x

Төрийн албаны ерөнхий шалгалтад бүртгэж эхэллээ

Төрийн албаны зөвлөл (ТАЗ) Төрийн албаны ерөнхий шалгалтад бүртгэж эхэллээ. Бүртгэл хоёрдугаар сарын 27-ны өдрийн 09:00 цаг хүртэл үргэлжилнэ. Бүртгэлийн хугацаа дуусмагц цахим бүртгэл автоматаар хаагдах тул бүрдүүлэх бичиг баримтын мэдээлэлтэй сайтар танилцаж, анхааралтай бүртгүүлэхийг ТАЗ анхаарууллаа.

📌 Шалгалт 3 дугаар сарын 12-нд эхэлнэ.
📌 Бүртгэлийн хугацаа: 2 дугаар сарын 12-ны 09:00 цагаас 2 дугаар сарын 27-ны 09:00 цаг хүртэл
📌 Бүртгэл хийх сайт: Төрийн албаны зөвлөлийн цахим хуудас

📝 Шалгалтад бүртгүүлэх нөхцөл

✅ Монгол Улсын иргэн байх
✅ Дээд боловсролтой байх
✅ Эрүүгийн хуулийн авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлээгүй байх
✅ Сэтгэцийн өвчин эмгэггүй байх
✅ Цэргийн алба хаасан байх
✅ Тухайн орон нутагт төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй байх
✅ Тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байх

📄 Бүрдүүлэх баримт бичиг

🔹 Шалгалтад бүртгүүлэх хүсэлт (цахимаар бөглөнө)
🔹 Төрийн албан хаагчийн анкет (цахимаар бөглөнө)
🔹 Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг
🔹 Иргэний үнэмлэх
🔹 4x6 хэмжээтэй цээж зураг
🔹 Цэргийн алба хаасан тухай баримт бичиг
🔹 Хөгжлийн бэрхшээлтэй бол нотлох баримт

📢 Анхаар! Бүрдүүлсэн баримт бичиг дутуу бол бүртгэлд хамрагдах боломжгүй.

📅 Шалгалтын хуваарь

  • 3 дугаар сарын 10-нд шалгалтын хуваарийг ТАЗ-ийн цахим хуудсанд байршуулна.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалтын хуваарийн талаар ТАЗ-ийн салбар комиссоос утсаар мэдээлэл авна.
  • Шалгалтад ирэхдээ иргэний үнэмлэхээ авчрахыг анхаарна уу!

Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл

БҮРТГҮҮЛЭХ БОЛ ДООРХ ХОЛБООС ДЭЭР ДАРНА УУ.
https://exam.csc.gov.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 13 цаг 45 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 14 цаг 10 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 14 цаг 24 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 14 цаг 27 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 14 цаг 30 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 14 цаг 48 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 16 цаг 33 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 16 цаг 34 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 16 цаг 45 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 18 цаг 41 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 20 цаг 14 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top