x

Дүрслэх урлагийн 2024 оны шилдэг бүтээлүүд тодорлоо

“Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам”-ын дагуу 2024 онд улсын санд худалдан авах шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслол Уран зургийн галерейд (2024.11.04) боллоо. 

2024 оны шилдэг бүтээлийн үзэсгэлэнд уран зураг, график, уран баримал, сийлбэр, инстоляци, холимог техникийн нийт 118 уран бүтээлчийн 149 бүтээл ирүүлснээс орон тооны бус мэргэжлийн зөвлөл нь улсын санд худалдан авах шилдэг бүтээлийг 2 үе шаттай шалгаруулав. Эхний шалгаруулалтад тэнцсэн 58 шилдэг бүтээлээр “Оны шилдэг бүтээл-2024” үзэсгэлэнг зохион байгуулж үзэгчдэд толилуулсан бол хоёрдугаар шатны шалгаруулалтаар улсын санд худалдан авах 3 шилдэг бүтээлийг шалгаруулж олон нийтэд танилцууллаа. 

Орчин үеийн дүрслэх урлагийн хөгжлийн ололт, чиг хандлага, үзэл баримтлалыг илэрхийлэх “Дүрслэх урлагийн 2024 оны шилдэг бүтээл”-ээр

1. Уран бүтээлч Д.Дорждэрэм “Орон зай-д” 2024 он, орчин үеийн урлагийн бүтээл

2. Зураач Г.Төмөр “Ханбаянзүрх хайрхан” 2023 он, уран зураг

3. Уран бүтээлч Э.Жанцанхорол “Хадгалагдсан зовинол” 2024 он, орчин үеийн урлагийн бүтээл тус тус шалгарлаа.

Монголын уран зургийн галерей “Оны шилдэг бүтээл 2024” үзэсгэлэнгийн зохион байгуулалт, цар хүрээг өргөтгөх, үзэсгэлэнгийн нэр хүндийг дээшлүүлэх, уран бүтээлчдийг дэмжих зорилгоор үзэгчдийн таашаал хүртсэн нэг бүтээлд “Монголын уран зургийн галерейн нэрэмжит шагнал”-ыг гардуулж ирсэн. Энэхүү нэр хүндтэй шагналыг залуу уран бүтээлч Г.Мөнхболор “Зүүдний хүрд” 2024 он, орчин үеийн урлагийн бүтээлээр хүртэж Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд бие даасан үзэсгэлэн гаргах эрх, хүрэл цомын эзнээр тодров.

Уг хүрэл цомыг уран бүтээлч хүний харааны ур, гарын ур, оюуны урыг бэлгэдэн уран барималч Б.Ганбаатар урласан юм. 

        Зураач Г.Төмөр “Хан Баянзүрх хайрхан” 2023 он, уран зураг

        Э.Жанцанхорол “Хадгалагдсан зовинол” 2024 он, холимог техник

Монголын уран зургийн галерейн нэрэмжит шагнал Уран бүтээлч Г.Мөнхболор “Зүүдний хүрд” 2024 он,   холимог техник

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14 цаг 11 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 14 цаг 36 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 14 цаг 50 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 14 цаг 53 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 14 цаг 56 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 15 цаг 14 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 16 цаг 59 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 17 цаг 0 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 17 цаг 11 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 19 цаг 7 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 20 цаг 40 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top