэлсэн.

Саяхан Ерөнхий сайд асан С.Баяр ярилцлагадаа:

-Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай шогч наргианч хүн байсан. Нэг удаа бидэнд “Том дарга байсан хүн ямар байх ёстой” талаар ярьж билээ. “Том дарга байснаа санагалзан ажиллаж байсан орчноороо бүү хий эргэлд, одооны хэдээ бүү зовоо. Харин дуудвал оч, асуувал хариул, таваглавал хус, хундагалбал тат” гээд маг маг инээж байж билээ. Шог байдлаар бидэнд сануулсан зөв л зөвлөгөө санагдсан гэдэг дурсамжийг хуваалцсан.

С.Баяр гэснээс тэр:

-Улс төрд орох амар, гарах хэцүү. Оросуудын ярьдгаар ороход нэг рубль, гарахад арав. Санасны зоргоор улс төрөөс тийм амар гарчихгүй юм шиг байна. Сайн, муу аль ч утгаар нь улс төртэй намайг уясаар л байна гэж ярьжээ. Үнэн ч биз, шалтаг ч биз.

Үнэн нь гэвэл улс төрийг нэг амталсан буцаж гарахад, орхиод одоход хэцүү байдаг шиг… Шалтаг нь гэвэл XIX зууны сүүлчээр Германы канцлер байсан Отто фон Бисмарк:

-Улс төр бол хиам шиг. Хиамыг ямар махаар хэрхэн хийж байгааг хараад хэрэггүй гэж хэлсэнтэй ойролцоо ойлгоход болно гэжээ. Ард түмэн мэдэж болохооргүй бохир, гэхдээ амттай гэж ойлгогдоно. Амттай учраас салахгүй байгаа хэрэг юм.

Монголын хоёр том нам Ардын нам, Ардчилсан намын 30 гаруй жилийн тэртээх улстөрчид өнөөдөр ч нам, төр хавиар эргэлдээстэй, нөлөөтэй тусгалтай хэвээр л байна. Харин 1990-ээд онд нийгэм солигдоход эрх мэдэлд байсан хэд л цагийн эрхээр суужээ. Бусад нь байсаар л байгаа гэсэн үг. Албан тушаалыг нь авсан ч нам, засгийнхаа өрөө саваар эрх ашиг ярьж эргэлддэг нь үнэн.

Дээрээс нь төрийн өндөр дээд албан тушаалд суучихаад цаг нь ирж буусан ч тэр хавиасаа холдохыг хүсдэггүй. Бүгд биш ч зарим ийм Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар байна.

Энэ нь нөгөө талаасаа монголчуудын бие даасан мэт чанартай, шинэ цагийн улс төрийн туршлага юм нь залуухан, ердөө 30 гаруйхан жилийн түүхтэй гэдэгтэй холбоотой байж болно. Тийм учраас улстөрчид нь тэтгэвэртээ гардаггүй байж болох юм.

Уул нь улс төрд байж, эрх мэдэлтэй байх үедээ:

-Би хадаас болж төрийг бэхлэн сахиж, аргамжаа болж улсыг барин хатуужсуу гэж Тэмүүжин хаан суухдаа тангарагласан шиг ажиллавал зохисыг олох юм. Чингис хааны үг өнөөгийн энэ хэдэд томдох л биз. Гэвч сонсоход илүүдэх юун.

Товчилбол, улс төрд энэ л хамгийн зөв ухамсар юм. Харамсалтай нь үүнийг ойлголгүй эрхэлж цэнгээд, эдэлж тараагаад улсаа самарч улс төр хийдэг намууд, улстөрчид зонхилсон. Тэр хамаг муу нь даравч далдайж, булавч бултайгаад бүгдээрээ мэддэг. Мэдсэн ард түмэн тийм улстөрчдөд дургүй. Хөөнө. Тууна. Тэгсэн ч амь аргацааж улс төрдөө үлдсээр байгаад үзэн ядуулна.

Гадныхан бол өөр. Хамтарсан Засгийн газар засгийнх нь загварыг аваад байгаа Германд энэ оны 2 дугаар сард үлгэр болмоор явдал болжээ. Германы Бундестагийн ээлжит бус сонгуулиар нам нь 5 хувийн босгыг давж, парламентад суудал авч чадаагүй учир Либерал чөлөөт ардчилсан намын дарга Кристиан Линднер улс төрөөс явж байгаагаа мэдэгдэв.

Кристиан Линднер:

-Либерал чөлөөт ардчилсан нам сонгуульд ялагдал хүлээлээ. Гэхдээ шинэ Германы эхлэлийг тавьсан гэж найдаж байна. Энэ бол миний тэмцэж ирсэн зүйл юм. Харин одоо би улс төрийг орхиж байна гэж олон нийтийн Х сүлжээнд бичжээ. Сонгуулийн урьдчилсан мэдээллээр, тус нам Бундестагийн ээлжит бус сонгуульд 4.4 хувийн санал авч, долдугаарт орсон юм байна.

Ерөнхийдөө Монголын улс төрд дутаад онгойгоод байсан хамгийн том хар нүхийг таглах том сэдэл, санаа энэ. Юу гэх гээд байна вэ гэхээр жинхэнэ улстөрч л зогсох цэг, явах цагаа мэдэрдэг юм байна.

Ингэхэд Монголд ийм зарчмыг мөр замаа болгосон ингэж мэдэгдэл хийгээд явж байсан улстөрч ер нь байгаа юу. Санаанд буух хүн алга байгаа биз. Тийм учраас л Ц.Нямдоржийн үг янзын сонсогдож байх шиг байна. Тэр ингэсэн нь үнэн үү, худал уу гэдэг нь хамаагүй. Тэгж ярьсан нь л өнөөдөртөө хангалттай…

Ажиглагч А.Батболд, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.190.218)
    нэг их дурсаад санаад байх хүн ч биш дээ? нөгөө ертөнц рүү тонилсон нь болсон юм
    2025 оны 04 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Эвийг эрхэмлэдэг Засгийн газар байна Уржигдар 11 цаг 44 мин Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нурааж, ногоон байгууламж болгон тохижуулна Уржигдар 11 цаг 37 мин Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа Уржигдар 11 цаг 31 мин К.Ёолк жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 11 цаг 05 мин М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парламентын дархлаа, бие даасан байдал алдагдсаны шинж Уржигдар 10 цаг 57 мин Алслагдсан хороо, сумдын 8200 иргэний цахим ур чадварыг сайжруулж, Дарханд цахим сургалтын төвийг нээлээ Уржигдар 10 цаг 52 мин “Хасын хүлгүүд” Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 00 мин Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв 2025-06-13 Үндэсний аудитын газар сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулж, ил тод байдлыг онцлов 2025-06-13 Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо 2025-06-13 Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 айлын орон сууц сүндэрлэнэ 2025-06-13 10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 2025-06-13 ЕХ Орос, Беларусын ХАА-н бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмлээ 2025-06-13 Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт онц байдал зарлав 2025-06-13 Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо 2025-06-13 Тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50:50 болгов 2025-06-13 Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлэх чадамжийг сайжруулна 2025-06-13 “Khangarid Cup” олон улсын тулааны тэмцээн “Аса арена”-д болно 2025-06-13 Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 8 дүүргийн 37 байршилд үргэлжилж байна 2025-06-13 “Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна 2025-06-13
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ явж, Г.Занданшатар ирэв Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр Г.Уянгахишиг: Улс төрийн болон нийгмийн дэмжлэг шаардлагатай... Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ? Элон Маск, Дональд Трамп нар түнжин хагарав Эрдэмтэд хорт хавдрыг шинж тэмдэг илрэхээс гурван жилийн өмн... Хуульч О.Батхүү: Төр нь иргэдээ гэмт хэрэгтэн болох зам руу ... Ариун дээд ном Гол мөрний усны түвшин буурч, зарим газарт бороо орох төлөвт... Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв... Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт... Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр... Uber Лондонд жолоочгүй такси туршина Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 ... Жанжин клубийн замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ Сэлбэ 20 минутын хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэлж, ... ЕХ Орос, Беларусын ХАА-н бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмлээ... Т.Даваадалай: Авто замаа засахгүй бол иргэд татвараас ч их з...
Top