x

Сингапур авлига ба дээрэмчдээс хэрхэн салсан бэ?

"Одоо энэ улс авлига багатай ТОП-10 орны чансаанд баттай багтдаг"

Сингапур 2017 онд "Transparency International" гэх авлигыг үл тэвчих индексээр долоон шатаар дээшлэсэн ба дэлхийн авлига багатай орнуудын эхний аравт багтсан Азийн цорын ганц улс болжээ.

“Хэрэв та авлигыг ялах гэж байгаа бол өөрийн найз нар бас гэр бүлийг шоронд суулгахад бэлэн байх ёстой”   Ли Куан Ю

Сингапурын Ерөнхий сайдаар 1959-1990 онуудад байсан Ли Куан Югийн эхлүүлсэн авлигатай хийх тэмцлийн амжилтын гол түлхүүр нь энэ болсон гэдэгт хэн ч эргэлзэхгүй.

1. Авлигын хэрхэн төгсгөв

Сингапур тусгаар тогтнолоо Малайзаас авсан 1965 онд хот улсын хүн амын ихэнх ядуу байв. Авлига авах нь тухайн нийгмийн амьдралын салашгүй хэсэг болсон байлаа. Тэр үед Ли Куан Ю: “Хэрэв та авлигыг ялах гэж байгаа бол өөрийн найз нар бас гэр бүлийг шоронд суулгахад бэлэн байх ёстой” гэж шийдэмгийгээр мэдэгдсэн юм.

Ерөнхий сайдын авч хэрэгжүүлсэн чухал арга хэмжээ нь албан тушаалтнуудын цалинг нэмсэн явдал боллоо. Хэрэв тэдэнд сайн цалин өгвөл тэд орлогын өөр эх сурвалжийг хайхгүй гэж Ли үзжээ.

Энэ нь тэмцэлд эсрэг тэмцэлд хангалттай биш байв. Авлигын дур хүслийг дарахын тулд Сангийн яамнаас авлигатай тэмцэх тусгай хөтөлбөрийг баталлаа. Тэр нь авлигын сүлжээг үүсгэхгүйн тулд албан тушаалтнуудын ротацийг хийх, гэнэтийн шалгалтыг газар дээр нь явуулах зэргийг өөртөө багтаасан байлаа.

Мөн үүнээс гадна авлигын мөрдөн сурвалжлагыг явуулдаг бие даасан, олон нийтийн бодитой мэдээллүүдийн хэрэгслүүдийг дэмжсэн байна.

Тэр мөчөөс эхлэн мөрдөн байцаалтын газар дархан эрх мэдэл авсан байна. Газрын агентууд нь албан тушаалтнууд төдийгүй тэдний эхнэр хүүхэд, хамаатан садан, найз нөхдийнх нь банкны данс, эд хөрөнгийг шалгах бүрэн эрх авчээ.

Хэрэв хэрэг мөрдөхийг хүсвэл хэрэгтний гэр бүл, хөрөнгийг Авлигатай тэмцэх газраас тушаал хүлээлгүйгээр мөрдөн байцаалтыг автоматаар эхлүүлж байжээ.

Авлига авсан хэрэгт буруутай тушаалтнууд ажил, тэтгэвэр, хөнгөлөлт зэргийг бүгдийг хасуулж, алдаж байлаа. Шоронд хэд хэдэн сайд нар, ҮЭ-ийн удирдлага, том компаниудын захирлууд суусан байв. 1989 онд авлигын хэргийн торгуулийн хэмжээг 10-100 мянган сингапур доллар хүртэл нэмэгдүүлсэн юм.

2. Шүүхийн шинэчлэл

Сингапур хүн амд ноогдох цаазын ялаар дэлхийд тэргүүн байрнуудын нэгийг эзэлдэг. Тэр нь алуурчид ба хар тамхины наймаачдад голчлон хамаатай. Бусад гэмт хэрэгт нь урт хугацааны хорих ял эсвэл саваадах шийтгэлийг амсуулдаг.

Олон хүмүүст Сингапурын  шийтгэлийн систем хэтэрхий харгис санагдаж магадгүй. Сингапурчууд энэ талаар янз бүрийн байр суурьтай. Цаазын ялыг олон хүн хүлээн авахгүй байгаа нь түүнд гэм хийгээгүй хүн шүүхийн алдаанаас болон хэлмэгдэж магадгүй гэдэгт л байгаа. Харин саваадах шийтгэлийг дэмжих талын хүмүүс олон байдаг аж.

Хэдийгээр, Сингапурын эрүүгийн хууль маш чанга ч гэсэн эхний ээлжинд тэр нь хүмүүс эцсийн эцэст  юу хийж болох, юу хийж болохгүй гэдгийг ухамсруулах зорилготой.

Дүүжлэн цаазлах, саваадах, хөрөнгийг нь хураах, эрх чөлөөг нь хязгаарлах, торгох зэргийн шийтгэл нь энэ газар нутагт хууль, эмх журмыг сахиулан барьж байхад чиглэгджээ.

3. Ажлын байр

Маогийн соёлын хувьсгал хөрөнгө оруулагч нарт Хятадыг хааж, тэд анхаарлаа Гонконг, Тайвань, Сингапурт хандуулав. Жараад оны сүүлчээр анхны үйлдвэр заводууд босч эхлэв. Далаад онуудад тэд анхны цахим бүтээгдэхүүнээ гаргав. Наяад онуудад Сингапур технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төв болон хувирав.

Төр, засгийн зүгээс ямар нэгэн оролцоогүйгээр ажиллах бүх нөхцлийг нь хөрөнгө оруулагч нарт бий болгож өгсөн байв. Мөн тэдэнд бага татвар, ажлын хямд хүч санал болгож байжээ. 

“Бид хөрөнгө оруулагч бүрийг зүгээр нэг баяр хөөр болон угтаж байсангүй. Бид түүнд ажлаа эхлэхэд нь туслах ёстой гэж зүтгэж байлаа” Ли Куан Ю.

Гэхдээ, Ли Куан Югийн зорилго нь гадаадын капиталыг бүх насаар нь “эрхлүүлэхэд” байсангүй. Үнэн хэрэгтээ тэр залуу Сингапурчууд гадны компанид ажиллан туршлагатай болоод Дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай өөрсдийн үндэсний компани байгуулаасай гэж хүсч байлаа.

Эхлээд хүмүүс мөнгөтэй байгаагүй, том компани бүтээх туршлагагүй байсан учраас Ли залуу хүмүүсийг технологи, маркетинг, удирдлагын салбарт сургаад дараа нь тэдний ажиллах улсын том компани байгуулахаар шийдсэн байна.

4. Боловсролын шинэчлэл

1960-аад оны сүүлчээр, ажилгүйдлын өндөр төвшинтэй тэмцэхийг тулд Сингапур гадаадын компаниудыг татаж, залуу ажилтнуудыг нарийн цэгцтэй, хариуцлагтай байж өндөр чанарын бүтээгдэхүүн хийн бүтээхэд сургаж эхэлжээ.

Энэ чанараараа тэд өөрийн ажлаа хадгалан үлдэж, туршлагажиж, бизнесийн тухай мэдлэгтэй болж чадсан юм.

Мөн боловсролын системийг бүрэн өөрчлөхөөр шийдсэн байна. Зорилго нь сурагчдыг бие даан дүгнэлт гарган асуудлыг шийдэхэд сургах явдал байлаа. Үүний зэрэгцээ сурагчдыг сурах бичгийн хүрээнд баригдалгүйгээр гүнзгий сэтгэх чадвартай болгож сургах шаардлагатай байв.

"Бидэнд эртний уран зохиолынх биш технологи, шинжлэх ухааны мэргэжилтнүүд хэрэгтэй. Тэгж байж л тэд амьдралынхаа хөрөнгийг босгоно” гэж Сингапурын эдийн засгийн хөгжлийн салбарын үр бүтээл, инновацийн зөвлөлийн ерөнхийлөгч асан Филипп Йо ярьж байжээ.

5. Улсын үйлдвэрийн газар байгуулсан нь

Засгийн газрын байгуулсан анхны компаниудын нэг нь "Singapore Airlines" юм.

"Түүнийг  нэр хүндийн төлөө биш мөнгө олох зорилгоор байгуулсан юм. Тиймээс ч хэрэв компани хохиролтой болбол түүнийг хаана гэдгийг би эргэлзэх юмгүйгээр мэдэгдсэн” хэмээн улсын нисэхийн компанийн ерөнхий захирал асан Лим Чин Бен дурссан байдаг. Түүнийг хаах хэрэг гараагүй.

Сингапурын нисэхийн шугам зорчигчдод үйлчлэх арга барилыг хувьсгалжуулж чадсан байна. Тэд хоол унднаас авахуулаад суудлын тав тух, чихэвчны дуу, деталь бүрийг нарийвчлан авч тооцоолжээ.

Үр дүнд нь тэд хэдэн зуун ажлын байр бий болгосон ба өнөөдөр тэр нь Дэлхийн  шилдэг нисэхийн компани гэж тооцогдож байна. "Singapore Airlines"-д бага зарлагатай хэд хэдэн охин компаниуд бий.

Сингапур олон улсын зах зээлд хэрхэн нэвтэрч байсны нэг жишээ нь энэ юм. Ерөнхийд нь энэ системийг бодит эдийн засгийн дэвшилд хүргэсэн амжилттай социализмын нэг хэлбэр гэж харж болох юм.

Бусад орнууд Сингапураас жишээ авч болдоггүй л юм байх даа?

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 2 цаг 34 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 2 цаг 47 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 2 цаг 51 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 2 цаг 57 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 3 цаг 3 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 3 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 3 цаг 49 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 3 цаг 57 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 10 цаг 40 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Өчигдөр 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Өчигдөр 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Өчигдөр 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Өчигдөр 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Өчигдөр 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top