x

Л.Мөнхбаясгалан: Мега төсөл гэхээр л нүдэн балай дэмждэг байж болохгүй

УИХ-ын гишүүн, сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та энэ долоо хоногийн баасан гаригийн чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайдтай мэтгэлцээн хийнэ гэсэн байна лээ. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Үүнийг жаахан тайлбарлах хэрэгтэй юм билээ. Өмнө нь баасан гариг бүр Ерөнхий сайд чуулган дээр мэдээлэл хийдэг. Сөрөг хүчний гишүүд нь асуулт асуудаг байсан. Харин шинэ дэгээр бүлгийг төлөөлж мэтгэлцэгч гишүүн байгаад 20 минутын турш микропоныг нь нээж өгөх юм билээ. Энэ хооронд залгуулаад асуулт, хариулт гэсэн байдлаар явна. Тухай бүрдээ сэдэвтэй байна. Энэ удаад Боомтын сэргэлтийн хүрээнд байх юм. Мөн D-парламент дээр ард түмнээс асуулт авна. Өмнө нь манай намын бүлгийн дарга эсрэг дүгнэлт гаргана. Тусгай индэр засаж явуулна гэсэн мэдээллийг авсан.

-Бүлгийн тань гишүүд болон ард түмнээс асуулт тавих юм бол таны үүрэг оролцоо юу байх юм бэ?

-Боомтын асуудлаар Ерөнхий сайдтай мэтгэлцэнэ. Харин хугацаандаа амжих юм уу, үгүй юм уу. Мэдэхгүй байна.

-Сэдэв нь их өргөн. Асуулт асуух хүмүүс олон болохоор хугацаа бага юм биш үү?

-Ард түмний асуултын хүрээнд ярилцана гэж байгаа юм. Энэ бол анхных шүү дээ. Бүх зүйл нь шинэ. Миний хувьд сэтгүүлчээр олон жил ажилласан учраас мэтгэлцээн хэлбэр рүү л орно гэж бодож байгаа.

-Үүнийг Улсын Их хурлын Дэгийн тухай шинэ хуульд заачихсан юм байна. Тэгэхээр цаашдаа энэ мэтгэлцээн байнга явагдана гэсэн үг үү?

-Цаашдаа уламжлал болгон тогтох юм байна лээ. Гэхдээ тухай бүрдээ сэдэв нь өөр байна. Гадны сонгодог парламентуудад байдаг л зүйл юм билээ.

Гурван минутад үг хэлж, нэг минутын нэмэлт авдаг бидэнд 20 минут гэдэг чинь маш том боломж байхгүй юу. Гэхдээ Ерөнхий сайдад ярих юм их байгаа байх. Бидэнд ч гэсэн асуух зүйл их байгаа. Тэгэхээр 20 минутад багтах болов уу л гэж бодож байна. Миний хувьд зөвлөх, экспертүүд авчихсан бэлдэж байгаа.

-Боомтын сэргэлтийг эхлүүлээд овоо хэдэн жил болчихлоо. Тэгэхээр үүн дээр та юу гэж хэлэх вэ?

-Зөвхөн миний сонгогдсон бүс буюу говийн бүсэд л гэхэд таван боомт байна. Гэхдээ зөвхөн бүсийн хувьд бус улс орны хэмжээнд Боомтын сэргэлт ямар байгаа талаар мэтгэлцэнэ. Цагаан дэл уул, Наран Сэвстэй гээд шинээр боомтуудыг нээх гэж байгаа юм билээ. Бусад байсан боомтууд дээрээ хатуу дэд бүтцийн талдаа нэлээд их ажил хийсэн гэсэн тайлан ирүүлсэн. Миний хувьд одоо байр сууриа илэрхийлчихээр юу асуух гэж байгаа нь тодорхой болчих болов уу гэж бодож байна.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл дээр нэмж зээл авахаар болсон гэсэн байсан. Энэ тал дээр танд ямар мэдээлэл байна вэ?

-Энэ чинь 2018 онд шав тавьсан. Ингэхдээ Энэтхэгийн банкнаас нэг тэрбум ам.доллар авсан. Дараа нь 2019 онд 236 сая ам.доллар нэмж зээлсэн. 2022 онд ашиглалтад орох байсан ч ковидоос болж ажил удааширсан гээд 2027 онд ашиглалтад орохоор болсон. Гэтэл одоо дахиад 461 сая ам.доллар нэмж зээлнэ гээд байгаа юм. Авсан зээлийнх нь зарцуулалт ердөө 200 гаруйхан сая ам.доллар байна гэж Ц.Туваан сайд хэлчих шиг болсон. Мөн энэ хооронд Хөгжлийн банкнаас 119 тэрбум төгрөгийн зээл авчихсан юм билээ. Дээрээс нь манай төр газрын тосны талбай эзэмшдэггүй. Петрочайна компаниас Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр газрын тосоо авах нь байна шүү дээ. Ийм их зээл авсан хэрнээ зээлийн зарцуулалтаа тайлагнадаггүй. Олон улсын төсөл мөртлөө олон улсын аудит ордоггүй. Ийм байж дахиад зээл авмаар байна гээд нэмээд байдаг.

Газрын тосны үйлдвэрийг Монгол Улс барих ёстой. Гэхдээ энэ замбараагүй зээлээ үнэн зөвөөр тайлагнаад зээл авах үндэслэлээ гаргаж ирэх хэрэгтэй. Одоо авчихсан байгаа нь 25 жилийн хугацаатай зээл. Гэтэл Б.Жавхлан сайд 20 жилийн хугацаатай гээд байна лээ. Жил бүр 68 сая ам.доллараар төлнө гэж байсан. Сүүлдээ 64 сая, одоо бүр 14 сая ам.доллараар төлнө гээд байгаа юм. Энэ мэтчилэн алинд нь итгэхийн аргагүй зөрүүтэй мэдээллүүд байна. Тийм болохоор би Аж үйлдвэржилтийн байнгын хороон дээр хэлэлцүүлэг өрнүүлэх санал тавиад дэмжигдсэн. Ерөнхий сайдад асуулга тавьсан. Үүнийг нэг мөр шийдэж, цэгцлэхгүй бол нөгөө Оюу толгой, Дубайн гэрээний араас орчих гээд байна. Ашигтай ажиллаж эхлэх, зээлээ төлж дуусгах хугацаа байхгүй. Зүгээр л 700 хүн ажилтай болгоно. Улсынхаа хэрэгцээг хангана л гэсэн юм яриад байгаа юм. Нэмж авах гэж байгаа зээлээ юунд ашиглах нь ч тодорхойгүй. Түүхий эд нь хангалттай юу гээд олон асуудал бий. Үүнийг ер нь нийтийн сонсгол болгосон ч болохгүй. Засгийн газрын мега төсөл гэхээр л нүдэн балай дэмждэг байж болохгүй биз дээ.

-Гишүүдийн асуултад сайд нар бүрэн гүйцэт хариулахгүй байх шиг санагддаг?

-Бүрэн гүйцэт огт хариулдаггүй юм байна. Өмнөөс нь тохуурхсан, доош хийсэн байдлаар манай зарим гишүүдэд хандаад байгаа шүү дээ.

-Оюу толгой компанийг манай Засгийн газарт мэдэгдэхгүйгээр зээл авсан тухай та хэлж байсан. Энэ юу болсон юм бэ?

-Зээл авах ёсгүй. Дахин зээл авахыг нь хориглосон УИХ-ын 103 дугаар тогтоол гэж байгаа. Үүн дээр би асуулга тавих гэж байна. Энэ талаар асуухаар хариулах хүн гарахгүй байгаа юм.

-Тантай уулзсаных редакцийн даалгавраар асуух асуулт байна. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг анхан шатны шүүхээс хорих ял сонссон. Улмаар давж заалдах хүсэлтээ өгсөн ч шүүх хурлын тов нь одоо болтол гарахгүй байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Би сэтгүүлч, дөрөв дэх засаглалаас сонгогдсон гишүүний хувьд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн араас судалгаа хийсэн. Уулзах хүсэлт тавьсан боловч зөвшөөрөөгүй. УИХ-ын гишүүн хаана ч орох эрхтэй гэсэн мөртлөө хуульд заасан зарим тохиолдолд шүүхийн эрх мэдэл болдог юм байна. Шүүх өөрөө хараат бус. Тиймээс давж заалдах шатны шүүхийн тов гарахгүй байгаа нь бас л шүүхийн хараат бус байдалтай холбоотой юм байна. Яагаад тов нь гарахгүй байна. Ямар учраас удаж байгаа вэ гэж асуух юм бол шүүхэд нөлөөлөл үзүүлэх гэсэн асуудал болж хувирах юм билээ. Тэгэхээр үүнийг хүндэтгэж байгаа. Би хэдийгээр хавтаст хэрэгтэй танилцаагүй ч сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хэлмэгдсэн гэж боддог. Дөрөв дэх засаглалынхан, ялангуяа сэтгүүлчдэд ингэж хатуу хандаж болохгүй байхгүй юу. Ч.Лодойсамбуу гишүүнээр ахлуулсан Хэвлэл мэдээллийн тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулсан. Үүнд би байгаа. Гэхдээ хаврын чуулганаар л орох болов уу.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (105.112.76.30)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000 еврогаас 300,000 евро хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 21 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 58 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 1 цаг 7 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 1 цаг 29 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 1 цаг 39 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2 цаг 46 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 4 цаг 1 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ
Top