x

Н.Ганбаа: Агааржуулалтаа сайжруулбал дулаан байхаас гадна эрчим хүчээ хэмнэх болoмжтой

Олноо "пассив Ганбаа" хэмээн алдаршсан “Пассив барилгын хүрээлэн”-гийн ерөнхийлөгч, олон улсын Барилгын зөвлөх, сургагч багш Н.Ганбаатай гэр, байшингийн дулаан алдалтыг хэрхэн бууруулах, ая тухтай амьдрах талаар ярилцлаа.

-Жил бүрийн өвөл утаатай, агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн нөхцөлд нийслэлчүүд бид өвөлжиж байна. Хэрхэн дулаахан өвөлжих вэ гэдэг асуудал айл бүрт тулгардаг. Энэ тал дээр ямар гарц шийдэл байна вэ?

-Бид 2018 оноос эхлээд монгол гэрийн дулааны нөхцөл байдлыг туршиж судалсан.Үндсэндээ дулаан алдалтыг эрс буулгаж чадвал монгол гэр зуух, яндангүй, нүүрс түлэхгүй байх бүрэн боломжтой. Гэрийнхээ хаяавч, хаалга, тооно, яндангийн нүх, дээвэр туурганы дулаан алдалтыг бууруулах, агаар сэлгэлтээ яаж шийдэх вэ гэсэн аргуудыг нэг бүрчлэн танилцуулаад явж байна.

Дээрх туршилтын үед гэр хорооллын шөнийн тарифыг тэглэж эхэлж байсан. Нэг айл бүтэн сарын хугацаанд шөнийн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд 700 квт цагийг үнэгүй ашиглах боломжтой байв. Энэ хүрээнд нь бид туршилтаа хийсэн. Тэр өвөл аравдугаар сараас дараагийн жилийнх нь гуравдугаар сар хүртэл хэмжилт хийхэд тус айлд ямар ч халаалтын зардал г араагүй. Халаалтын ачааллыг ердийн гэрээс тав, зургаа дахин бууруулсан гэсэн үг. Тавдугаар цахилгаан станц барих гэх мэтчилэнгээр цахилгааны хангамжийг хэд дахин нэмэгдүүлэх гэж өндөр зардал гаргаж байхаар хэрэглээгээ тав дахин буулгах боломж нь байсаар байтал түүнийг хийхгүй байна.

-Төрийн бодлого оновчгүй байна уу?

-Эрчим хүчний бодлого буруу явсан. Нүүрс түлэхийг л хөхиүлэн дэмжсэн. Нүүрс түлэхэд татаас өгч, түлж буй нүүрсний гуравны хоёрыг нь улсаас хөнгөлж, үлдсэнийг нь айлууд өөрөө төлж буй нь алдаатай бодлого. Аль болох халаалт хэмнэсэн дулаан хамгаалалтаа сайн шийдэх боломжийг нь олгож, хөхиүлэн дэмждэг байх ёстой. Тухайн айл цахилгаан, түлшнийхээ хэрэглээг бууруулах юм бол эсрэгээрээ урамшуулал авдаг, дулаалгыг нь хийж, агаар сэлгэлтийг нь шийдэж өгдөг ийм бодлого байх ёстой байтал яг эсрэгээрээ байна.

-Гэр хорооллын янданг цөөлөхийн тулд ямар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?

-Улаанбаатар хотод гал түлэхгүй байх технологийн бүрэн шийдэл, нарны эрчим хүч хүртэл бий. Гэр, сууцны дулаалгыг сайн шийдсэн тохиолдолд нарны эрчим хүчээр халаалтаа шийдэж болно гэдгийг бид зөндөө харуулж байна. Гал түлэхгүй бол өвөлжиж чадахгүй гэдэг ойлголт бидний тархинд суучихсан. Бид үүний эсрэгээр нотлох гэж “Загастай байшин” төсөл хэрэгжүүлсэн. Дулаанаа алдахгүй хадгалж чадвал гал түлэх огт шаардлагагүй юм гэдгийг ойлгуулах гэж оролдсон. Энэ мэтчилэнгээр төр засаг нь түүчээлж манлайлахгүй бол хувийн хэвшил, цөөхөн хэдэн инженерүүд нь хүчрэхгүй байна. Нөгөө талд нь 99.9 хувь нь нүүрсийг дэмжсэн бодлого явж байгаатай холбоотой. 2018 оны монгол гэрийн жишээ бол нэг ч төгрөгийн халаалтын зардал гаргалгүй идэр есийн хүйтэнд ч тогтмол температуртай, эрчим хүч хомсдолтой оргил ачаалалд оролцохгүйгээр, зөвхөн шөнийн тарифын хөнгөлөлттэй цагаар халаагуураа залгаж, энэ хураасан энергиэрээ дулаанаа хангаж болж байгаа юм гэдгийг туршилтаар харуулсан. Агаар сэлгэлтийн төхөөрөмж гээд нарийн юмнууд хэрэгтэй боловч хүн гайхаад байхаар юм биш, амархан. Энэ жилийн хувьд тодорхой 10 айлыг сонгож аваад яг дээрх аргаар төслөө хийж үзүүлнэ.

-Пассив хаусын онцлогийг тайлбарлавал?

-Пассив хаус гээд яриад байгаа нь энгийн үгээр хэлэхэд тавхан тулгуур зарчимтай. Нэгдүгээр зарчим нь сайн дулаалга, хоёр дахь зарчим нь чанх урагшаа харсан сайн пассив цонх буюу нар оруулах, нөгөөтэйгүүр дулаан алдахгүй байх, гурав дахь нь битүүмжлэл бөгөөд гэрт үүссэн дулаан агаарыг гадагш алдахгүй байх үүрэгтэй. Дөрөв дэх нь дулааны гүүргүй хийцлэлтэй байх. Байшин, гэрээс бетон, тоосго зэрэг нь илүү гарч, дотогшоо гадагшаа дулааныг дамжуулсан гүүр гарсан байх ёсгүй. Монгол модон гэрт дулааны гүүр байхгүй гэж үздэг. Тав дахь тулгуур зарчим бол дулаан сэргээгчтэй агаар сэлгэлт. Том хүн нэг цагт 20 м.куб агаарыг бохирдуулдаг учраас энэ хэмжээний цэвэр агаарыг гаднаас оруулж ирэх шаардлагатай болдог. Гэтэл тэр агаар нь маш хүйтэн байдаг. Яаж түүнийг байнга тогтмол бүлээсгэж оруулж ирэх вэ гэхээр бохирдсон агаараа гаргахдаа тэр дулааныг нь шинэ агаартаа шингээдэг. Маш өндөр чадамжтайгаар бохирдсон агаарынхаа дулааныг сэргээгээд авчихдаг төхөөрөмж бий.

-Ер нь монгол гэрийн дулаан алдагдлыг яаж шийдэх вэ?

-Боломжиндоо тааруулаад эдгээр таван зарчмын аль нэгийг нь ч хийсэн болно. Жишээлбэл, монгол гэрийн зөвхөн битүүмжлэлийг нь сайжруулбал дулаанаа хадгалах маш сайн үр нөлөөтэй. Монгол гэр дээр хамгийн хямдхан, үнэгүй шахуу битүүмжлэлийн аргаар дулаан алдагдал 20-30 хувь хэмнэгдэнэ.

-Монгол гэрт халаалтыг яаж шийдэх вэ?

-Мэдээж шууд өөрөө халахгүй, нэмэлт халаалт хэрэгтэй. Чулуун халаагуур гэж бий. Эрчим хүч хямд, нарны эрчим хүч үүссэн үед дулаан болгоод нөөцлөөд авчихдаг. Ийм дулаан нөөцлүүрийг хоёр гурван аргаар хийж болдог. Нэгдүгээрт, элс, тоосго зэрэг гар доорх материалаар хийж болно. Ерөнхийдөө ханан пийшин шиг болно гэсэн үг. Үүнийгээ халааж аваад хэрэгцээтэй үедээ хучлагыг нь сөхөж дулаанаа авах, эрчим хүчний илүүдэлтэй үед нөөцөлж аваад, дутагдалтай үед хэрэглэх ухаалаг арга юм.Шалаа цутгахдаа дулаалаад шалны халаалтыг давхар хийж болно.Монгол гэрт 10 см дулаалга хангалттай гэж үздэг. Энэ өвөл дулаалсан шалан дээр гэрээ бариарай гэж зөвлөе.

-Хаус, амины орон сууцны хувьд барихдаа пассив аргыг хэрхэн хэрэглэх вэ?

-Дээрх таван зарчим л явна. Агаар сэлгэлтээ зөв шийдэх ёстой. Цонхоо сайн дулаалж, сийгэлтгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.Сийгэлт ихтэй байшинд чийг барьцалдаад байшингийн дотор материал мод, төмрийг зэврүүлээд байшинг амархан муутгадаг. Битүүмжлэлийг дотор талаас нь хангаж өгнө гэдэг пассивын үндсэн хоёрдугаар зарчим дээр байж байгаа. Тэр чигээрээ эрчим хүч хэмнэх, барилгыг урт удаан настай байлгах технологийн нэг хэлбэр. Дүнзэн байшинг дурын газраараа амьсгалдаг байшин гэж хэлдэг. Энэ нь буруу, хуучирсан арга. Агаар сэлгэлт хийдэггүй, технологийн шийдэл байхгүй учир нүх сүвээ онгорхой орхичихоод амьсгалдаг гэх мэт гоё үгээр халхавчилдаг. Сийгэлт ихтэй байшин ая тухгүй хурдан дулаанаа алддаг барилгын үндсэн хийцлэл ч цантаж нороод амархан өмхөрдөг, чанар нь мууддаг. Барилгын технологийн шинэ эрин болох пассив нь хамгийн ухаалаг эрчим хүч хэмнэж болохуйц арга, аргачлалуудын нэгдэл юм. Монголын хувьд өвөл маш хүйтэн байдаг ч нарны эрчим маш өндөр байдаг. Наргүй өдөр гэж бараг байхгүй. Үүнтэй пассив хаус маш сайн зохицдог.

-Үнэ өртгийн хувьд пассив хаус хэр байдаг бол. Иргэд байшингаа хэрхэн зөв дулаалах арга хэлж өгөхгүй юү?

-Ерөнхийдөө 1.5 дахин өндөр материалын зардал гарна. Маш сайн цонх, агаар сэлгэлтдээ мөнгө их зардаг. Үүнтэй зэрэгцээд талбайгаа цомхон болгож хэмнэ гэж бид зөвлөдөг. Цонх буруу талдаа гарахаар хэт халж, хөрдөг. Хуучин барилгын хувьд Пассив зарчмаараа урагшаа харсан цонхыг нь сайжруулаад, бусад цонхыг нь хааж өгч болно. Мөн агаар сэлгэлтийг нь сайжруулах шаардлагатай. Ингэснээр хуучин байшин ч 80 хувь хүртэл эрчим хүч хэмнэж болох юм. Бид өмнө нь Ганданд палкан байшинг пассив болгож дулаалаад, агаар сэлгэлтийг нь хийхэд өвөлдөө сард 60-80 мянган төгрөгийн эрчим хүч сард зарцуулсан. Тухайн үеийн ханшаар дулаалгын зардал 20 сая төгрөг болсон. Цонхыг нь маш сайн дулаалснаар өдөрт хоёр шуудай нүүрс түлж байсан тэр айл хожсон доо.

Яндангүй бүсээ зарлая гэхээр хүмүүс их эмзэг хүлээж авдаг. Хөлдөж үхэх юм уу гэх зэргээр их олон шалтгаан хэлдэг. Дээр хэлсэнчлэн монгол гэр, хуучин модон байшин гэх мэт олон хувилбараар амжилттай туршилт хийж үзсэн, яндангаа буулгаснаар маш хожилтой, ая тухтай ногоон дотоод гадаад орчин үүсгэж болдгийг бид харуулсан. Төр засгийн удирдлагууд айх юмгүй хийгээд л эхлэх хэрэгтэй. Нэг сумаар хоёр туулай буудна.

Олон жил нөлөөлөх гэж оролдсоны эцэст төр засгийн бодлого жаахан наашилж байна. Пассив хаус бариулбал 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Айлуудын газрыг төр чөлөөлж авч өндөр барилга барьснаас, яндангүй бүсээ зарлаад, тухайн газар дээрээ иргэд өөрсдөө шууд хаус хороолол болгон хувиргах боломжтой юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 20 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 57 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 1 цаг 6 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 1 цаг 27 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 1 цаг 38 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2 цаг 45 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 4 цаг 0 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ
Top