x

Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа!

Өдөр тутмын сонины нүүрэнд "Төсвийн хориг гэгч нь Номер 1-ийн шантааж уу" гэх гарчигтай нийтлэл хэвлэгджээ. Товчхондоо өнгөрөгч сард УИХ-аар баталсан 2025 оны Төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан явдал нь улс төрийн шантааж, албан тушаалын барьцаа, наймаа байсан гэх утгатай. Нүдэндээ ч итгэсэнгүй.

Өмнө нь бас нэг иймэрхүү агуулгатай, "Шанхайн уулзалт ба Ордны бослого" нэртэй нийтлэл хэвлэгдэж байв. Бас л төсвийн төсөл дээр "шүгэл үлээсэн" дөрвөн гишүүнийг хэний ямар хатгаасаар хөдлөв? гэсэн хардлагатай.

Тэгээд өмнөх удаа тавьсан асуултынхаа хариултыг удаах нийтлэлээр гүйцээсэн байна. Яасан их завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа?! 

Сар хүрэхгүй хугацааны өмнө дөө. Улсаараа, нийтээрээ, хэвлэл мэдээллээрээ 2025 оны Төсвийн хуулийг эсэргүүцэж, "Жинхэнэ зарлагын үүд, дампуурлын төсөв байна. Ямар ч үндэслэлгүй, үрэлгэн, үр ашиггүй төсөв боллоо. Зардлаа танахгүй бол улсаараа мөлхлөө, орлогоо зөв тооцоолооч ээ" гээд иргэд төдийгүй эдийн засагчид, мэргэжилтнүүд нь ярьж шүүмжилж байлаа. УИХ-ын цөөн ч болов гишүүн иргэдийн дуу хоолой болоод үгээ хэллээ. Тэр байтугай Төсвийн хуулийг эргүүлэн татуулахаар 30 гаруй гишүүд гарын үсэг зурсан байлаа. 

Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн уулзалтаас буцаж ирмэгцээ намынхаа гишүүдийг нэг нэгээр нь дуудаж уулзаад, маргааш нь Төсвийн хууль ямар ч хориг, саадгүйгээр батлагдсан байдаг. Бүр гарын үсэг зурсан АН-ын гишүүд хүртэл гараа өргөсөн кк. 

Ингээд иргэдийн хувьд, эдийн засагчид, хэвлэл мэдээллийнхний хувьд ганц найдвар тавьж байсан этгээд нь Ерөнхийлөгчийн институт. Тэр битгий хэл иргэний нийгмийн байгууллагаас хүртэл Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлсэн. Уг нь тийм шаардлага ч байхгүй л дээ. Хориг тавих, тавихгүй нь угаасаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал.

Тэгээд Ерөнхийлөгч Төсвийн хууль болон түүнийг дагалдаж орж ирсэн бүх хуулиудад бүхэлд нь хориг тавьсан. Мэдээж улсаараа нийтээрээ баяр хөөр, алга ташилт. Манай хэвлэлийнхэн ч үүнд зай талбайгаа харамлаагүйг санаж байна. 

Тэр байтугай Төсвийн төслийг боож оруулж ирсэн Сангийн сайд нь хүртэл "Засгийн газар хоригийг дэмжинэ, УИХ хүлээж авна, тодорхой. Төсвийг алдагдалгүй батлах боломж байна" гэчихсэн, бүр нэг дөнгөнөөсөө суллагдсан "гөлөг" шиг хөөрч гүйсэн өдрүүд саяхан. 

Гэтэл Төсвийн хоригийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн өдрөөс бүх зүйл урвуугаа эргэв. Сангийн сайд 1,2 их наядыг хэмнэвэл төсөв алдагдалгүй болно оо гэсэн. Харин УИХ-ын гишүүд "хамгийн багадаа 3,6 их наядыг хэмнэх шаардлагатай" гэж үзжээ. Үүний буруутан нь Ерөнхийлөгч буюу хоригийн эзэн боллоо. Араас нь "Ерөнхийлөгч төсвийн хоригоор Засгийн газрыг шантаажилсан байна, угаасаа төсөв гол асуудал биш байсан байна" гэх төлбөртэй залруулгууд. Мөнгө их төлсөн байх аа.

Тэгээд араас нь "Төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн нэмэгдэл байхгүй шүү, Бизнесийн байгууллагууд ямар ч ажил хийхгүй шүү" гэх сүрдүүлгүүд хөвөрч байна. Учир нь юу гээч, "Төр бол хаан, хамгийн том худалдан авагч, хамгийн том бизнес эрхлэгч, баялгийн эзэн, ажил олгогч. Төр байхгүй бол та нар хэн ч биш шүү" гэж л анхааруулж байгаа юм. Мэдээж төр гэдэг нь одоогийнхоор Засгийн газар. Засгийн газар орлого бүртгэдэг, татвар хураадаг, түүнийгээ хуваарилдаг учраас тэр.

Ингээд татвар төлөгчид, иргэд /хамгийн ядуу хүн худалдаж авсан ширхэг талхнаасаа татвар төлдөг/ хэн ч биш болов. Маргааныг зөвхөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын дундын асуудал гэж зарлав, Манай Ерөнхий сайд! Маргаан таслахдаа хүрвэл мань мэт, жирийн иргэд, бизнесүүдэд ямар ч хожилгүй, хамааралгүй гэнэ ээ. 

Гэхдээ үүнээс өмнө зарчмын нэг асуудал байна. Төсвөө яаж хумих юм бэ, хумисан төсөв оруулж ирж чадах юм уу, үгүй юу? Эсвэл улс төрийн, институц хоорондын зөрчил гэж шалтаглаад өнгөрөх юм уу? Төсөв санаачлагч нь Засгийн газар, төсөв батлагч нь УИХ, хориг тавьсан нь Ерөнхийлөгч. УИХ нь хоригийг хүлээгээд авчихсан /бүр 2/3 буюу дийлэнх олонхиор/ байхад Ерөнхий сайд ямар арга хэмжээ авах юм. Ямартай ч нэг төсөв оруулж ирж таарна. Тэрийг ядаж үзмээр байна.

Ингэхэд төсвийг тэлсэн анхны Ерөнхий сайд нь Л.Оюун-Эрдэнэ биш. Ерөнхий сайд С.Баяр Оюутолгойн гэрээг байгуулад төсвийн анхны тэлэлтийг хийж байлаа. Монгол Улс анх удаагаа гаднаас, гуравдагч орноос хөрөнгө оруулалт татаад, анхны төслөө хөдөлгөөд. Энэ бол төсвийн тэлэлт мөн. Орлого нэмэгдэж байж зарлагаа тооцоолдог. Энэ тэлэлт айл бүрийн хаалгаар орж байлаа. Дараа нь Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа "Чингис" бондыг гаргаж, нийслэлд маш их хэмжээний бүтээн байгуулалтыг хийсэн.

Атал МАН, сүүлд Л.Оюун-Эрдэнэ засагласан жилүүдэд Монголд ямар эерэг өөрчлөлт авчирсан бэ?  Төгрөгийн ханш гурав дахин суларсан, иргэдийн худалдан авах чадвар гурав дахин буурсан. Атал "Монголын эдийн засгийг тэлэх бодлого явуулсан анхны ерөнхий сайд байлаа, ААН-үүдээ дэмжих бодлого явууллаа" ч гэх шиг. С.Баярын үед жишээ нь Оюутолгойн гэрээг байгуулсан учраас эдийн засаг тэлсэн. Тэр тэлэлт дээр нь Н.Алтанхуягийн Засгийн газар маш их бүтээн байгуулалт хийсэн. Хамгийн сүүлд батлуулсан төсвийн орлого  4,7 их наяд, зарлага 5,6 их наяд төгрөг л байв. 2016 онд АН сонгуульд ялагдаж, засаг шилжих үед төсвийн орлого 3,6 их наяд, зарлага 7,7 их наяд төгрөг байжээ.

Гэтэл сая УИХ-аар батлуулсан төсвийн орлого 31,9 их наяд, зарлага  нь 35,6 их наяд. Энэ мөнгө чинь иргэдийн нуруун дээр ирдаг шүү гэж аминдаа хэлэх гэсэн үг. Өнгөрсөн найман жилийн дотор иргэдийн орлого нэмэгдсэнгүй, амьдрал сайжирсангүй. Зүгээр төгрөгийн ханшийн уналт, амьдралын чанаргүйдэл. Ам.долларын ханш 2 дахин нэмэгдэж байхад манай төсөв 10 дахин нэмэгдсэн. Ямар ч үйлдвэрлэл, бүтэгдэхүүн нэмэгдээгүй мөртлөө шүү дээ. 

Ерөнхийлөгч хориг тавьсан явдал нь улс төрийн, албан тушаалын шантааж байсан байж магадгүй. Гэхдээ Засгийн газрын тэргүүн бөгөөд Ерөнхий сайд бол өөрт ноогдсон хариуцлагаа л үүрэх ёстой. Төсөв тэлэхээр амьдрал сайжирдаг гэдэг худал үгээ эхлээд буцаах ёстой. Сүүлийн найман жилд төсөв байж болох, эрүүл хэмжээсээс давсан. Тэгээд амьдрал юугаар сайжирсэн бэ?

Төрийн албан хаагчдын цалинг нэмэх гээд, нэмэхгүй гээд байгаа шантааж чинь 10-хан хувь. Атал амьдралын чанар, амьжиргааны төлбөр хэд дахин нэмэгдсэн бэ? Сүүлийн 10 жилд Монголд ямар бүтээн байгуулалт бий болсон, хаанаас ямар хэмжээний хөрөнгө оруулалт орж ирсэн бэ? Аль нь ч байхгүй байхад төсвөө тэлээд, өрөө нэмээд яваад байгаа нь яг хэний төлөө вэ?

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Mikhail Group Programmer Cyber Security (16.54.246.168)
    We provide assistance with recovering cryptocurrency lost to scams, including Bitcoin (BTC), Tether (USDT), Ethereum (ETH), bank transfers funds Scam And Mobile Spy Remote Control Access. We are team of hackers across the world with vast experience and 12 years in collaboration with the best technology and devices for prompt delivery of services. Building a lasting relationship with us, collaboration is central to everything we do. We offer Hacking & Tracking, Crypto Recovery, Data encryption and decryption, Computer/Phone spying & surveillance and many more. As group of certified ethical hackers, we are skilled professionals who understands and knows how to look for weaknesses and vulnerabilities in target system and uses the same knowledge and tools as malicious hacker, but in a lawful and legitimate manner to assess the security posture of a target. WhatsApp: +1 (386) 348-7838 mikhailgroupprogrammercybersec@programmer.net
    2026 оны 07 сарын 29 | Хариулах
  • Бат инженер (202.9.40.176)
    Овоо бичиж гээч. Татварын мөнгө буюу төрийн мөнгө нэмэгдээд төсөв тэлээд байхад ард түмэн ядуураад байдаг нь ЗГ-ын буюу МАН-ын буруу Долларын ханшийг Монгол банк, СЯ хоёр санаатай унагаж нүүрсний мөнгөөр тарвалзах гэсэн л санаа байсан юм. Ард түмнээ бодсон юм биш. Тэгээд бас эдийн засаг төд өд дахин тэллээ гэж хуцах нь яана аа
    2024 оны 12 сарын 18 | Хариулах
  • CORNER STONE (154.47.26.248)
    Hi everyone, I made a promise to myself that I was going to come back here and testify about the great job of Schwartz Software Hackers Services , schwartzsoftwarehackingprogram at gmail dot com did for me with their magnificent hacking skills, they didn’t just get back my scammed money i invested with a fake investment company that was almost $810.000 but to my greatest surprised I got back the money I invested but they also use their sophisticated skills to get even more than the money I invested that was found in the scam wallet during the period of recovery the transfer all the funds back to my wallet which was even more than I expected. If you have been wondering and looking for a way to get back your scammed funds of any kind, I will suggest you quickly get in contact with schwartzsoftwarehackingprogram@gmail.com or you can also get in touch with them through telegram. Email: (schwartzsoftwarehackingprogram@gmail.com) WhatsApp : +44 77 41 26 48 51 Telegram : https://t.me/schwartzsoftwarehackers Website; https://schwartzsoftwareha.wixsite.com/website
    2024 оны 12 сарын 11 | Хариулах
  • Shaun Blake (159.242.234.213)
    How To Hire The Best Crypto Recovery Expert Lost Recovery Masters Lost Recovery Masters performed an excellent operation to free my funds that had been deceitfully obtained through scams from dishonest crooks. Their prompt action and unflinching support of my case have given those priceless funds which had looked gone forever a second chance…I sincerely appreciate all of the members of the Lost Recovery Masters team for their professionalism, hard work, and perseverance during this process. You can get in touch with them through their website (https://lostrecoverymasters.com/), their WhatsApp (+44(753)710-5921)) or their support email (Support@lostrecoverymasters.com).
    2024 оны 12 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 9 цаг 53 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 10 цаг 3 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 10 цаг 44 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 10 цаг 44 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 11 цаг 33 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 11 цаг 49 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top