x

BIG GEE: Тоглолтын дараа хамгийн их хүсч байгаа зүйл маань унтах

"Энэ жил 46 дуу дуулна. Урд урдын тоглолтуудаас хамгийн олон дуу дуулж байгаа жил. Зарим дуугаа үндэсний хөгжмийн найруулгатайгаар дуулна"

Реппер, продюсер Big Gee (Т.Мөнх-Эрдэнэ)-тэй удахгүй болох тоглолтынх нь талаар ярилцлаа.  Түүний “Legace”  бие даасан тоглолт энэ сарын 24-нд ХитПаркт болно. 

-Сүүлийн үеийн уран бүтээлийн талаар яриагаа эхэлье. Тоглолт болох гээд тун завгүй явна уу?

-Бэлтгэл ажил маш сайн хангагдсан. Бэлтгэл болгоноосоо кайф аваад байж байна даа. Нэлээд урт хугацаанд бэлдсэн болохоор бэлтгэлийн үр дүн сайн байгаа. Төлөвлөгөөт ажлуудаа 2023 оны аравдугаар сараас эхэлсэн. Бүх зүйл хуваарийн дагуу явж байгаа. Тиймээс одоо тоглолтоо хийх л үлдлээ. Тоглолт гоё болох байх. Эргэлзэхгүй байна. Үзэгчид ч эргэлзэхгүй байгаа болов уу.

Энэ таны дөрөв дэх бие даасан тоглолт. Өмнөх тоглолтуудаасаа яаж онцгойрох вэ?

-Ер нь жил болгон тоглох биш 4, 5 жилдээ нэг удаа хамтарч байсан хүмүүстэйгээ тоглолтоо хийгээд явах нь зүгээр юм шиг санагддаг.  Тоглолт бол уран сайхны хэлбэрээр тайзан дээрээс хүмүүст амьдаар тайлагнадаг. Маш олон онцлог бий. Жишээлбэл, энэ жил 46 дуу дуулна. Урд урдын тоглолтуудаас хамгийн олон дуу дуулж байгаа жил. Үүний 16 дууг нь үндэсний хөгжмийн найруулгатайгаар хүргэхээр бэлдэж байна. 2010 онд анх хийж байсан тоглолт, одоо хийж байгаа тоглолтыг харьцуулаад харахад онцлог нь гарч ирэх байх. Тухайн үедээ 20-оод дуутай 2000 хүний дунд жижигхэн тоглолт хийж байлаа. Харин одоо “Хит парк”-д 40.000 гаруй хүний өмнө  гадаад, дотоодын домог болсон мундаг артистуудтай хамт тоглолтоо хийх гэж байна. Бага ч гэсэн ахиц дэвшил гарсан байх гэж найдаж байна.

-Тоглолтод гадаадын уран бүтээлчид оролцох юм билээ. Аль аль орноос ирж байгаа вэ?

-Солонгосоос ирнэ. Ер нь гадаадын том том фестиваль  дээр оролцдог олон артист, DJ нар оролцоно. Мөн надтай хамтарч дуулж байсан найзууд маань ч ирнэ. Японы уран бүтээлчтэй хамтарч байсан ч аялан тоглолт нь давхцаад ирж чадахааргүй болсон. Буриадаас Мэдэгма Доржиева ирэхээр болсон. Бид хоёр тайзнаас анх удаа “Эргэцүүлэл” гэдэг дуугаа амьдаар дуулна. Студид бичүүлчхээд  хамт амьдаар дуулж үзээгүй.

-Click Click boom-ийнхэн дуулах уу. Хамтлагийнхаа талаар яриач?

-Ирэлгүй яах вэ. Гэхдээ Амараа маань ирж чадахгүй. Бусад нь ирнэ. Хэсэг бүлэг хип-хопд дуртай залуучууд найзалж, нөхөрлөөд 18 жил болжээ. Маш сайхан нөхөрлөлийг хамтдаа бүтээсэн. Бид ургамал,  Click Click boom бол хөрс нь юм. Бид нэг хөрснөөс ургаж байгаа. Хэчнээн хол өндөрт ургасан ч буцаад унахдаа хөрсөн дээрээ л унана гэж боддог.

Та өмнө нь нэг ярилцлагадаа “Гадны репперүүд дуу хийх гэж аялалд гардаг бол би хоёр тамхи аваад 00 ордог” гэсэн байсан. Дууны үгээ хэр удаан бодож бичдэг вэ?

-Тэр үед тамхи сурталчиллаа гээд баларсан. Уг нь тийм утгаар хэлээгүй юм. Уучлаарай. Зүгээр л жишээ татаад тэгж хэлсэн. Үнэнээ л хэлэхгүй юу даа. Үнэн л юм чинь. Гэхдээ олон нийтийн газар  тамхи татдаггүй. Хүүхдүүд хараад байдаг юм. Түүнээс би ер нь тамхи татдаг ш дээ. Бусадтайгаа цуглаад студид хийх зүйлсээ яриад, үгээ биччихээд ирнэ шүү гээд явдаг. Гэхдээ хэн нь ч үгээ бичээгүй байдаг. Ер нь студи дээрээ сууж байгаад үгээ бичнэ.

-Таны амьдралын хамгийн том шагнал юу вэ?

-Миний амьдралын хамгийн том шагнал энэ амьдрал тэр чигтээ. Энэ амьдралаар амьдарч байгаа минут, секунд бүр. Амьсгалж байгаа агаар шагнал юм. Зовлон жаргал бүх зүйл амьдрах чинь хамгийн гоё.

-Анх реппер хийгээд явахад нь аав, ээж нь яаж хүлээж авч байв. Та бага насныхаа тухай ярихгүй юу?

-Маш их эсэргүүцдэг, дэмждэггүй байсан. Хийгээд л байсан. Тэгээд чадаад байна л гэж бодсон юм шиг байгаа юм. Төд удалгүй хүлээн зөвшөөрсөн. Магадгүй энүүгээрээ яваад нэг их буруу явахгүй гэж бодсон юм болов уу. Муухай юм биш юм байна гэж бодсон байх. Одоо бол ээж утасдаад тоглолтыг чинь үзнэ, хэдээс эхлээд хэдээс тарах уу. Чи хэдийд тайз руу гарах юм гэнэ. Намайг их эсэргүүцдэг байсан хүн чинь ингэж асуудаг болчихсон.

Тэгэхээр өөрийнх нь бодож байснаас өөрөөр явж байгаа болохоор хүлээн зөвшөөрсөн биз.

-Таны хувьд хүүхдүүдээ яаж хүмүүлүүлэхийг зорьдог вэ?

-Арга барил байхгүй. Өөрсдийнхөөр нь эрх чөлөөтэй өсгөдөг ч хэмжээ хязгаар байлгүй яахав. Тэрнээс биш ийм арга барил нарийн нандин зүйл байхгүй ээ. Манай гэр бүлд ном, онол гэсэн зүйл байхгүй. Гэр бүлд асуудал гарна. Гэхдээ тэр асуудлаа тухайн үедээ шийдчихдэг.

Өнөөдрийг хүртэл хипхоп урлагт үнэнч ирсний дэмийг юу гэж хардаг вэ?

-Би одоо энд байгаа нь л. Яг тийм, ийм гээд оноож хэлэхэд хэцүү юм. Асар олон зүйл байгаа. Ашиг тус гэдэг зөвхөн эдийн засаг дээр яригдахгүй. Энэ зүйлийг хийснээрээ маш гоё найзууд, сонсогч, дэмжигчтэй болсон. Өөрийн гэсэн хүрээллийг үүсгэсэн энэ бүхэн бүгд надад шагнал.

-Та улс төрийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Улс төрийг бол улс төр л гэж хардаг. Улс төр сонирхдоггүй. Тэгээд ч янз бүрийн салбараас хамгийн дээд оргил нь УИХ байгаад дургүй. Улс төрд дургүй ч хип хопдоо дуртай. Үлдсэн амьдралдаа улс төр хөөхгүй хип хопоо л хөөнө дөө. Дуртай биш гэдэг нь мэддэггүй, огт сонирхдоггүй гэсэн үг биш. Намайг оролцохгүй гэхээр тэр байдлыг улс төрийн оролцоогүй байдлыг залуучуудад үлгэрлэдэг гэж зарим нэг хүмүүс мушгих гэж оролдож байгаа анзаарагддаг. Гэхдээ яалаа гэж дээ. Энэ хугацаанд хийсэн бүх улс төрийн дуунууд улс төрийн оролцоо биш юм уу.

Залуучуудад хүргэх ёстой мессежийг тухайн үед нь хүргээд явж байна. Аль эсвэл аль нэг намын захиалгад орж байж улс төрийн оролцоо болох ёстой юм уу.

-Та кино, дуу, хоол гээд олон зүйлийг зэрэг амжуулдаг. Хоолны салбарын тухай ярилцья?

-Big gee’s пицца хийсэн. Маш амжилттай явж байгаа. Одоо шинэчлэгдээд мексик маягийн захандаа зайдастай, халуун ногоотой, үхрийн махтай гаргасан. “Big gee’s foods”-ээс дараагийн бүтээгдэхүүнээр бохь гаргах гэж байгаа. Тоглолтод маань амталгаа нь болно. Тун удахгүй таван төрлийн амтны сонголттойгоор гарна. Мэдээж ямар нэгэн сахар нэмэлт бодис байхгүй. Эрүүл ахуйд нийцсэн. Маш сайн чанарын бүтээгдэхүүн байгаа.

-Кино урлагт хүч үзээд амжсан шүү дээ. Кинонд тоглох  мэдрэмж ямар байсан бэ?

-Хүн хүний мэдрэмж өөр байх. Миний хувьд  кинонд тоглохоос илүү хип хоп хийх нь гоё. Энэ маань надад таашаал өгдөг. Дуртай юм аа хийгээд болно доо болно. Монголд кино хийнэ гэдэг хэцүү. Сайн магтах хэрэгтэй. Хэцүү хөдөлмөрөөр ашиг орлого хийж, амьдралаа залгуулдаг хүмүүс. Ер нь дуртай зүйлдээ илүү цаг гаргах гээд киноны салбараас холдчихсон. Ойрын хугацаанд кинонд тоглохгүй.

-Тоглолтоо дуусгаад шинэ уран бүтээл гаргах уу?

-Миний хамгийн эхэнд бодож байгаа зүйл бол унтах. Эхнэр маань нэг хэсэг сургуульд яваад, би хүүхдүүдээ хараад нойргүй явсан.

Үүний араас тоглолтын бэлтгэл залгасан. Угаасаа төд удалгүй микрофоны ард зогсож л байх байхдаа. Дуртай, хайртай зүйл учраас орхиж чадахгүй.

-Үзэгч, фенүүддээ хандаж юу хэлмээр байна?

-Та нарыг мэдэрдэг шүү гэж хэлмээр байна. Бас та нарт мэдрэгддэг байх гэж бодож байна. Хэдүүлээ энэ мэдрэмжүүдээ тоглолтын үеэрээ хуваалцацгаая.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 20 цаг 54 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 20 цаг 55 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 21 цаг 1 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 21 цаг 3 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 21 цаг 5 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Өчигдөр 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Өчигдөр 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Өчигдөр 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Өчигдөр 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Өчигдөр 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Өчигдөр 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Өчигдөр 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Өчигдөр 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Өчигдөр 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Өчигдөр 12 цаг 17 мин Польш улс бага сургуулийн сурагчдыг гар утас ашиглахыг хориглоно Өчигдөр 12 цаг 09 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 12 цаг 08 мин Түрээсийн мопед, скүүтерийг өнөөдрөөс түр хугацаанд хориглолоо Өчигдөр 12 цаг 06 мин БНХАУ-ын дарга Ши Жиньпин Умард Солонгост айлчилна Өчигдөр 12 цаг 06 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Д.Батлут: Алдаа, зөрчил тогтоогдвол хэн ч байсан хариуцлага ... "Microsoft" компани хиймэл оюуны тусламжтай бүтээсэн "Majora...
Top