x

Д.Даваабаяр: АИ92 бензиний 23, дизель түлшний 46 хоногийн нөөцтэй байна

АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяртай шатахууны нөөц болон нийлүүлэлтийн өнөөгийн байдлын талаар тодрууллаа.

-Түлш шатахууны өнөөгийн нөөц хэр байгаа талаарх мэдээллээс тодруулгаа эхэлье?

-Манай байгууллага долоо хоногт хоёр удаа газрын тосны бүтээгдэхүүнтэй холбоотой импорт, нөөц зэрэг мэдээллийг гаргадаг. Энэ сарын 26-ны өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 41,823 мянган тонн АИ92 бензин байна. Үүнийг улсын өдрийн хэрэглээгээр тооцвол 23 хоногийн нөөцтэй байна гэсэн үг.

Дизель түлшний хувьд 127,678 мянган тонн байна. Үүнийг өдрийн дундаж хэрэглээгээр тооцвол 46 хоногийн нөөцтэй байна. Энэ бол гааль болон импортлогч газруудаас авсан мэдээлэлд үндэслэсэн мэдээ.

Импорт хэвийн явагдаж байна. Наймдугаар сарын 29-ны байдлаар Сүхбаатар боомтоор 1061 вагон буюу 63600 тонн АИ92 бензин орж ирсэн. Манай улсын АИ92 бензиний нэг сарын хэрэглээ ихдээ 55 мянган тонн байдаг. Одоогийн байдлаар сарын хэрэглээнээс илүү хэмжээтэй АИ92 бензинийг импортлоод байна.

Дизель түлшний хувьд 2067 вагон буюу 124 мянган тонн Сүхбаатар боомтоор импортолсон. Манай улс сард 90-100 мянган тонн дизель түлш хэрэглэдэг. Хэрэглээнээс давсан хэмжээтэй буюу 46 хоногийн нөөцтэй байна.

Үүнээс гадна Эрээнцав, Цагааннуур, Боршоо боомтуудаар ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн импортолдог шүү дээ. Эрээнцав боомтоор наймдугаар сард 1760 тонн АИ92 бензин орж ирсэн. Зүүн бүсийн сарын хэрэглээ 1500 тонн байдаг. Харин Цагааннуур боомтоор 2207 тонн орж ирсэн байна. Баян-Өлгий, Ховд аймгийн 1800-2000 мянган тонн байдаг. Боршоо боомтоор 829 мянган тонн орж ирсэн. Ингээд улсын хэмжээнд нийт 68 мянган тонн АИ92 импортолсон байна.

-Зарим сумдад түлш шатахуун тасалдсан тухай мэдээлэл байна л даа. Тухайлбал, Архангай аймгийн Чулуут суманд гэхэд долоо хоног түлш тасалдсан гэсэн мэдээлэл манай сонины редакцид ирсэн?

-Зарим сумдад тасалдаж байна гэх мэдээлэл байна. Фэйсбүүкээр Хэнтий аймгийн Норовлин суманд тасалдлаа гэх мэдээлэл гарсан байна гэсэн. Тэнд байгаа шатахуун түгээх компани, аж ахуйн нэгж рүү явуулж байгаа нөөцийн мэдээллийг харж, судаллаа. Нөөц хэвийн байгаа ч бороо орж гол үерлэсэн зэрэг шалтгаанаас болж тасалдсан гэсэн мэдээллийг өгсөн.

Энэ дашрамд хэлэхэд, Монгол Улсын хэмжээнд нийт 1600 шатахуун түгээх станц бий. Эдгээр ШТС-ын ямар нэгэн газарт нь тодорхой нэг хүчин зүйлээс шалтгаалсан түр саатлыг дэвэргэж иргэдийг төөрөгдөлд оруулмааргүй байна.

-Ургац хураалт эхлэх гэж байна. Энэ үед өмнөх шиг дизель тасалдах гэхчилэн асуудал үүсэхгүй юм байна гэж ойлгож болох уу?

-Дизель түлшний нийт хэрэглээний 70-80 хувийг уул уурхай эзэлдэг. Газар тариалангийн салбар ихдээ 20 хувийг эзэлдэг. Өнөөдрийн байдлаар 127 мянган тонн дизель түлшний нөөц байна. Тиймээс импорт хэвийн явагдаж байгаа энэ үед ургац хураалтын үеэр ямар нэгэн асуудал үүсэхгүй.

-Өнгөрөгч өвлийн тодорхой хэдэн сард манайх БНХАУ-аас дизель түлш импортолсон. Тэр импорт хэвийн явж байгаа юу, эсвэл зогссон уу?

-Тодорхой шалтгааны улмаас хоёрдугаар сараас хойш импортлоогүй байгаа. Төмөр замын хуваарь нь гарахгүй байгаа л даа.

-ОХУ-ын нийлүүлэлт цаашид хэвийн явагдах, хоригт орохгүй байх ямар баталгаа бидэнд байгаа вэ?

-ОХУ ямар нөхцөл байдалтай байгааг та бүхэн харж байгаа байх. Дотоод нөхцөл байдлаасаа үүдэн экспортдоо хориг тавьж байгаа зүйл байна. Монгол Улс ОХУ хоёр бол найрсаг харилцаатай хөрш орон учир харилцан тохиролцсоныхоо дагуу нийлүүлнэ гэж харж байгаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    украйныг дэмжээд байгаа малнууд орос монголын харьцаанд ямар их гай тарьж байгаагаа мэдэж байгаа болов уу!
    2024 оны 09 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 1 цаг 22 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 1 цаг 59 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2 цаг 8 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2 цаг 29 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2 цаг 40 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 3 цаг 47 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 5 цаг 2 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ
Top