x

Жеймс Кэмерон “Хирошимагийн сүнснүүд” киног найруулна

Канадын алдарт найруулагч Жеймс Кэмерон “Аватар”-ын дараах шинэ уран бүтээлээ туурвихаар төлөвлөж байна. Тодруулбал, кино найруулагч удахгүй хэвлэгдэн гарах “Хирошимагийн сүнснүүд” номоор кино бүтээх эрхийг худалдаж авсан бөгөөд атомын бөмбөг хаясан тухай түүхээс сэдэвлэсэн уран сайхны киног найруулах бодолтой байгаа ажээ.

Америкийн зохиолч Чарльз Пеллегриногийн “Хирошимагийн сүнснүүд” номыг “Blackstone Publishing” компанид хэвлэж 2025 оны наймдугаар сард худалдаанд гаргана. Энэ ном бол 2015 онд уншигчдын хүртээл болсон “Хирошимагаас ирсэн сүүлчийн галт тэрэг” номын дараагийн бүтээл бөгөөд уг номыг мөн кино бүтээлд ашиглах гэнэ.

Ж.Кэмероны шинэ кинонд Дэлхийн II дайны үед Японд хаясан атомын бөмбөгөөс хоёулангаас нь амьд үлдсэн цорын ганц хүн болох 29 настай инженер Цүтомү Ямагүчигийн бодит түүхийг өгүүлэх ажээ. Тэрбээр 1945 оны наймдугаар сарын 6-нд Америкийн цэргийнхэн Хирошимад бөмбөг хаях үед тэнд ажлаар явж байсан бөгөөд маргааш нь галт тэргээр Нагасаки руу буцаж ирээд наймдугаар сарын 9-ний өдрийн атомын бөмбөгөөс амьд үлджээ. Атомын бөмбөг хаясны улмаас 110-210 мянган хүн амиа алдсан гэх тооцоо бий.

Ж.Кэмерон бол “Терминатор”, “Харь гаргийнхан” киногоороо алдаршсан дэлхийн хамгийн нэртэй найруулагч бөгөөд “Аватар”, “Аватар-2”, “Титаник” зэрэг бүх цаг үеийн шилдэг дөрвөн киноны гурвыг нь найруулснаараа алдартай билээ. Шинэ бүтээлийн хувьд 1997 оны “Титаник” киноноос хойш найруулсан анхны “Аватар”-аас өөр кино болох юм. Өдгөө Ж.Кэмерон 2025 оны 12-р сард нээлтээ хийх “Аватар: Гал ба Үнс” кинон дээр ажиллаж байгаа бөгөөд түүнээс цааш “Аватар”-ын дахин хоёр анги кино гарах төлөвтэй байгаа боловч тэдгээрийг найруулах саналаас татгалзаж магадгүй хэмээн ярьсан удаатай. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 6 цаг 23 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 6 цаг 48 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 7 цаг 2 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 7 цаг 5 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 7 цаг 8 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 7 цаг 26 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 9 цаг 11 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 9 цаг 12 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 9 цаг 23 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 11 цаг 19 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 12 цаг 52 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top