x

Н.Одонгуа: Эмийн талаар бодлогын шийдэл алга

УИХ дахь АН-ын бүлгийн нийгмийн бодлого, эрүүл мэнд, байгаль орчны бодлогын зөвлөх, анагаах ухааны доктор, дэд профессор Н.Одонгуатай ярилцлаа.

-Манай улсын эрүүл мэндийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт хэр оновчтой байгаа вэ?

-ДЭМБ-аас 2015 онд “Uni­versal health coverage” буюу Бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалттай холбоотой концепцийг хэрэгжүүлэх зорилго, зорилтыг тодорхойлсон. Хүртээмжтэй, санхүүгийн дарамтгүй, эрх тэгш байдлыг хангасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх бүхий л орчныг бүрдүүлэх нь улс орон бүрийн нэн тэргүүний зорилго болсон.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно” гэж зааснаар эрүүл мэндийн байгууллагууд болон оролцогч талууд үйл ажиллагаа явуулж ирлээ. Гэвч улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүд харилцан адилгүй чанартай тусламж үзүүлэхээс гадна иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох талд салбар дундыг хамарсан бодлого, зохицуулалт, интервенц сул.

Мөн хүлээгдэл, оочер дараалал их байгааг эрүүл мэндийн үзүүлэлтүүд илтгэсээр байна. ДЭМБ-ын гаргасан судалгаагаар Монгол Улсын эрүүл мэндийн салбар үр ашигтай байдлаараа 191 орноос 145 дугаарт жагссан. Хүн амын дундаж наслалт 2023 онд 71.5 хүрч, дэлхийд 114-т тус тус эрэмбэлэгдэж сүүл мушгиж байна.

Манай улс эрүүл мэндийн салбартаа 2023 онд 1.6 их наяд төгрөг зарцуулсан. Тэгвэл энэ онд одоогоор 1.9 их наяд төгрөг зарцуулагдаад явж байна. Мөн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилт өмнөх онуудаас дунджаар 20-30 хувиар өссөн. Нийтдээ ДНБ-ий дөрөв орчим хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулдаг боллоо. Гэвч иргэн хүндээ эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ болж хүрч чадахгүй байна. Жишээлбэл, Улсын нэгдсэн төв эмнэлгийн дотоод шүүрлийн мэргэжлийн эмчид үзүүлэх хүлээгдэл 45 хоног байгаа нь иргэдийн бухимдлыг маш их төрүүлсээр байна.

-ДНБ-ий дөрвөн хувийг зарцуулж буй санхүүжилт, хөрөнгө оруулалт үр өгөөжөө өгөхгүй байгаа шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Манай улсад жилд 20 мянга орчим хүн эрүүл мэндээс болж санхүүгийн дарамтад орж байгаа талаар судлаачид дүгнэсэн. Эрүүл мэндийн даатгалтай хэрнээ чанаргүй эрүүл мэндийн тусламж авч эдгэрэлт нь удааширч, урт хугацаанд хөдөлмөр эрхлэх боломжоо алдаж ядуурал руу гулсан ордог.

Эсвэл хандив мөнгө цуглуулж гадны улс орныг зорих болсон зохисгүй байдал иргэдэд тулгарч буй нь эрүүл мэндийн салбар дахь санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэн даруй анхаарч, оновчтой болгоход анхаарал хандуулах цаг болсныг илтгэж байна. Монголбанкны тэнцлийн тайланд жилдээ 200 сая орчим ам.долларыг, албан бус мэдээллээр 400 сая орчим ам.долларыг гадаад улсын эмнэлгийн төлбөрт зарцуулдаг. Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг Монгол Улсын хөгжлийн асуудалтай холбож эрүүл мэндийн тогтолцооны санхүүжилтийг сайжруулах, санхүүгийн хамгаалалтыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг зөв зүйлд зарцуулж буй байдлыг хянах зэрэг ар араасаа дагуулсан асуудлуудад нотолгоонд суурилсан бодлогын шийдэл, улс төрийн манлайлал үгүйлэгдэж байна.

-Хуурамч, чанаргүй эмийн асуудал иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байна. Энэ тухай Эмийн сонсголын үеэр нэлээд ноцтой баримт дэлгэж байсан шүү дээ. Тэгвэл салбарын мэргэжлийн хүмүүс яагаад бодлого гаргахад оролцдоггүй юм бол?

-2023 оны санхүүжилтийн 50 хувь нь эм, оношлуурт зарцуулагдсан. Гэвч эмийн чанар, хүртээмж сайжраагүй. 155 нэрийн 25600 гаруй бүртгэлгүй, хуурамч эм зарсан, эмийн анхдагч үнээс 33.2 хувь, зарим нэршлийн эм 90 хүртэлх хувиар өсөж иргэдэд борлуулдаг талаар Эмийн сонсголын үеэр мэдэгдэж байсан. Харамсалтай нь одоогоор хариуцлага тооцсон зүйл алга. Эмийн талаарх бодлогын шийдэлгүй байна.

Эрүүл мэндийн эдийн засаг гэсэн бие даасан салбарын мэргэжилтнүүдийн оролцоог бүрдүүлэх тогтолцоогүй. Мөн сүүлийн 8-9 жилийн хугацаанд ажиглагдах болсон нэг зүйл бол шүүмжилсэн хүмүүсийн амыг барьдаг, дарамт үзүүлдэг, ажлаас нь халдаг болсон. Мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсдоггүй, дарга бүхнийг мэддэг, шийддэг. Алдаатай гаргасан шийдвэрийнхээ төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй. Ажлаа өгсөн болоод усанд хаясан чулуу шиг сураггүй алга болдог. Эсвэл өөр байгууллагад даргаар томилогддог. Алдаатай шийдвэртэй нь эмч, сувилагч мэргэжилтнүүд болон иргэд зууралдаж, голын хоёр талд гарч бухимдлаа шиддэг боллоо.

Бодлогын оновчтой шийдэл, залгамж чанар алдагдаж, ашиг сонирхол давамгай болсон. “Ковид-19” халдварт өвчний үеэр төр хариуцах ёстой 137 тэрбум төгрөгийн зардлаа өгөөгүй. ЭМД-ын сангаас гаргуулсан, хор уршиг нь он дамжсан өглөг, авлага болон хувирч эмнэлгүүдэд маш том дарамт болж, тусламж үйлчилгээ доголдсоор байна. Бас нэг алдаатай шийдвэр бол Чингис хаан, Капитал банкуудаас 109.3 тэрбумын авлагатай боловч өнөөг хүртэл асуудлыг шийдээгүй, найвдаргүй зээл болгож бүртгэсэн. Тухайн үед ЭМД-ын сангийн мөнгийг тус банкуудад байршуулах шийдвэр гаргасан Эрүүл мэндийн сайд, Ерөнхий сайд нар хариуцлага үүрэх ёстой атал усанд хаясан чулуу шиг болж, иргэд хохирсоор байна. Алдаатай бодлогын хор хохирол яригдаж, хариуцлага яригдах ёстой. Ийм байдлаар үр дүнд хүрэхгүй.

-Эмнэлгийн хүртээмжийн асуудлыг яаж шийдэх вэ. Хавдрын эмнэлэгт иргэд нь хар зах шиг бужигнаж, Эх нялхасын төв нь хүүхдүүд зөрөх зайгүй байхад 100 тэрбумаар соёлын төв барих төсөв батлагдсан. Ер нь эрүүл мэндийн салбарын бусад үйл ажиллагаандаа хөрөнгө оруулалт хэрхэн хийдэг вэ, үр дүн ямархуу байна?

-ЭМД-ын сангаас гадна сүүлийн дөрвөн жилд 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шинэ барилга, шилжих барилга, их засвар, тоног төхөөрөмжөөр хангах, автомашины шинэчлэл хийх ажлуудад төсвөөс санхүүжүүлж хөрөнгө оруулсан. Гэтэл 1985 онд оффисын зориулалтаар баригдсан эмнэлгийн зориулалтын бус агааржуулалтгүй байшин барилга дотор Нийслэлийн 144 мянган хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг дүүргийн эмнэлэг өнөөдрийг хүртэл байсаар байна. 2023 онд ашиглалтад орох 16 тэрбумаар төсөвлөсөн эмнэлгийн барилга байгууламж нь хугацаандаа ашиглалтад ороогүй, нэмж гурван тэрбум төгрөгийн дахин төсөв тусгаад он дамжсан барилгын үйл ажиллагаа явагдаж буй зөрчилтэй байлаа.

Тус эмнэлэгт компьютер томографийн аппаратгүй учраас оношилгоо бүрэн хийж чадахгүй иргэдийн амь насыг аварч чадахгүй тохиолдол гарч байна. Сэргээн засах төвийн аппарат тоног төхөөрөмж, өрөө тасалгаа хүрэлцээгүй учраас иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж чадахгүй байдал үүсээд байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүний хувьд таван аймгийн 70 орчим сумын эрүүл мэндийн төв болон аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахад оруулсан хөрөнгө оруулалт үр өгөөжгүй байгааг ажигласан. Санхүүжилт үнэхээр үр дүнгүй байна.

-Иргэдийнхээ эрүүл, чанартай амьдрах орчныг бүрдүүлэх боломж байна уу. Энэ тал дээр танай нам ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

-Цаашид эрүүл мэндийн тогтолцоо гарсан зардлыг хөөж санхүүжүүлэхгүй. Харин хүн амаа эрүүл байлгах бодлого санхүүжүүлдэг, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлж үр ашигтай үйл ажиллагаа явуулах нөхцөлийг сайжруулах, мөн оролцогч талуудын сэтгэлд нийцэх хуулийн зохицуулалтыг бодлогын түвшинд хиймээр байна. Энэ хүрээнд хэдхэн хоногийн өмнө УИХ дахь АН-ын бүлгийн дарга болон зарим гишүүдийн хамт Нийслэлийн хоёр дүүргийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан. “Эрүүл мэндийн салбарын хөрөнгө Оруулалт ИРГЭН ТАНД ХҮРЧ БАЙНА УУ” сэдвээр асуудалд суурилсан хэлэлцүүлгийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс зохион байгуулсан. Иргэнийхээ эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн төлөө холбогдох бодлогын шийдлүүдэд анхаарч ажиллах талаар гишүүд саналаа хэлсэн.

Ер нь хэн нэгэн эрх мэдэлтэнд найдалгүйгээр салбарын эмч, мэргэжилтэн хүн бүрийн зоригтой дуу хоолой чухал цаг үе ирээд байна. Аливаа асуудлыг тогтолцоогоор нь бүтэн зургаар харж, үндсэн шалтгааныг олж 80/20 зарчмаар шийдэх хэрэгтэй. Мөн судалгаа, нотолгоо, экспертийн дүгнэлт, технологийн үнэлгээнүүдэд үндэслэж шинэчлэл хийдэг соёлыг бүрдүүлэх нь чухал байна. Иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд хэн нэгэн даргын дохиураар биш, хэр цаг хугацаанд, ямар үр дүнд хүрэх вэ гэдгээ тодорхой болгож, ойлгоцолд хүрч, ил тод нээлттэй байдлаар бодлогын шийдвэр гаргадаг болъё.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.126.89.131)
    Эмийн сонсголын үед илэрсэн луйвруудыг эмийн жороор замхаруулах арга хайж байна уу??? Оюун Эрдэнэ минь
    2024 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.190.129)
    Эмийн сонсголын мөрөөр хэрэгжүүлэх ажил юу болсон бэ???
    2024 оны 09 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 19 цаг 51 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 19 цаг 52 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 19 цаг 58 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 20 цаг 0 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 20 цаг 2 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 23 цаг 15 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 23 цаг 18 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ 23 цаг 19 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна 23 цаг 19 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа 23 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 23 цаг 22 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ 23 цаг 22 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ 23 цаг 22 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... 23 цаг 23 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ 23 цаг 25 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Өчигдөр 12 цаг 17 мин Польш улс бага сургуулийн сурагчдыг гар утас ашиглахыг хориглоно Өчигдөр 12 цаг 09 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 12 цаг 08 мин Түрээсийн мопед, скүүтерийг өнөөдрөөс түр хугацаанд хориглолоо Өчигдөр 12 цаг 06 мин БНХАУ-ын дарга Ши Жиньпин Умард Солонгост айлчилна Өчигдөр 12 цаг 06 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Д.Батлут: Алдаа, зөрчил тогтоогдвол хэн ч байсан хариуцлага ... Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах чуулганы хүрээнд залуу э...
Top