x

Украины цэргийнхэн Орост зугтан гарч байна

Донбассын дайн эхэлснээс хойш 2018 оны есдүгээр сар  хүртэл Украины армиас 33798 цэргийн албан хаагчид оргожээ. Энэ тухай Украины Зэвсэгт хүчний Хэв журам, сахилга батын талаар гаргасан Украины Цэргийн Ерөнхий прокурор Анатолий Матиос мэдээлснээс иш татан “Известия” сонин бичжээ. Оны эхнээс тэдний зөвхөн 1587 оргодол цэргийнхнийг барьсан гэх мэдээлэл бас  гарч байна.

Сануулахад, 2015 оны аравдугаар сард Анатолий Матиос ярихдаа Донбасст “террорын эсрэг тусгай ажиллагаа явуулж байгаа бүсээс  Украины зэвсэгт хүчний 16 мянган   цэрэг оргосон” гэж байсан юм.

Өнөөгийн түүний илтгэлд онцолсноор, оргодлуудын ихэнх зэвсэгтэйгээ оргосон нь онцын аюул төрүүлж байна гэсэн байлаа. “Украины  зэвсэгт хүчнээс алдагдсан 15 мянган галт зэвсгийн эрэл зарлагдаад байгаа” тэр ярьсан байв. Эдгээр зэвсгийн дунд 7,6 мянган автомат, 3000 гар буу, 2,2 мянган винтов ба пулёметууд, 2,26 мянган гранат харвагч байгаа ажээ.

Илтгэлд тэмдэглэснээр, байлдааны бус хохирол өсөх хандлага байгаа ба тэдний тоо нь 17993 хүн болжээ. Тайван цагт цэргийнхний дунд амиа егүүтгэх явдал ихэссэн байна. Мөн осол, зэвсэгтэй болгоомжтой бусаар харьцсан, мансууруулах бодист хордсон зэргээс амиа алдах нь нэмэгдсэн байна. “Хүний сэтгэл зүй дайны үр дагаврыг даван гарч чадахгүй байна” гэж Матиас “Зеркало недели” сонинд ярьсан байлаа. Тэрбээр ярилцлагадаа байлдааны бус хохирлыг 2700 хүн, тэдний дөрөвний нэг нь амиа егүүтгэсэн, аравны нэг нь нэгийгээ хөнөөсөн хэрэг байсан гэж хэлж байлаа. Матиосыг үүнээс өмнө  тоог зөрүүлдэг талаар нэг биш удаа хэлж буруутгаж байв. Ганцхан түүнийг ч биш. Жишээлбэл, Украины Батлан хамгаалахын сайд Степан Полторак 2018 оны хавар Украины зэвсэгт хүчний нийт хохирол 3332 хүн болсны 938 нь  байлдааны бус хохирогчид гэж байлаа. Үүнээс сарын өмнө Матиос Facebook-дээ, 3784 цэргийн албан хаагчид амь үрэгдсэний 554 амиа хорлосон гэж бичсэн байлаа.

Сануулахад, аравдугаар сарын 1-нд Украинд намрын цэрэг татлага эхэлсэн. Зэвсэгт хүчний нэмэгдэл хангалтгүй байгаагаас цэрэг татлагаа Украин арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгасан байгаа. Саяхан Киевын цэргийн комисс цэрэгт татагчид ирэхгүй байгаагаас  татлагын кампани тасалдахад хүрээд байгаа гэсэн байв. Нийслэлийн цэргийн комиссын дарга Украины  зэвсэгт хүчин төлөвлөгдсөний дөнгөж 39,5 хувиар сэлбэгдсэн гэлээ.

Нийтээр цэрэг татлагад ирэхгүй байгаа нь цэргийн алба хаах нь нэр хүндгүй болж байгаа, мөн эх оронч  сэтгэл санаа доройтсоных гэж үзэв. Карпат орчмын нутаг дэвсгэрт ч  байдал  мөн л адил, тэр мужаас цэрэгт татагдах ёстой 230 хүнээс дөнгөж 42 нь л цэргийн алба хаахаар болсон байна. Цэрэг татлагын комисс  цагдаагийн хамт цэнгээний газруудаас гэнэтийн үзлэг хийн залуу хүмүүсийг  барьж байгаа гэнэ.

Хэрэв цэргийнхэн  өөрийн ашиг сонирхлын төлөө тулалдаж байгаа бол тэр зовлон зүдгүүрээ тэвчээртэйгээр туулах болно. Харин дайнд оролцох хүсэлгүй байгаа нь  энэ нь түүний дайн биш гэдгийг харуулж байгаа юм хэмээн Изборын клубын байнгын шинжээч, нийтлэгч түүхч Александр Дмитриевский ярив.

Матиос  байлдааны бус хохирлыг 17 993 хүн гэлээ. Их том тоо мөн үү? Өмнө нь тэр 2700 хүн гэж байсан юмсан. Прокурор Полторак хоёр өмнө нь зөрөлдөөнтэй тоо хэлээд л байсан. Аль нь үнэн бол? гэсэн асуултад шинжээч хариулахдаа “Суутнуудын нэг нь дайны үеэр, сонгуулийн өмнө эсвэл загасчилсны дараа хамгийн ихээр худал хэлдэг гэсэн юм гэнэ лээ. Украины спикерүүдийн хувьд  энэ үүнийг хэзээ ч хэлэхгүй. Тэдэнд сэтгэл өвдөлгүйгээр залаад байх нь ашигтай байгаа юм. Хэн ч Украины Зэвсэгт хүчний хохирлыг хэлж чадаагүй байгаа. Амиа алдсан залхаан цээрлүүлэгчийг “мэс заслын хаягдал” нэрээр  булж байсан тохиолдол тэдэнд бий. Оргодол, албанаас зайлагчид гэдэг нь тэдэнд хохирлоо янз бүрийн төрлөөс замхруулах арга юм” гэсэн тайлбар хийв.

Ийм сөргөлдөөний үед 33 мянган оргодол цэрэг гэдэг том тоо хэмээн өөр нэг шинжээч Александр Дудчак хэлэв. Энэ тоог украинчуудын түрэмгийлэгч гэж хэлээд байгаа орны нутаг дэвсгэрт  нуугдсан тоог нэмэх хэрэгтэй юм. Ер нь бол дайн тулаанаар  татлагын төлөвлөгөө биелэгдэхгүй байх магадлал 10 хувь гэж үздэг жамтай.

Байлдааны бус хохирол 17 993 гэж Матиос хэлсний хувьд шинжээч энэ тоог их гэхдээ түүнд итгэв. Учир нь Украины армид сэтгэл зүйн доройтол их байгааг тэр тоо хэлнэ. Ер нь бол байлдааны бус хохирол гэж бичих нь эрх баригчдад ашигтай. Дайны хохирол гэхээр  ар гэрт нь нөхвөр төлөхөөс эхлээд тэдэнд хэл хүргэхэд хэцүү байдаг.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 41 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 54 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 58 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 1 цаг 4 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 1 цаг 10 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 1 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 1 цаг 56 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 2 цаг 4 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 8 цаг 47 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Өчигдөр 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Өчигдөр 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Өчигдөр 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Өчигдөр 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Өчигдөр 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top