x

​​​​​​​“Ниссан моторс”-ын ерөнхий захирал авлигын хэргээр баривчлагджээ

Японы Емиури сонинд Ниссан Моторс компанийн ерөнхий захирал Карлос Госныг авлигын хэрэгт холбогдуулан баривчилсан талаар мэдээлжээ. Японы автомашин үйлдвэрлэгч тус компаниас Госн нь компанийн мөнгийг хувийн зорилгоор ашигласан мөн Төлөөлөгчдийн дарга Грег Келлитэй хамтран хууль бус үйлдлүүд хийж ирснийг нь сүүлийн хэдэн сарын турш дотооддоо шалгахын хамт мөрдөгч нартай нягт хамтран ажиллаж байгаа тухайгаа мэдэгджээ.

Энэхүү мэдээлэл нь япон даяар шуугиан тарьж байна. Учир нь Госн нь Ниссан компанийг дампуурлын ирмэгт байхад нь аварсан ховорхон гадаад захирал хэмээн нэрлэгддэг байжээ. Мөн тэрээр Францын  Ренолт /Renault/ компанийн захирал юм.

Ниссаны мэдээлснээр “Олон жилийн туршид Госн болон Келли нар нь Токиогийн хөрөнгийн биржид Госны авдаг цалингийн хэмжээг бодит байдлаас бага хэмжээгээр тайлагнаж ирсэн. Мөн тэд компанийн мөнгийг хувийн зорилгоор ашиглахын хамт, олон ноцтой зөрчлүүд гаргасан” байна. Одоогоор Ниссан компанийн гүйцэтгэх захирал Хирото Сайкавагийн зүгээс Госн болон Келли нарыг компаниас явуулах саналаа Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Асахи сониноос прокурорууд Ниссаны төв байр болон бусад салбаруудад нэгжлэг хийж байгаа гэж мэдэгдсэн ч Токио хотын прокурорын газар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. 64 настай Госн нь анхлан Ренолт-Ниссан-Мицубуши моторс хэмээх холбоог бий болгож, амжилттай ажиллуулж иржээ. Бразилд төрсөн, Ливан гаралтай, Франц улсын иргэн Госн нь Францын Мичелин /Michelin/ компаниас ажлын гараараа эхэлсэн бөгөөд Ренолт компани 1999 онд Ниссаны хяналтын хувьцааг эзэмших болсны дараахан буюу 2001 оноос тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож, өнгөрсөн оныг хүртэл ажилласан байна. Госн нь 2017 онд  Ренолт компаниас 7.4 сая еврогийн цалин авсан бол мөн онд буюу Ниссан компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан сүүлийн жилдээ тус компаниас 9.2 сая еврогийн цалин авчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 1 цаг 30 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 1 цаг 31 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 1 цаг 34 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 1 цаг 38 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 1 цаг 43 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 2 цаг 59 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 3 цаг 11 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 3 цаг 14 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 3 цаг 14 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 3 цаг 15 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 3 цаг 20 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 3 цаг 20 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 3 цаг 25 мин УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлагыг бий болгоно 4 цаг 59 мин УИХ-ын дарга Н.Учрал БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 5 цаг 29 мин Испани, Аргентины шигшээ багуудын "Финалиссима" тоглолт цуцлагдлаа 5 цаг 33 мин Ипотекийн 6 хувийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлж, Орон сууцны санхүүжилтийн банк байгуулна 5 цаг 34 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 15 хүн нас баржээ 5 цаг 38 мин Израиль, Ираны мөргөлдөөн хурцадаж, дэлхийн нефтийн зах зээлд нөлөөлж эхэллээ 5 цаг 40 мин Оскарын 98 дахь наадам эхэлж, эхний ялагчид тодорлоо 5 цаг 41 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top