x

Николь Кидман: Нас ахих тусам цаг бага үлдсэнийг ойлгож, хичнээн их зүйл хийхийг хүсэж буйгаа ухаарах юм

Жүжигчин Николь Кидман энэ оны наймдугаар сарын сүүлээр Omega брэндийн албан ёсны нүүр царайн хувиар цагны үзэсгэлэнд оролцохоор Санкт-Петербург хотод хүрэлцэн ирсэн билээ. Бюро сэтгүүлийн Орос дахь төлөөлөгчид энэхүү ховор боломжийг алдалгүй түүнтэй уулзан гэр бүл, карьер болон феминизмийн сэдвээр ярилцжээ.

Бид бүгд энд Omega брэндийн үзэсгэлэнгийн хүрээнд цугласан учир эхний асуултаа цаг хугацаатай холбохыг хүслээ. Та цаг хугацааг хэрхэн хүлээж авдаг вэ?

Мэдээж цаг хугацаа бол маш үнэт зүйл. Бид цагаа дэмий зүйлд үрэхгүйн тулд үргэлж л бүхнийг шахаж, амжуулахаар яарч байдаг. Надад хоёр хөөрхөн охин бий. Тэдэнд би байж болох бүхий л цаг заваа зориулахыг хичээдэг. Өнгөрсөн шөнө л гэхэд би үүрийн 4 цаг хүртэл хүүхдүүдийнхээ сургуулийн асуудлыг зохицуулахаар утсаар тасралтгүй ярьсан. Надад бас үнэхээр сайн аав байж чаддаг, намайг байхгүйд гэрийн асуудлуудыг зохицуулдаг сайхан хамтрагч бий. Гэхдээ нас ахих тусам цаг бага үлдсэнийг ойлгож, хичнээн их зүйл хийхийг хүсэж буйгаа ухаарах юм. Санкт-Петербург хотод ирсэн маань ч үнэхээр гайхалтай боломж мэт санагдаж байна. Би карьерийнхаа туршид олон газраар аялж үзсэн ч, Орос улсад анх удаа л ирж байна. Гэр бүлтэйгээ хамт ирж, хүүхдүүддээ энэ газрыг үзүүлсэн бол гэж бодогдох юм.

Санкт Петербург хот хичнээн үзэсгэлэнтэй болохыг хэвлэлүүд хангалттай их дурддаггүй юм шиг санагдлаа. Жуулчны хувьд би үнэхээр гайхширч байна. Дараагийн удаа энд ирэхдээ Эрмитаж музей, дуурь, балет зэргийг үзэж, соёл ба аж ахуйтай нь танилцмаар байна. Би багаасаа Орос болоод Франц зохиол уншиж өссөн, тэр дундаа Достоевскийн "Гэм Зэм" номыг унших дуртай байсан тул зохиолд дурдсан гайхалтай газруудыг нүдээрээ харж чадсандаа баяртай байна. Эдгээр зохиолууд нь миний жүжигчин болох шийдвэрт хүчтэй нөлөөлсөн юм.

Та феминизмийн үзэл санааг бүрэн дэмждэг үү? Санал нийлдэггүй зүйл бий юу?

Би багаасаа л феминист болж өссөн. Ээжийн маань заадаг байснаар хүн надаас феминизмийн талаар асуувал өөрийг нь эхлээд энэ ойлголтыг тайлбарлахыг хүсдэг. Гэхдээ феминзмийг тайлбарлахдаа бид бүгд нэг зүйл дээр санал нийлнэ байх. Тэр нь эрх тэгш байдал юм. Хүн бүрт тэгш боломж олгогдох ёстой. Ямар нэгэн компанид ажилд орохдоо зөвхөн эм хүйстэй гэх шалтгаанаар ажлын боломжоо алдах учиргүй. Бид зарим нэг хүчний ажлыг хийх бололцоогүй байдгаараа ялгарч болох ч, тэгш боломж хүсэх нь шударга зүйл юм. Мөн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоож, шүүх тогтолцоо асуудлыг шударгаар шийддэг байх хэрэгтэй байна. Хөдөлмөрийн цалингийн хэмжээнд ч бас тэнцвэрт байдал дутагдаж байна. Учир нь ганц бие ээжүүд гэр бүлээ авч явахын тулд эрчүүдтэй адилхан ажил хийж байна. Гэтэл тэд бага цалин авах ёсгүй шүү дээ. Феминизм гэдэг нь аль нэг талын давамгай байдлыг биш, харин эрх тэгш байдлыг хэлдэг гэж би үздэг. Энэ нь юуны өмнө хүндэтгэлийн талаарх асуудал юм. Харамсалтай нь одоогоор манай нийгэмд дорвитой өөрчлөлт ороогүй л байна. Кино салбарт ажиллаж байгаа эмэгтэй найруулагчдын тоог хараад үзэхэд л хангалттай. Саяхан судалгаа хийгдэхэд юу ч өөрчлөгдөөгүй, бүх зүйл хэвэндээ л байна. Тиймээс бидний өмнө олон даваа байна, хийх зүйл их байна. Би дэлхийд хайртай хүн. Хүүхдүүдээ ч мөн хүн төрөлхтний төлөөх дэлхийн иргэн болгон өсгөхийг зорьдог. Бүх зүйл хүмүүс хоорондын хайр энэрэл, энэрэнгүй сэтгэл дээр л тулгуурладаг шүү дээ.

Би дэлхийд хайртай хүн. Хүүхдүүдээ ч мөн хүн төрөлхтний төлөөх дэлхийн иргэн болгон өсгөхийг зорьдог.

Ээж тань танд хэрхэн нөлөөлсөн тухай илүү дэлгэрэнгүй ярихгүй юу?

Би багаасаа ном зохиол их уншиж, юуны өмнө өөрийн ухаанаараа үнэлэгддэг байлаа. Миний эцэг, эх их эрдэмтэй хүмүүс юм. Манай гэр бүл тийм ч их хөрөнгөтэй байгаагүй тул би үнэ төлбөргүй сургуульд суралцаж, өөрийнхөө төлөө хөдөлмөрлөн онц дүн авч, юм сурч мэдэхийг чухалчилдаг байсан. Аав минь ажилчин ангиас гаралтай ч өөрөө өөрийгөө босгож, бүтээж чадсан хүн. Тэрээр докторын зэрэг хамгаалж, ном эрдмийн ачаар амьдралаа өөрчилж чадсан. Харин ээж минь хүүхдүүдээ өсгөхийн зэрэгцээ ажил хийн аавд суралцах боломжийг нь олгож, үргэлж дэмждэг байсан. Эцэст нь тэрээр охиддоо өөрт байгаагүй элбэг дэлбэг амьдралыг бий болгож өгсөн. Энэ нь миний хувьд үнэхээр гайхалтай санагддаг. Миний бодлоор тухайн үеийн олон эмэгтэй өөрсдийн хүүхэд, эр нөхрийн төлөө олон зүйлийг золиосолсон байх. Би ээждээ миний төлөө хийсэн бүхний төлөө үүрд мөнх талархах болно. Би үргэлж л түүний ачийг хариулахыг хичээдэг. Ээж аав хоёр маань мөн маш энэрэнгүй хүмүүс. Аав минь биохимийн чиглэлээр суралцаж байгаад дараа нь сэтгэл судлал руу шилжиж, хүүхдүүдтэй ажилладаг байсан юм. Манай гэр бүл үргэлж л маш олон хүүхдээр хүрээлүүлдэг байлаа. Ялангуяа шизофрени, сэтгэлийн хямрал болон бусад сэтгэл зүйн асуудалтай өсвөр насны хүүхдүүдэд аав минь тусалдаг байсан. Энэ нь түүний энэ дэлхийд үлдээсэн өв хөрөнгө юм. Тэрээр боломжгүй хүүхдүүдэд үргэлж үнэ төлбөргүй тусалдаг байсан нь бахархмаар. Үүнтэй холбогдуулан бид Сидней хотод сэтгэл зүйн асуудалтай тулгарсан хүмүүст зориулсан томоохон клиник нээсэн. Энэ бүгд нь миний хүмүүжлийн суурь болж өгсөн дөө.

Таны сүүлд тоглосон Aquaman бүтээл тун удахгүй нээлтээ хийнэ. Энэ нь яг л шидэт үлгэр мэт зохиол шүү дээ. Танд шидэт үлгэрийн юу нь хамгаас илүү таалагддаг вэ?

Миний дүр бүтээсэн гурван кино нээлтээ хийхээр хүлээгдэж байгаа. Гэхдээ хүүхдүүдийн маань хувьд Aquaman-д тоглосон нь л их чухал байгаа. Охин маань надад "Та Aquaman-д үнэхээр тоглосон биз дээ? Би таныг тоглосон гэж бүх хүүхдүүдэд хэлчихсэн шүү" гэж хэлсэн. Кино зул сарын үеэр нээлтээ хийх байгаа. Ийм төрлийн киног томчууд ч тэр, хүүхдүүд ч тэр гэр бүлээрээ үзэх боломжтой нь их сайхан. Харин бусад кинонуудын хувьд хүүхдүүд маань төдийлөн сайн ойлгодоггүй ч, миний бодлоор хийж буй ажлаа хүүхдүүддээ танилцуулж, ойлгуулах нь их чухал. Ингэснээр миний бүтээлүүд мөн тэдний ч бүтээлүүд болно. Тиймээс би тэдэнтэй ажлынхаа тухай аль болох их ярилцдаг шүү.

Таны хүүхдүүд жүжигчин болохыг мөрөөддөг үү?

Тэд яг одоо мөрөөддөг насан дээрээ олон зүйл мөрөөдөж байгаа. Би ч үүнийг нь их дэмждэг юм. Нэг нь хийл тоглодог, бас нэг нь кино үйлдвэрлэлээр суралцаж байгаа. Гэхдээ нөхөр бид хоёр тэднийг цаг заваа тоглож өнгөрүүлээсэй гэж хүсдэг. Гэрт маань үргэлж маш олон хүүхэд байдаг шүү. Тэд ямар нэгэн ухаалаг төхөөрөмж хэрэглэлгүй хоорондоо тоглоод л, хөөцөлдөж гүйгээд л үнэхээр сайхан байдаг.

Эрдэмтдийн хэлснээр бид бүгд ирээдүйд 100 хүртэл насалж, өөрсдийгөө шинээр бүтээх боломжтой болно. Харин та өөрийгөө шинээр бүтээж, шинэ боловсрол эзэмшин өөр чиглэлээр ажиллах талаар ямар бодолтой байдаг вэ?

Миний эгч саяхан 48 насандаа хуулиар сурч төгссөн. Тэрээр 6 хүүхэдтэй бөгөөд 41 настайдаа хуулиар суралцахыг шийдсэн юм. Харин одоо тэрээр нийгмийн шударга ёсны төлөө ажиллаж байна. Миний хувьд энэ нь үнэхээр гайхалтай зүйл. Надад ч бас суралцахыг хүсдэг хэд, хэдэн чиглэл бий. Цаг хугацааны сэдэв рүү эргээд ороход надад уншиж амжихгүй олон ном, харж чадахгүй олон зүйл үлдэнэ гэж бодохоор үнэхээр харамсмаар. Өөрийгөө шинэчлэх тухайд гэвэл би сүүлд кино продюсероор ажиллаж үзлээ (Big Little Lies). Үнэхээр зугаатай байж урам зориг нэмсэн шүү. Залуу хүмүүсийг ажилд авч, тэднийг хэрхэн сэтгэж, мэдэрдгийг ажигласнаар олон зүйлд суралцсан. Ерөнхийдөө телевизийн урлаг бүрэн хэмжээний кинотой дүйцэхүйц чухал байр суурьтай болж, илүү өргөн хүрээг хамарч байгааг ахин нэг удаа нүдээрээ харлаа.

Багадаа ичимхий байсны улмаас олон боломжийг алдсан байх. Гэхдээ өөрийн бүрэг зан чанарын ачаар би олон зүйл уншиж судлан мэдлэг хуримтлуулсан.

Олон нийтийн үзэл бодол танд чухал үү?

Дүр сонгохтой холбож хариулбал би олны хувьд урвагч мэт санагдаж магадгүй. Учир нь би өөрөөрөө байж, өөрийнхөө мэдрэмжийг дагах дуртай. Хэрвээ би бүтэлгүйтэх бол үүнээс болж сэтгэлээр унахгүй. Яагаад гэвэл энэ нь миний л сонголт байсан. Хэрвээ ямар нэгэн бүтээл надаас болж амжилтанд хүрч чадаагүй бол би бурууг нь үүрэхэд бэлэн. Хамгийн гол нь би хэн нэгний таашаалд хүрэх зорилгоор аливаа нэг зүйлийг хийхийг хүсдэггүй. Яг одоо нийгэмд маш олон төрлийн үзэл бодол байна. Уран бүтээлч хүний хувьд гадны үзэл бодлоос болж өөрийн үзэл бодлоо алдах нь маш аюултай зүйл юм. Би нас ахих тусам илүү зоригтой, нүүрэмгий болохыг үргэлж зорьдог байсан. Ингэхдээ гол нь үзэл бодол, итгэл үнэмшлээ алдаж болохгүй.

Та залуу Николь Кидманд ямар зөвлөгөө өгөх байсан бэ?

Өнгөрснөө эргээд харахад би өсвөр насандаа, мөн 20 болоод 30 настайдаа их бүрэг ичимхий хүн байсан. Элдэв зүйлд илүү нээлттэй ханддаг байсан бол гэж бодогддог ч үүний зэрэгцээ мөн миний өнгөрсөн намайг өнөөдрийн энэ байдалд хүргэснийг ойлгодог. Би багадаа ичимхий байсны улмаас олон боломжийг алдсан байх. Гэхдээ өөрийн бүрэг зан чанарын ачаар би олон зүйл уншиж судлан мэдлэг хуримтлуулж, аажмаар жүжигчин болохоор шийдсэн. Энэ зан чанар нь мөн намайг элдэв үдэшлэгээс хол байлгаж, эрүүл мэндэд хортой зүйлс туршихаас сэргийлсэн байх. Би бодит амьдралаас илүүтэйгээр урлаг судалж, мөрөөдөж, төсөөллөө ажиллуулж өссөн. Би мөн бүх зүйлийг маш хүчтэй мэдэрдэг, нэлээд мэдрэмтгий ч үүнийгээ дүр гаргахдаа ашиглаж, жүжигчний карьераа хөгжүүлэхэд нэмэрлэсэн. Ер нь л жүжигчин хүн дэлхийг өөр нүдээр хардаг гэж хэлж болно. Энэ нь үнэхээр хосгүй боломж юм. Би үргэлж бусад хүмүүсийн оюун санаа руу шилжихэд бэлэн байдаг.

Та одоо ч өөрийгөө ичимхий мэт мэдэрдэг үү?

Би тийм ч нийтэч, экстроверт хүн биш ээ. Гэхдээ сүүлд би өөртөө улам л итгэлтэй болж, энэ биедээ илүү тухлаг мэдэрдэг болсон. Юу гээч, хүн болгон чиний тухай бодож эсвэл чиний тухай ярилцдаггүй. Тиймээс ямар нэгэн газар луу алхаж орохдоо хүмүүсийн анхаарал чам дээр байна гэж бүү бод. Учир нь хүн болгонд өөрийн гэсэн амьдрал бий. Харин чи бол бусад хүмүүсийн амьдралын ердөө л нэгэн жижиг хэсэг. Ичимхий хүмүүсийн хувьд үүнийг санаж явахад илүүдэхгүй байх. Би одоо ч зураг авалтын талбар луу алхаж орохдоо ичиж, тулгамддаг. Энэ нь ч миний гарз биз ээ. Танихгүй хүмүүс болон олон арван камераар дүүрэн өрөөнд чи бусдыг юу гэж бодоход санаа зовнилгүй аль болох бүтээлч, шинэлэг санаануудаар дүүрэн байх нь л хамгаас чухал. Тиймээс би өөрийгөө үргэлж маш ихээр шахаж, чармайх хэрэгтэй болдог.

Дэлхийн иргэн байна гэдэг таны хувьд ямар утгатай зүйл вэ?

Би өөрийгөө ийнхүү тодорхойлсны учир нь надад дэлхийгээр аялан бусдын түүхийг сонсох мөн тэдгээр түүхийг энэрэнгүй сэтгэлээр бусдад дамжуулан түгээх боломж бий. Миний бодлоор энэ нь миний ажлын томоохон хэсэг юм. Би маш олон үндэстний дүрийг гаргаж байлаа. Гэхдээ аливаа дүрд хувирахдаа тухайн орон руу аялж, амьдрал аж ахуйд нь бүхлээрээ уусах аваас бодит дүр гаргаж чадахгүй гэж үздэг. Би мөн олон оронд амьдарч үзсэн. Энэ бүгдийн ачаар би дэлхий хэрхэн ажилладгийг бас өөр амьдралууд хоорондоо хэрхэн огтлолцдогийг харж, улс төрийн хувьд ч мөн зүйлсийг шинэ өнцгөөс харах боломжтой болсон. Энэ нь хүнд олдож болох маш том завшаан юм.

www.buro247.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 2 цаг 32 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 2 цаг 45 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 2 цаг 49 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 2 цаг 55 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 3 цаг 1 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 3 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 3 цаг 47 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 3 цаг 55 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 10 цаг 38 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Өчигдөр 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Өчигдөр 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Өчигдөр 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Өчигдөр 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Өчигдөр 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top