x

Карлос Госныг ​​​​​​​“Ниссан моторс”-ын ТУЗ-ийн даргаас огцрууллаа

Олон жилийн турш Японы бизнесийн салбарт од болж байсан Карлос Госны эрин үе албан ёсоор өндөрлөлөө. Тэрээр санхүүгийн зөрчил гаргасан, авлига авсан шалтгаанаар баривчлагдсан юм. 

Өчигдөр Токиод болсон Ниссан Моторс компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар түүнийг ТУЗ-ийн даргын суудлаас огцруулжээ. Мөн Ниссан Моторс компани мэдэгдэлдээ Госны хэргээс хамааран "Renault"-тай байгуулсан бизнесийн түншлэл нь задрахгүй, хэвээр үлдэнэ гэж мэдэгджээ.

Госн одоохондоо ТУЗ-ийн гишүүнээр үлдэж байгаа ба удирдах зөвлөлөөс бүр мөсөн гаргахын тулд хувь эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх аж.

Харин түүний эзэмшлийн Францын Renault компани шалгалтын дүнг гартал Карлос Госныг гүйцэтгэх захирал хэвээр үлдээх шийдвэрийг өчигдөр гаргажээ. Карлос Госн 2001 оноос эхлэн Nissan-Renault Alliance бизнесийн түншлэлийг байгуулж, хоёр компанийг хоёуланг нь удирдаж байсан юм. Сүүлд энэхүү бизнесийн хамтын ажиллагаанд Мицубиши Моторс нэгдсэнээр 2016 оноос эхлэн бас тус компанийн ТУЗ-ийн даргын албыг давхар хаших ирсэн юм.

Nissan-Renault-Mitsubishi нэгдлийн ерөнхий захирал Карлос Госныг Японы прокурорууд гэнэт баривчилсан юм. Түүнийг сүүлийн таван жилийн хугацаанд цалин орлогын хэмжээгээ бууруулж тайлагнасан, компанийн өмч хөрөнгийг хувьдаа ашигласан хэрэгт сэжиглэсэн байна.

Карлос Госн Рио де Жанейро, Бейрут, Парис, Амстердамд тансаг хувийн сууц эзэмшиж байснаа албаны бичиг баримтад тусгалгүй нууцалж байжээ. Хэрвээ Гон буруутай нь тогтоогдвол 10 хүртэл жил шоронд хоригдох аж.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 2 цаг 36 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 2 цаг 49 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 2 цаг 53 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 2 цаг 59 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 3 цаг 5 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 3 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 3 цаг 51 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 3 цаг 59 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 10 цаг 42 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Өчигдөр 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Өчигдөр 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Өчигдөр 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Өчигдөр 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Өчигдөр 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top