x

Дэлхийн хамгийн баян удирдагчаар Путиныг нэрлэв

Энэ цаг үеийн хамгийн баян удирдагчаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг нэрлэв. 200 тэрбум долларын хөрөнгөтэй Путины өмнө Саудын Арабын эрх баригч овгийнхон (Аль-Саудынхан) оржээ. Эдгээр хүмүүсийн дэргэд Билл Гейтс, Жефф Безос нар ядуу хүмүүс.

Билл Гейтс дэлхийн баячуудын жагсаалтыг толгойлж ирсэн ба түүний хөрөнгө $96,5 тэрбумаар тооцогдож байгаа. Гэвч “Microsoft”-ын эзнээс баян хүмүүс байдгийг энэ баталгаагүй чансаа харуулж байна. Faithidea.com болон Quora сайтууд энэ чансааг гаргажээ. Тэдгээр баячууд хэн бэ?

10. Муаммар Каддафи — $200 тэрбум.

Босогчдын гарт 2011 онд алагдсан Ливийн лидер этгээд зан араншингаараа алдартай байлаа. Гэвч хурандаа Каддафи дэлхийн хамгийн хүмүүсийн нэг гэдгийг тийм ч олон хүн мэдэхгүй. Түүний мөнгийг наад зах нь $200 тэрбум байсныг чансаа хэлж байна.

9. Владимир Путин-$200 тэрбум.

Оросын захирагч дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг гэхэд эргэлзэх зүйл байхгүй. Тэр өөрийн $200 тэрбум доллараа гадаадад хадгалдаг гэж энэ түүхийг бичигчид өгүүлжээ.

8. Якоб Фуггер-$221 тэрбум.

Якоб Фуггер “баян” гэдэг цолыг зүгээр ч нэг зүүгээгүй. Фуггерийн гэр бүлийн Худалдаа, санхүүгийн Аугсбургийн ордныг толгойлж байсан тэр XVI зуундаа Европын хамгийн баян хүн байжээ. Тэрээр Европын бүх санхүүг атгасан байсан нь өнөөгийн ханшаар $221 тэрбумыг цуглуулах боломжийг өгчээ.

7. Осман Али Хан-$230 тэрбум.

Осман Али Хан эсвэл Асаф Жах VII нэрээр алдартай тэр Энэтхэгийн Хайдарабадын вант улсыг 1911-1948 онуудад захирч байсан ба тэр 1967 онд нас барахдаа $230 тэрбум доллартай тэнцэх хэмжээний мөнгийг 149 хүүхдээ үлдээсэн байв.

6. Николай Романов-$300 тэрбум.

Оросын сүүлчийн хаан II Николайг 1918 онд буудан хөнөөж, Оросын үнэн алдартны шашин түүнийг “шаналан тарчлагч хувилгаанаар” зарласан байна. Хаан амьддаа $300 тэрбумыг хурааж чаджээ.

5. Эндрю Карнеги-$310 тэрбум.

Америкийн аж үйлдвэрийн XIX зууны тэргүүн баян эр болд хайлуулах үйлдвэрээр $310 тэрбумын  хөрөнгө босгосон ба ихэнх мөнгөө буяны үйлст зарцуулсан байна.

4. Жон Ж. Рокфеллер-$340 тэрбум.

Нефтийн Standard Oil компанийг бүтээгч 1937 онд өөд болохдоо өнөөдөр хүртэл дэлхийн хамгийн их хэмжээний буюу $340 тэрбумыг  цуглуулсан байв.

3. Манса Муса-$400 тэрбум.

Манса Мунса XIV зуунд Малийн эзэнт улсыг захирч байсан ба хэрэв түүний хөрөнгө өнөөдрийн ханшаар $400 тэрбум болно гэж түүхчид дүгнэжээ.

2. Ротшильдүүд-$400 тэрбум.

Энэ алдартай гэр бүлийнхэн бүгд л саятнууд. Европын магнатуудын нийт хөрөнгө $400 тэрбум орчим гэж эдийн засагчид дүгнэжээ.

1. Саудитууд-$1,4 их наяд.

Саудитууд (Аль-Саудынхан) гэгддэг Саудын Арабын эрх баригч овгийнхон дэлхийн хамгийн баян хүмүүс. Тэдний хөрөнгийн нийлбэр нь нэг их наядаас давжээ. Харин та тэрбумтан байхыг хүсч байна уу?

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 15 цаг 12 мин Монтенегро улсын түүхийн товч 15 цаг 21 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 15 цаг 28 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 15 цаг 32 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 15 цаг 37 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цаг 40 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 16 цаг 35 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top