x

Мүүн Жэ Ин ерөнхийлөгчийн нэр хүнд хурдацтайгаар унаж байна

БНСУ-ын ерөнхийлөгч Мүүн Жэ Ины нэр хүнд 52,2 хувь хүртэл, урьд өмнө байгаагүйгээр унасан тухай “Korea time's” сонин мэдээлжээ. Өмнөд Солонгосын удирдагчийн нэр хүнд улс оронд нүүрэлсэн нийгэм-эдийн засгийн асуудалтай холбогдуулан сүүлийн 8 долоо хоног дараалан ийнхүү доошилж байгаа юм.

“Мүүн Жэ Ин 2017 оны 5-р сард засгийн эрхэнд гарахдаа тус улсын хамгийн их нэр хүндтэй ерөнхийлөгч байсан, гэтэл тэрнээс хойш бүтэн хагас жилийн дараа тэрбээр сонгогчдынхоо дэмжлэгийг алдаж, сонгуулийн үеэр өгч байсан амлалтаа биелүүлээгүй” гэж сонин бичиж байна. Ерөнхийлөгчийн нэр хүнд ийнхүү унаж байгаа нь үндэсний эдийн засгаа сэргээх гэсэн Мүүн Жэ Ины засаг захиргааны амжилтгүй оролдлогод, мөн өнгөрсөн 10-р сард сүүлийн 13 жилд байгаагүй доод үзүүлэлтэд хүрсэн ажилгүйдэл өсөн нэмэгдэж байгаад ард иргэд сэтгэл дундуур байгаагийн илрэл юм. Судалгааны дүнгээс үзэхэд ерөнхийлөгчийн нэр хүнд 30 хүртэлх насны залуучууд болон жижиг бизнес эрхлэгчид дунд маш доогуур байна. Дээрээс нь ихэнх солонгосчууд Мүүн Жэ Ин бодит байдлаас хэт холдсон, ард иргэд хэрхэн яаж амьдарч байгаа, тэд юунд санаа зовж байгаа талаар ямар ч ойлголтгүй байдаг гэж үздэг болжээ.

"Улс орон нь хүнд цаг үеийг туулж байхад яагаад ерөнхийлөгч Хойд Солонгостой харилцаа тогтоох асуудалд хэт их анхаарал хандуулаад байна гэдгийг ойлгохгүй байна" гэж иргэд өгүүлжээ. Мүүн Жэ Ины засаг захиргаанаас авч хэрэгжүүлсэн нэг шинэчлэл бол долоо хоногийн ажлын цагийг 68-аас 52 цаг болгосон явдал. Энэ 52 цагийн 40 цаг нь ажлын үндсэн цаг, 12 нь илүү цаг гэж тооцогддог. Мүүн Жэ Ины бодож санаснаар энэ өөрчлөлт ажил хөдөлмөр эрхэлдэг солонгосчуудад илүү чөлөөт цагтай байж, хувийн амьдралдаа цаг зав гаргаж, ингэснээр улс оронд төрөлт нэмэгдэнэ гэж тооцоолж байсан, хэдийгээр одоо энэ төлөвлөгөө амжилтад хүрсэн талаар ярих эрт байгаа ч эдийн засгийн үр дагавар нь харагдаж эхлээд байна. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр ажил олгогчид жилд 11 тэрбум долларын алдагдалд оруулж байгаа юм. Мөн хөлсний ажилчид ч гэсэн алдагдал хүлээхээр болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүлээн авна 5 мин Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлөө 18 мин Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ 23 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 36 мин Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв 40 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол залуустай уулзав 51 мин Б.Уянга: Усыг хайрлах гэдэг нь зөвхөн ашиглахыг хориглох, хязгаарлах тухай асуудал биш 58 мин “Кибер тусгаар тогтнол-2026” форум болж байна 1 цаг 12 мин Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил 3 цаг 29 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 5 цаг 21 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 5 цаг 39 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 7 цаг 32 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 21 цаг 25 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 23 цаг 6 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 23 цаг 36 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 23 цаг 55 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ Өчигдөр 13 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ Өчигдөр 13 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Өчигдөр 13 цаг 22 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ Өчигдөр 11 цаг 43 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за...
Top