x

Хөвсгөлд 10 мегаваттын нарны цахилгаан станц ашиглалтад орлоо

Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос зүүн урд зүгт 2 км-ийн зайд 10 мегаваттын хүчин чадалтай нарны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг 2023 оны долдугаар сард эхлүүлжээ. Энэхүү станц нь Алтай-Улиастайн эрчим хүчний системийн алдагдлыг бууруулах, хүчдэлийн түвшинг тогтворжуулах чухал үүрэгтэй бөгөөд ашиглалтын 25 жилийн хугацаанд 415 мянган мегаватт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээр тооцоолжээ. Үүний үр дүнд Хөвсгөл аймгийн 13,515 иргэн, 1,230 өрх тогтвортой эрчим хүчээр хангагдах боломжтой болж байна.

Өмнө нь тус бүс нутагт дотоодын эрчим хүчний эх үүсвэр байхгүй байсан тул Эрдэнэтээс эхлэн Алтай-Улиастай хүртэлх урт шугамаас эрчим хүч нийлүүлдэг байжээ. Энэхүү шинэ станц ашиглалтад орсноор эрчим хүчний найдвартай ажиллагааг сайжруулах, тогтвортой хангамжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж албаныхан онцолж байна.

Тус станц ашиглалтад орсноор жилд 12 мянга орчим тонн нүүрс шаталтаас зайлсхийж, 14 мянган тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахын зэрэгцээ 145 мянган тонн ус хэмнэх тооцоотой.

Баруун бүсийг эрчим хүчний төв болгох зорилгын хүрээнд Говь-Алтай аймагт сэргээгдэх эрчим хүчний судалгааны төв баригдаж байна. Үүнтэй төстэй Дэлгэрэх нарны цахилгаан станц Завхан аймагт 2022 онд ашиглалтад орсон бол Говь-Алтай аймагт мөн өнгөрсөн онд ижил төрлийн станц нээгдсэн.

Мөрөнгийн нарны цахилгаан станцын онцлог нь цахилгааны чанарыг сайжруулах дэвшилтэт тоноглолтой, Жи Ай Си системийн орон зайг 10 дахин багасгасан, автоматжуулсан технологи нэвтрүүлсэн зэрэг давуу талуудтай аж.

Энэхүү бүтээн байгуулалтаар тус компанийн суурилагдсан хүчин чадал 45 мегаватт хүрч, Монгол Улсын Засгийн газраас сэргээгдэх эрчим хүчийг үндэсний хэмжээнд хөгжүүлэх зорилтод томоохон хувь нэмэр оруулж буй юм. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, байгальд ээлтэй аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих зорилготой бүтээн байгуулалтын ажлууд баруун бүсэд үргэлжилсээр байна.

Эх сурвалж: Эрчим хүчний яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа Уржигдар 18 цаг 29 мин Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна Уржигдар 18 цаг 27 мин Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ Уржигдар 18 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа Уржигдар 17 цаг 26 мин С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно Уржигдар 17 цаг 16 мин О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон Уржигдар 17 цаг 00 мин Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Уржигдар 16 цаг 00 мин Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Уржигдар 15 цаг 30 мин Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Уржигдар 14 цаг 59 мин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв Уржигдар 14 цаг 44 мин В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? Уржигдар 13 цаг 08 мин Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ Уржигдар 12 цаг 57 мин Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Уржигдар 12 цаг 51 мин Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Уржигдар 12 цаг 46 мин Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер ажиллаж байна Уржигдар 12 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна Уржигдар 12 цаг 39 мин Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Уржигдар 11 цаг 33 мин Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна Уржигдар 11 цаг 14 мин Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ Уржигдар 10 цаг 50 мин Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ Уржигдар 10 цаг 33 мин
iИх уншсан
Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Худлаа... А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц...
Top