x

“Цасан гуа” кино тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ

“Цасан гуа” сонгодог үлгэрээс сэдэвлэн бүтээсэн Диснейн уран сайхны кино ихээхэн шүүмжлэл дагуулж байсан боловч Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ.

Уг киноны нээлт өнгөрсөн долоо хоногт болсны дараа дэлхийн кино театруудаас ойролцоогоор 87.3 сая ам.долларын орлого олсон тухай “Box Office Mojo” цахим хуудсанд мэдээлсэн байна. Орлогын тэн хагас орчмыг Хойд Америкийн зах зээлээс олжээ.

Гэхдээ 270 сая гаруй ам.долларын өртгөөр бүтсэн киноны хувьд энэ нь таамаглаж байснаас доогуур үзүүлэлт юм. 1937 онд үзэгчдийн хүртээл болж байсан хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбар нь амжилтанд хүрч магадгүй байсан боловч нээлтээс өмнө хэд хэдэн шүүмжлэл дагуулжээ. Тухайлбал, Колумби гаралтай жүжигчин Рэйчел Зеглерийг гол дүрийн жүжигчнээр сонгосон нь шүүмжлэлд өртсөн байна.

Мөн Р.Зеглерийн Палестиныг дэмжсэн сэтгэгдэл, Цасан гуагийн хойд эх, хорон санаат хатны дүр тоглосон Галь Гадотын Израилыг дэмжсэн байр суурь нь олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ. Түүнчлэн кинон дахь одойнуудыг CGI технологиор бүтээсэн гэх маргаан үргэлжилсээр байна. Кино үнэлгээний “Rotten Tomatoes” цахим хуудсан дээр “Цасан гуа” кино ердөө 44 хувийн үнэлгээ аваад байгаа бол үзэгчдээс өгдөг “Popcornmeter” үнэлгээ 73 хувьтай байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна "Хараал хүрсэн хот" Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top