x

Дарханд ган хайлуулах цогцолбор үйлдвэр байгуулна

Дарханы Хонгор суманд байгуулагдах Ган хайлуулах цогцолбор үйлдвэр нь нойтон баяжмалын үйлдвэр, хорголжийн үйлдвэр, аргалжийн үйлдвэр, гангийн үйлдвэр болон дагалдах үйлдвэрүүдээс бүрдэх бөгөөд уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтыг нэг дор хийх цогцолбор болох юм.

Үйлдвэрийн ач холбогдол

  • Жилд 1 сая тонн ган үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг бүрэн хангана.
  • 1200 орчим шинэ ажлын байр бий болно.
  • Дарханы төмөрлөгийн үйлдвэр одоогоор жилийн 100 мянган тонн ган бэлдэц үйлдвэрлэдэг бөгөөд хаягдал төмөр боловсруулж, өндөр үнээр ган бүтээгдэхүүн импортолж байгаа нь сул талтай.
  • Гангийн цогцолбор байгуулагдсанаар орон нутгийн төсөвт төвлөрөх орлого 10 дахин нэмэгдэж, Үндэсний баялгийн санд жилийн 250 тэрбум төгрөг төвлөрөх тооцоотой.

Гадаад худалдаанд үзүүлэх нөлөө

Монгол Улс жилд 860 сая ам.долларын ган бүтээгдэхүүн импортолж байгаа нь эдийн засгийн алдагдалтай нөхцөл үүсгэж байна. Гангийн бэлдэц үйлдвэрлэснээр дотоодын үйлдвэрлэгчид хямд үнэтэй түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болж, гадагшаа урсах валютын урсгалыг багасгана.

Төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө

  • Гангийн үйлдвэрлэлийг Үйлдвэр технологийн паркийн загвараар хөгжүүлнэ.
  • Газрын асуудлыг Дархан-Уул аймгийн удирдлагуудтай хамтран шийдвэрлэнэ.
  • ТЭЗҮ боловсруулж, санхүүжилтийн эх үүсвэрийг хувийн хэвшлийн түншлэл эсвэл олон улсын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх хувилбар судална.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 2022 оны 4-р сард төр буцаан авч, менежментийг шинэчилснээс хойш 2024 онд 291.7 тэрбум төгрөгийн орлого олж, 51.9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Үүнээс улсын төсөвт 55.6 тэрбум төгрөг, Дархан-Уул аймгийн төсөвт 31.5 тэрбум төгрөг, Үндэсний баялгийн санд 13.6 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

ЗГХЭГ-ын дарга уг цогцолборын ажлыг эрчимжүүлэх, шийдлээ хүлээсэн ажлуудыг урагшлуулах чиглэлээр холбогдох албаныханд үүрэг өгсөн байна.

Эх сурвалж: Засгийн газрын хэрэг эрхлэх газар.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (197.211.63.104)
    Сайн байна уу олон нийтэд, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан. Хэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдож болно.
    2025 оны 02 сарын 27 | Хариулах
  • TSO (197.211.63.104)
    Сайн байна уу олон нийтэд, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан. Хэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдож болно.
    2025 оны 02 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top