x

К.Харристай мэтгэлцэх урилгыг Д.Трамп хүлээж авсангүй

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч, дэд Ерөнхийлөгч Камала Харристай мэтгэлцэхгүй гэж Ерөнхийлөгч асан Дональд Трамп лхагва гарагт мэдэгджээ. Fox News телевиз 10 дугаар сарын 24-нд эсвэл 27-нд болох хоёр дахь мэтгэлцээнд оролцохыг урьснаас хэдхэн цагийн дараа Бүгд найрамдах намаас нэр дэвшигч ийнхүү мэдэгджээ.  

Д.Трамп, К.Харрис нар есдүгээр сарын 10-нд анх удаагаа халз мэтгэлцсэн юм. Д.Трампын хувьд ирэх 11 дүгээр сард болох сонгуулийн өмнө дахин мэтгэлцээн болохгүй хэмээн мэдэгдсээр иржээ. Улмаар тэрбээр 10 дугаар сарын 23-нд мэтгэлцээн зохион байгуулах CNN телевизийн урилгад татгалзсан хариу өгсөн бол К.Харрис хүлээн авчээ.

11 дүгээр сарын 5-нд болох сонгуулийн үеэр Д.Трамп, К.Харрисын хооронд ширүүхэн өрсөлдөөн өрнөх төлөвтэй байгааг санал асуулгын дүнгүүд харуулж байгаа юм. Fox News мэдэгдэхдээ, хоёр дахь мэтгэлцээн нь “нэр дэвшигч нарт эцсийн үндэслэл дүгнэлтээ хэлэх боломжийг олгоно” гэсэн байна. Өнгөрсөн долоо хоногт дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчид болох Миннесота муж улсын захирагч Тим Уолз, АНУ-ын сенатч Ж.Д.Вэнс нар мэтгэлцсэн юм.

Д.Трамп “Truth Social” нийгмийн сүлжээний хуудсандаа “Мэтгэлцэх зүйл байхгүй тул дахин мэтгэлцээн болохгүй” гэж бичсэн байна. Тэрбээр мөн одоо мэтгэлцэхэд хэтэрхий оройтсон гэдгийг дурджээ. Д.Трамп өнгөрсөн зургаадугаар сарын сүүлчээр тухайн үед Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай халз мэтгэлцсэн билээ.

Уг мэтгэлцээнээс хойш сар хүрэхгүй хугацааны дараа Ж.Байден өрсөлдөөнөөс нэрээ татсан юм. Мэтгэлцээний дараа Д.Трамп Ж.Байденыг илүүрхэж байсан боловч К.Харрис сонгуульд нэрээ дэвшүүлснээр өрсөлдөөн ширүүсэж, зарим санал асуулгын дүнгээр Ерөнхийлөгч асныг илүүрхэж эхэлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 15 цаг 15 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 15 цаг 40 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 15 цаг 54 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 15 цаг 57 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 16 цаг 0 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 16 цаг 18 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 18 цаг 3 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 18 цаг 4 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 18 цаг 15 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 20 цаг 11 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 21 цаг 44 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top