x

Украины зарим хэсэгт цэргийн дэглэм тогтоох шийдвэр гарчээ

Ням гаригт Азовын тэнгисийн боомтыг зорьж явсан гурван хөлөг, тэдгээрт ажиллаж байсан 23 хүнийг нь Оросын тал олзолсны дараа Украины эрх баригчид улс орныхоо зарим хэсэгт цэргийн дэглэм тогтоолоо.

Ерөнхийлөгч Петро Порошенкогийн саналыг Украины хууль тогтоогчид дэмжсэнээр ОХУ-тай хил залгаа зарим бүс нутгуудад арваннэгдүгээр сарын 28-наас эхлэн 30 хоногийн хугацаатай цэргийн дэглэм тогтоох юм.

Ингэснээр засгийн газар тухайн бүс нутгуудад олон нийтийн арга хэмжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хүчээр зохицуулах эрх мэдэлтэй болж байна. 

Ням гарагт болсон хилийн тулгаралт 2014 онд Оросын өөртөө нэгтгэсэн Крымийн хойгийн зүүн эрэгт болсон юм. Украины хөлгүүд рүү Оросын тал гал нээсний дараа тусгай хүчний дайчид эзэлж авжээ. Украины талаас 3-6 хүн шархдсан гэсэн мэдээлэл байна.

Киевийн эрх баригчид уг явдлыг "түрэмгийлэл" гэж нэрлэсэн бол Москва тэднийг ОХУ-ын усан хилийг зөрчсөн гэж буруутгажээ.

2014 оноос хойш Украины дорнод хэсэгт Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчид дайтаж байгаа бол Орос, Украин улсууд анх удаа шууд тулгарсан нь энэ юм.

ОХУ-ын үйлдэлд өрнөдийн хэд хэдэн улс харамсаж байгаагаа илэрхийлжээ. Нью Йорк хотноо НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл уг асуудлаар хуралдсан боловч Орос ба Өрнөдийн талуудын зөрчилтэй байр сууринаас шалтгаалан үр дүнд хүрээгүй байна.

Украины парламентын шийдвэрээр Оростой хил залгаа таван муж, Молдовоос тусгаарласан Трансднестртэй хил залгаа хоёр муж, Хар тэнгис, Азовын тэнгисийн эрэг дагуу гурван мужид цэргийн дэглэм тогтоожээ.

Цэргийн дэглэм тогтоох шийдвэрийг Украины 276 хууль тогтоогч дэмжиж, 30 нь эсэргүүцсэн байна.

Ням гарагт Украины байлдааны хоёр хөлөг, нэг чирэгч хөлгийн хамт Крымийн зүүн эргийн Керчийн хоолойгоор нэвтрэх үед Оросын талаас довтолсон юм.

Украины хөлгүүд уг хоолойгоор Азовын тэнгист нэвтэрч, Мариуполь боомтод хүрэхээр явж байжээ. Тэд Оросын хяналтад байдаг хоолойгоор нэвтрэхээсээ өмнө урьдчилан мэдэгдсэн гэж байгаа. Харин Оросын тал тэднийг хил зөрчсөн гэж үзэж байна.

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 15 цаг 12 мин Монтенегро улсын түүхийн товч 15 цаг 21 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 15 цаг 28 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 15 цаг 32 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 15 цаг 37 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цаг 40 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 16 цаг 35 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top