x

Интерполын ерөнхийлөгчөөр Орос биш Өмнөд Солонгосын төлөөлөгч сонгогдлоо

Арабын Нэгдсэн Эмирт улсын Дубай хотноо Интерполын Ерөнхий Ассамблейн 87 дугаар хуралдааны үеэр Интерпол шинэ тэргүүнээ сонголоо. Интерпол шинэ тэргүүнээр Өмнөд Солонгосын төлөөлөгч Ким Жон Ян сонгогдлоо. Энэ тухай тус байгууллагын хэвлэлийн алба “Twitter” дэх хуудастаа мэдээлжээ. Уг албан тушаалд  өмнө нь Хятадын иргэн Мэн Хонвэй сууж байсан ч есдүгээр сард эх орондоо очоод авлигын хэргээр баривчлагдсаны дараа огцорсон юм.

Интерполын тэргүүний албан тушаалд тус байгууллагын дэд ерөнхийлөгч, ОХУ-ын цагдаагийн хошууч генерал Александр Прокопчук нэр дэвшсэн юм. АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд хүчтэй эсэргүүцэж, оронд нь Өмнөд Солонгосын нэр дэвшигчийг дэмжсэн байна.

“The Times” сонинд гарсан нийтлэлд Оросын төлөөлөгчийг уг албан тушаалын төлөөх өрсөлдөөнд тэргүүлэгч гэж бичсэн байна. Гэвч Литва болон Украин улс түүнийг сонгохыг эсэргүүцжээ. Тус хоёр орон хэрэв Оросын төлөөлөгч Интерполыг тэргүүлбэл тус байгууллагаас гарна гэж сүрдүүлжээ.

Интерполын захирлыг хоёр жилийн хугацаатай сонгодог аж. Ким Жон Ян 10 дугаар сараас хойш Мэн Хунвэйг огцорсонтой холбоотойгоор тус байгууллагын тэргүүний үүргийг түр гүйцэтгэж байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 1 цаг 26 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 1 цаг 28 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 1 цаг 30 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 1 цаг 34 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 1 цаг 39 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 2 цаг 55 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 3 цаг 7 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 3 цаг 10 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 3 цаг 10 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 3 цаг 11 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 3 цаг 16 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 3 цаг 17 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 3 цаг 21 мин УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлагыг бий болгоно 4 цаг 55 мин УИХ-ын дарга Н.Учрал БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 5 цаг 25 мин Испани, Аргентины шигшээ багуудын "Финалиссима" тоглолт цуцлагдлаа 5 цаг 29 мин Ипотекийн 6 хувийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлж, Орон сууцны санхүүжилтийн банк байгуулна 5 цаг 30 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 15 хүн нас баржээ 5 цаг 34 мин Израиль, Ираны мөргөлдөөн хурцадаж, дэлхийн нефтийн зах зээлд нөлөөлж эхэллээ 5 цаг 36 мин Оскарын 98 дахь наадам эхэлж, эхний ялагчид тодорлоо 5 цаг 37 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top