x

АНУ-тай худалдааны дайнаа зогсоохыг Хятад хүсч байна

АНУ-ын тэргүүн Трамп, Хятадын удирдагч Си Жинпинтэй Их 20-ийн уулзалтын үеэр уулзах нь гэсэн яриаг тараажээ. Стратегийн зорилгоор тараасан энэ мэдээлэл хувьцааны үнийг өсгөхөд тусална гэсэн нь талаар өнгөрлөө.

Уг нь Трамп болон Хятад есдүгээр сард гэнэт зогссон худалдааны хэлэлцээрээ сэргээх гэж байна гэсэн мэдээлэл тарснаар WSJ арилжаа таатай эхэлсэн юм. Худалдааны хэлэлцээрийг сэргээх гэж тал талаасаа хичээж байна

Трамп, Си хоёр энэ сард Буэнос-Айрест болох Их-20-ийн уулзалтын үеэр уулзана гэж байгаа ч хоёр тал хэлэлцээрийнхээ бүтцийн талаар урьдчилан сайн тохиролцож чадахгүй бол энэ уулзалт хэлэлцээр ахиц дэвшилд хүрнэ гэдэг нь эргэлзээтэй.

Хэлэлцээрийн үеэр АНУ үүсээд байгаа нөхцөл байдлын талаар санал боловсруулахыг Бээжингээс шаардана, өөрсдийнхөө нөхцөлийг хэдийнээ өгчихсөн байгаа.

АНУ-тай өрнөж байгаа энэ маргааныг шийдвэрлэхийн тулд ОХУ гурвалсан уулзалт хийх саналаа Дэлхийн худалдааны байгууллагад тавьчихаад байна. Санал зөрөлдөж байгаа гол асуудал, шалтгаан нь америкийн татвар. Энэ асуудлаар Европын холбооны хэд хэдэн орон, Брюсселийг оруулаад Норвеги ч бас саналаа илгээчихээд байна.

Арваннэгдүгээр сарын сүүлээр Буэнос-Айрост болохоор төлөвлөсөн Трамп, Си хоёрын уулзалт гацаанд орж мэдэх, бүр болохгүй ч байж мэднэ. Уг нь энэ уулзалт худалдааны хурцадмал байдлыг намжаана гэж хоёр тал найдаж байгаа юм. Трамп хятадын 200 хүртэлх тэрбум долларын импортод ногдуулдаг 10 хувийн татварыг нэгдүгээр сараас 25 хувь болгож өсгөнө гэснээ болих юм бол тодорхой дэвшил гарна гэж америкийн компаниуд тооцож байгаа юм.

Хятадын 200 тэрбум хүртэлх долларын импортод АНУ торгууль ногдуулахаар шийдвэрлэсний дараа есдүгээр сарын дундуур хэлэлцээр зогсоод байгаа. 

Тэр цагаас эхлэн Бээжин хэлэлцээрээ сэргээе хэмээн АНУ-ын Сангийн дэд сайд Дэвид Малпассад хандаад байгаа ч тэр нь хятадууд албан ёсны хүсэлтээ ирүүлээгүй хэмээн татгалзсаар байгаа юм.

Гашуун сургамж

Гэтэл албан ёсны хүсэлт гаргахад Бээжинд хэд хэдэн эрсдэл байгаа гэнэ. Нэгд, энэ нь хэлэлцээрийн байр суурийг нээлттэй болгоно. Хоёрт, Трамп твиттерээрээ дуртай байр сууриа илэрхийлж байна гэнэ.

Тэртээ 1999 онд БНХАУ Дэлхийн худалдааны байгууллагад элсэх асуудлаарх хэлэлцээрийн явцад хятадын эдийн засагт өөрчлөлт хийнэ гэсэн  Хятадын ерөнхий сайд Жу Жунцигийн буулт хийсэн  саналд АНУ-ын ерөнхийлөгч Клинтон татгалзсан хариу өгч байсан юм. Клинтоны засаг захиргаанд Жугийн санал таатай байсан ч хятадуудаас болгоомжилж байлаа.

Үүнтэй зэрэгцээд Жу улс орны дотоодод нь хатуу шугам баримтлагчдын зүгээс дайрахаас болгоомжилж Хятад эхний байр сууриа итгүүлэх гэсээр хэлэлцээрийг сунжруулж хэдэн сар болгож байсан гашуун түүх бий. 

Бээжинд тодорхой санал дэвшүүлэхээс өмнө тодорхой ярилцах хэрэгтэй байна гэж БНХАУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Цуй Тянькай  хэлж байна.

Талууд юунаас болгоомжилж байна вэ?

Хятад бас Трампын байн байн өөрчлөгдөж байдаг байр суурьт сэтгэл түгшиж байна. АНУ-ын өндөр албаны бусад хүмүүс хүлээн авъя, тохиролцлоо гэсэн байхад Трамп тэр бүгдийг нь няцаан татгалзах байх хэмээн Бээжин болгоомжилсоор байна.

Си дарга Трамп хоёрын нэг удаагийн хэлэлцээрээр бүх зүйлийг шийдээд Хятадын өмнө амлалт авчих вий гэж АНУ бас болгоомжилж байгаа юм.  Ингэснээр хэлэлцээр амжилттай болж, цаасан дээр сайхан зүйл шиг харагдана, тэгээд ч Трамп ч ийм урхинд орохгүй гэж Цагаан ордны ахлах түшмэл хэлж байна. Хятадууд уулзалтад нягт нямбай бэлтгэдэг бол Трамп өөрийнхөө зөн билэгт итгэдэг. Энэ бүхнээс л болоод хэлэлцээрийн явц зогсчихоод байгаа юм.

Одоо ямар шатандаа явна вэ?

Тавдугаар сарын хэлэлцээрийн үеэр АНУ-ын төлөөлөгч хятадын талд найман зүйлтэй жагсаалт өгсөн дотор худалдааны тэнцлийн алдагдлыг 376 тэрбумаар бууруулах, эндээ Хятадын өндөр технологийн салбарыг хамруулахаар тусгасан байсан юм.

Харин Хятадууд АНУ-ын шаардлагыг гурван бүлэг 142 тусгай хэсэгт хувааж эдгээр шаардлагын 30-40 хувийг аажмаар биелүүлэх, өөр 30-40 хувийг хүлээзнэх, үндэсний аюулгүй байдал, бусад асуудалтай холбоотой учраас 20 хувийг нь  хязгаарлахгүй гэсэн байна. "Төлөвлөгөө 80/20" юм уу "төлөвлөгөө  60/20/20" гэсэн хоёр хувилбараа наймдугаар сарын хэлэлцээрийн дундуур АНУ-д хүлээлгэн өгсөн гэж АНУ, Хятадын төлөөлөгчид мэдэгджээ.

Гэсэн хэдий ч зах зээл энэ мэдээнд захирагдахгүй нь ойлгомжтой. Эцсийн эцэст энэ сарын эхээр Financial Times яг үүнтэй ижил тайлан нийтэлсний хариу удахгүй харагдана даа.

Х.Өлзий

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 15 цаг 13 мин Монтенегро улсын түүхийн товч 15 цаг 22 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 15 цаг 28 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 15 цаг 33 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 15 цаг 37 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цаг 41 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 16 цаг 35 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top