x

Н.Алтанзул: Өсвөр насны хүүхдүүд ганцхан хүчин зүйлээс болж амиа хорлохгүй

ЭМҮТ-ийн дэд захирал, анагаах ухааны доктор Н.Алтанзултай амиа хорлолтын талаар ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд өсвөр насныхны сэтгэл гутралын асуудал ихээхэн яригдах болсон. Тэдний дунд зонхилж буй сэтгэцийн асуудлын талаар тодруулж болох уу?

-Өсвөр насанд тохиолдож байгаа асуудлууд сүүлийн үед өсөн нэмэгдэх хандлагатай байна. Өсвөр үеийхэнд сэтгэл гутрал, түгшилт, айдсын эмгэг, архи, мансууруулах бодист донтох эмгэг, төрх үйлийн өөрчлөлтүүд элбэг тохиолдож байна. Энэ асуудалд гэр бүлийн хүчин зүйлс, үе тэнгийн харилцааны асуудал ихээхэн нөлөөлж буй юм. СЭМҮТ-ийн 1800-2000 утсанд өсвөр үеийнхний асуудлаас гадна архи болоод бусад донтолттой холбоотой дуудлага их ирж байна.

-Манай улсын хувьд амиа хорлолт хэдээс хэдэн насныхны дунд зонхилох байр суурь эзэлж байгаа вэ?

-Дэлхийд 15-29 нас. Манай улсын судалгаагаар 15-35 насны хүүхэд өсвөр үе, залуучуудын дунд өндөр байдаг. Түүн дотроо эрэгтэйчүүдийн дунд илүүтэй тохиолдож байгаа учраас энэ асуудалд онцгойлон анхаарах шаардлагатай байна.

-Өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлолтод нөлөөлж байгаа хүчин зүйлс юу байна вэ?

-Өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлолтод маш олон хүчин зүйлс нөлөөлж байна. Нэг талаас гэр бүлийн нөлөө байна. Жишээлбэл, гэр бүл салалт, гэр бүлийн хараа хяналт муу байх, эцэг эх нь ямар нэгэн донтолт, архины хамааралтай байх, эцэг эхтэйгээ хамт амьдардаггүй зэрэг олон нөхцөл байдал нөлөөлж байна. Үүнээс гадна үе тэнгийн харилцааны асуудал, дээрэлхэлт, хайр дурлалын асуудал, сургуулийн орчин өөрч лөгдөх зэрэг байдал нөлөөлөхөөс гадна нөгөө талаас тухайн хүүхдийн сэтгэл зүйн байдал нөлөөлдөг. Үүнд ганцаардмал, хэт эмзэг, мэдрэг байх, найз нөхөд цөөтэй, өөрийн үзэл бодол санаагаа илэрхийлж, бусдад өөрийгөө ойлгуулж чадахгүй байдал бас нөлөөлж байна. Бидний хэлдгээр бодол санаа, сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаггүй хүүхдүүд бусадтай харилцах, ярилцах чадвар сул байгаагаас сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд орж, тусламж үйлчилгээгээ цаг тухайд нь авч чадахгүй, энэ байдал удаан үргэлжилсний улмаас амиа хорлох сонголт хийхэд хүрч байна. Нөгөө талаас нийгэм орчны нөлөөлөл их. Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд нэгнийгээ даган дуурайж, өөрийгөө гэмтээх зан үйл нэмэгдэж байна. Үе тэнгийнхэн, найз нөхдийн дунд нэгнээ даган дуурайж өөрийн гарыг зүсэх, өөрийгөө гэмтээх тохиолдол ч гарч байгаа.

-Өнгөрөгч долоо хоногт болсон нэгэн уран бүтээлчийн тоглолтын дараа өсвөр насны хүүхэд амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан. Тэрээр ойр тойрны найзууддаа энэ тоглолтыг үзэх миний сүүлийн хүсэл байсан гэсэн агуулгатай зүйл ярьсан гэдэг. Хүслээ биелүүлээд амиа хорлоно гэдэг энэ явдлыг мэргэжлийн хүний хувьд хэрхэн тайлбарлах вэ?

-Хамгийн эхэнд тухайн хүүхдэд ямар асуудал тулгарсан гэдгийг мэдэх нь чухал. Гэр бүл, үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал байсан эсэх, үүнийг дотны хүмүүс нь анзаарч ярилцаж байсан эсэх нь чухал. Үүнээс гадна тухайн хүүхдэд ямар нэгэн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал байсан байж болно. Сэтгэл гутралд өртсөн байсныг эргэн тойрны хүмүүс анзаараагүй байх боломжтой. Хүн гэнэтхэн л амиа хорлодог юм биш. Амиа хорлох гэж байгаа хүний ааш зан, сэтгэл хөдлөл, зан үйл бага багаар өөрчлөгдөж байдаг. Гэр бүл, найзууддаа ч үүнийгээ бага багаар мэдэгддэг ч эргэн тойрны дотны хүмүүс нь анзаардаг нь тун ховор байдаг.

-Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд танай төвд хэр их хандаж байна. Хүүхэдтэйгээ харилцаа тогтоохдоо юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ?

-Өсвөр насанд хүүхдүүд өөрийн мэдрэмжээ найз нөхдөдөө илэрхийлж, илүү их цаг өнгөрөөж, эцэг эхтэйгээ ярилцах нь багасдаг. Энэ бол өсвөр үеийн сэтгэл зүйн хэвийн асуудал боловч ийм хариу үйлдэлтэй үед нь эцэг эхчүүд хүүхдээ буруутгах, шүүмжлэх, тохиолдол их байдаг. Түүний оронд хүүхдээ ажиглах, сонсох, харилцан ойлголцох нь чухал. Дийлэнх хүүхдүүд эцэг эхчүүд биднийг ойлгодоггүй, сонсдоггүй, миний эсрэг байдаг гэж ярьдаг. Иймээс эцэг эхчүүдэд хэлэхэд, хүүхэдтэйгээ илүү нээлттэй, чөлөөтэй найз шиг нь мэт ярилцах хэрэгтэй.

-Эрэгтэйчүүдийн дунд амиа хорлолт өндөр хувьтай байсаар ирсэн. Гол шалтгааныг нь юу гэж хардаг юм бол?

-Ерөнхийдөө олон талын хүчин зүйлс эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж байна гэж үзэж болно. Нэгдүгээрт,сэтгэл зүйн талаас аливаа стресс бухимдлаа ярьдаггүй, дот роо хадгалдаг, илэн далангүй байдгаас болоод эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байдал нөлөөлж байна. Эрэгтэй хүн сэтгэл хөдлөлд автаж уйлж болно. Үүнийг дэмжиж ойлгох орчин манай нийгэмд хэрэгтэй байна. Хоёрдугаарт,  нийгэмд эр хүний талаарх төсөөлөл болох эрэгтэй хүн гүндүүгүй,уужим, тэвчээртэй, ноён нуруутай, эр хүн юм чинь уйлах ёсгүй гэдэг үзлүүд тодорхой нөлөөл үзүүлж байна. Түүнчлэн эрчүүд эрүүл бус зан үйлд амьдарч байгаа нь нөлөөлж буй юм. Тухайлбал, архи тамхи  хэтрүүлэн хэрэглэх, мөрийтэй тоглоом тоглох, таргалалт, дасгал хөдөлгөөн тогтмол хийхгүй байх зэрэг орно.

-Манай нийгэмд одоог хүртэл амиа хорлолт хаалттай, зүй бус зүйл гэж хүлээж авдаг. Тийм байх ёстой юу?

-Нэгдүгээрт, манай улсын хуульд амиа хорлолтыг гэмт хэрэг гэж үздэг. Үүнээс болоод ар гэрийнхэн нь нийтэд мэдээлэхээс зайлсхийдэг, нуудаг. Тэрний цаана гэр бүлийг нь ад үздэг, муулдаг үзэгдэл байдаг. Энэ нь эргээд ар гэрийн хүмүүст дарамт учруулдаг. Хоёрдугаарт, бидний соёл заншилтай холбоотой. Монголчууд тэр бүр нээлттэй асуудлаа ярьдаг хүмүүс биш. Ялангуяа хөдөө орон нутгийн, алслагдмал сум дүүрэгт байгаа иргэд мэдрэмжээ тэр бүр чөлөөтэй илэрхийлдэггүй. Дотроо хадгалдаг, бие биедээ сул талаа харуулдаггүй, асуудлаа ярьсан хүн сул дорой болчихдог гэх ойлголт нөлөөлж байна. Дийлэнх хүмүүсийн дунд амиа хорлох нь арчаагүй хүний үйлдэл гэх хандлага байдаг.

Хүн даван туулах чадваргүй, арчаагүйдээ бус хуваалцах,ойлгуулах хэн нэгэнгүй байсандаа энэ сонголтыг хийдэг. Нөгөө талаараа хэрвээ тэр хүн ярилцаж, амьд үлдэх, тусламж үйлчилгээ авах мэдээ мэдээллийг мэдэж байсан бол энэ үйлдлийг хийхгүй байх боломж байсан. Үүнийг л бид нийгэмд ойлгуулахыг хүсч, зорьж ажиллаж байна. Хүн болгонд ийм байдал тулгарна, үүнээс гарах гарц шийдэл байдаг шүү гэдгийг ойлгуулах нь нэн тэргүүний ажил болоод байна.

-Сэтгэцийн эрүүл мэнддээ нэн тэргүүнд анхаарах шаардлагатай байгаагаа бид ямар тохиолдлуудад мэдэх боломжтой вэ?

-Би сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байгаа гэдгээ мэдэх хэд хэдэн шинж тэмдэг байдаг. Хамгийн эхэнд хүний бие физиологи, нойр хоолны асуудал байна. Хөнгөн нойрсох, унтахгүй байх, нойр ханаагүй мэдрэмж үүсэх, шөнө олон дахин сэрэх, хар дарж зүүдлэх, зэрэг нь эхний шинж тэмдэг. Хоёрдугаарт, хоолны дуршил ихсэх багасах асуудал. Гуравдугаарт, анхаарлаа төвлөрүүлэх чадвар буурч, ажлын гүйцэтгэл муудах. Дөрөвдүгээрт, шийдвэр гаргах чадвар буурах. Эргэлзэж тээнэгэлзэх шинжээр илэрнэ, шийдвэр г аргахгүй цаг алдах. Тавдугаарт, сэтгэлээр унаж гутрах, айж түгших зовуурь илэрч, уур уцаартай болж, эргэн тойрны хүмүүстэйгээ харьцахад хэцүү болох. Ганцаардах мэдрэмж танд төрөөд хэн ч таныг ойлгохгүй байгаа бол та сэтгэцийн эрүүл мэндийн туслалцаа авах шаардлагатай болсон байна. Та бүхэн 1800-2000 утсанд хандаж мэргэжлийн тусламж, зөвлөгөө, мэдээлэл аваарай.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (105.119.10.85)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 04 сарын 14 | Хариулах
  • Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (105.119.10.85)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 04 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 19 цаг 46 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 19 цаг 47 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 19 цаг 53 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 19 цаг 55 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 19 цаг 57 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 23 цаг 10 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 23 цаг 13 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ 23 цаг 14 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна 23 цаг 14 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа 23 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 23 цаг 17 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ 23 цаг 17 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ 23 цаг 17 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... 23 цаг 18 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ 23 цаг 20 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Өчигдөр 12 цаг 17 мин Польш улс бага сургуулийн сурагчдыг гар утас ашиглахыг хориглоно Өчигдөр 12 цаг 09 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 12 цаг 08 мин Түрээсийн мопед, скүүтерийг өнөөдрөөс түр хугацаанд хориглолоо Өчигдөр 12 цаг 06 мин БНХАУ-ын дарга Ши Жиньпин Умард Солонгост айлчилна Өчигдөр 12 цаг 06 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Д.Батлут: Алдаа, зөрчил тогтоогдвол хэн ч байсан хариуцлага ... Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах чуулганы хүрээнд залуу э...
Top