x

Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ

Нэгдүгээр сарын 5-наас эхлэн авто машины жолооч нар Нью-Йорк хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй бүсүүдийн нэг болох 60-р гудамжнаас урагш орших Манхэттэн дүүрэг рүү нэвтрэхийн тулд 9 ам.доллар төлөх ёстой. Ингэснээр  "түгжрэлийг бууруулах бүс" гэгдэх хэсэг рүү нэвтрэх автомашины тоо хамгийн цөөндөө гэхэд 80 мянгаар буурна гэж эрх баригчид үзэж байна.

Нью-Йорк хотын хамгийн түгжрэл ихтэй дүүргээр дамжин явах төлбөр нь өдөр оройн цаг ба тээврийн хэрэгслийн төрлөөс хамаарч өөр өөр байх ажээ. Суудлын автомашинуудын хувьд шөнийн цагаар 2.25 ам.доллар, оргил ачааллын үед 9 ам.доллар, бага оврын ачааны машины жолооч ачаалал ихтэй үед 14.40 доллар, том оврын авто машины жолооч 21.60 ам.доллар төлнө. Эдгээр тарифыг 2028 он хүртэл мөрдсөний дараа нэмэгдүүлэх ажээ.

“Түгжрэлийг бууруулах бүс” нь Манхэттен дүүргийн 60-р гудамжнаас өмнөх хэсэг юм. Энэ бүсэд Эмпайр-стейт-билдинг, Таймс-сквер болон Уолл-стрит гудамж байдаг. 

Энэхүү арга хэмжээ нь Нью-Йорк хотын замын түгжрэлтэй тэмцэхээс гадна нийтийн тээврийг хөгжүүлэхэд зориулан хөрөнгө мөнгө хуримтлуулах зорилготой ажээ.

Нью-Йорк муж улсын амбан захирагч Кэти Хокул хотын түгжрэлтэй бүс рүү нэвтрэхэд төлбөр төлдөг болгох саналыг хоёр жилийн өмнө дэвшүүлжээ. Гэвч нийтийн тээврээр тогтмол үйлчлүүлдэг хүмүүс, орон нутгийн бизнес эрхлэгчдээс ирсэн гомдлын улмаас уг төлөвлөгөөг хэдэнтээ шинэчлэн боловсруулж, хэрэгжилтийг нь хойшлуулсан байна. 

Нэгдүгээр сарын 5-наас хэрэгжүүлж буй шинэчилсэн журмыг 2024 оны зургаадугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байсан боловч К.Хокул "Нью-Йорк хотынхны  хувьд урьдчилан тооцоолоогүй олон хүндрэл учрах байсан" тул түр зогсоожээ.

Түгжрэлийн бүсэд нэвтрэх хураамжийг хотын таксины жолооч нарын холбоо болон АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп эсэргүүцэж байна. Нью-Йоркийн уугуул Д.Трамп үүрэгт ажилдаа орсон даруйдаа уг хураамжийг цуцална гэдгээ мэдэгджээ.

Замын хөдөлгөөний мэдээллийн INRIX компанийн мэдээлснээр, Нью-Йорк хот хоёр жил дараалан дэлхийн хамгийн түгжрэлтэй хотоор "шалгарчээ". 2024 оны эхний улирлын байдлаар тус хотын Манхэттен дүүрэгт өглөөний оргил ачааллын үед авто машины хурд 17 км/цаг болж удааширч байжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14 цаг 31 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 14 цаг 56 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 15 цаг 10 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 15 цаг 13 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 15 цаг 16 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 15 цаг 34 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 17 цаг 19 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 17 цаг 20 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 17 цаг 31 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 19 цаг 27 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 21 цаг 0 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top