x

Гүржийн шинэ Ерөнхийлөгч Саломе Зурабишвили гэж хэн бэ?

Гүржийн эрх баригч “Гүрж мөрөөдөл” намын дэмжсэн, бие даан нэр дэвшигч  Саломе Зурабишвили Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны сонгуулиар саналын бүх хуудсыг тоолсны дараа ялалт байгуулсан нь тодорхой боллоо.

Гүржийн Сонгуулийн  ерөнхий хорооны  сүүлийн мэдээгээр, Зурабишвили 59,52 хувийн санал (1 147 627 санал) авчээ. Түүний өрсөлдөгч сөрөг хүчний “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн” намын нэр дэвшигч Григол Вашазе 40,48 хувийн (780 633 санал) дэмжлэгтэй байв. 

Сонгогчдын оролцоо энэ шатанд 56,23 хувьтай байжээ. Гүржийн  Үндсэн хуулийн дагуу шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол  арванхоёрдугаар сарын 16-нд болно. 

Зурабишвили 1952 оны гуравдугаар сарын 18-нд Парис хотноо Гүржийн улс төрийн цагаач, Франц дахь гүржийн нутгийн зөвлөлийн дарга Леван Зурабишвилийн гэр бүлд төржээ. Зурабишвили нь Гүржийн нийгмийн зүтгэлтэн Нико Николазегийн зээ охин юм. 

Тэрбээр 1972 онд Парисын улс төрийн дээд сургуулийг, жилийн дараа нь АНУ-ын Колумбийн их сургуулийг, 1981 онд Парисын Турийн удирдлагын үндэсний сургуулийг тус тус дүүргэжээ. 

Дипломатын карьерыг Зурабишвили Францад 1974 онд эхэлжээ. 1977 он хүртэл Итали дахь Францын ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн даргаар, 1977-1980 онуудад НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгчдийн  газрын хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллажээ. 

1980-1984 онуудад тэр Францын Гадаад хэргийн яамны Судалгаа, дүгнэлтийн төвд, 1984-1988  онуудад АНУ-д суугаа Францын ЭСЯ-ны хоёрдугаар нарийн зөвлөх, 1988-1989 онуудад Вена дахь Европын хамтын ажиллагааны байгууллагын нарийн бичгийн дарга, 1989-1992 онуудад Чадад суугаа Францын ЭСЯ-ны хоёрдугаар зөвлөх, 1992-1993 онуудад Брюсселийн Евроатлантын зөвлөл дэх Францын төлөөлөгчийн газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1993-1996 онуудад Баруун Европын холбооны  дэргэдэх Францын төлөөлөгчдийн газрын даргын орлогч, 1996-1998 онуудад Францын ГХЯ-ны  танхимын сайдын зөвлөх, 1997-1998 онуудад Францын ГХЯ-ны  Ерөнхий шалгалтын газар, 1998-2001 онуудад Францын ГХЯ-ны  Стратеги, аюулгүй байдал, зэвсэглэл хураах газар зэрэгт тус тус ажиллаж иржээ. 

Зурабишбили 2001-2003 онуудад Францын  Үндэсний батлан хамгаалахын нарийн бичгийн газарт олон улсын  ба стратегийн асуудал эрхлэн ажиллаж байгаад Гүржид суух Элчин сайдаар 2003-2004 онуудад томилогдон ажилласан байлаа. Гүржийн гуйлтаар, 2004-2005 онуудад тус орны ГХЯ-ыг толгойлж байгаад Саакашвилитэй таараагүйн улмас огцрон өөрийн “Гүржийн зам” намыг 2006 онд Зурабишвили байгуулжээ. 

Тэр 2010 онд Францад  эргэн ирээд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд  Ираны асуудлаар тусгай хэсгийг толгойлов. 2012 онд Гүржид  эргэн ирээд  парламентад бие даан нэр дэвшиж депутат болсон байлаа. 

Наймдугаар сард Зурабишвили Гүржийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр зарласан ба түүнийг эрх баригч нам бүрэн дэмжихээр болсон байна. Аравдугаар сарын 28-нд сонгуулийн эхний шатанд тэр өөрийн өрсөлдөгч Григол Вашазегаас ялимгүй давуу санал авсан нь ялах боломжийг эхний шатанд өгсөнгүй.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 47 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 1 цаг 0 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 1 цаг 4 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 1 цаг 10 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 1 цаг 16 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 1 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 2 цаг 2 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 2 цаг 10 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 8 цаг 53 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Өчигдөр 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Өчигдөр 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Өчигдөр 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Өчигдөр 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Өчигдөр 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top