x

П.Сэргэлэн: Булангийн орнууд манай улсаас долоо хоногт 100 тонн мах авна

Монгол Улсаас Кувейт улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэнтэй Булангийн орнуудад мал, мах экспортод гаргаж байгаа асуудлаар ярилцлаа.

-Булангийн орнуудад мал, мах гаргах асуудал яригдаж, танай Элчин сайдын яамны оролцоотойгоор ХАЛАЛ стандартыг эх орондоо нэвтрүүлсэн гэж сонслоо. Энэ талаараа та дэлгэрүүлж ярина уу?

-Миний хувьд 2022 оны зургадугаар сарын 1-нд Монгол Улсаас Кувейт улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон. Өмнө нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ажлыг хийж байсан хүний хувьд тухайн улс оронд Монголынхоо хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдийг гаргах зорилго тавьж ажилласан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгавар ч байсан. Ерөнхийлөгч надад эх орныхоо хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт, аялал жуулчлал зэрэг асуудлыг хөгжүүлж, эдийн засгийг өргөжүүлэх тал дээр хичээж ажиллаарай гэсэн юм. Үүний ч дагуу ажилласан. Ажлаа аваад сарын дараа буюу 2022 оны долдугаар сараас махны чиглэлээр ажиллаж эхэлсэн. Кувейт улсын бүхий л супермаркет, дэлгүүр, захаар явж үзсэн. Махны үнэ ч их өндөр байдаг. Тийм болохоор Кувейтын мах худалдаалдаг 30-40 компанитай холбоо тогтоож байж хэдийг нь сонгож уулзалт хийгээд, үйлдвэр, агуулах, тээвэрлэлтийг нь үзээд Монголоосоо махаа экспортлоё гэсэн зорилго маань улам лавширсан.

Махаа экспортолъё гэхээр зөвшөөрлүүд хэрэгтэй болж эхэлсэн. Кувейт улсын Гадаад харилцааны яамны харьяа Хүнс, хоол тэжээлийн ерөнхий газар гэж байдаг. Эндээс зөвшөөрөл өгдөг юм. Ингээд удирдлагуудтай нь уулзаж, өөрийн зорилгоо танилцуулсан. Гэтэл өөдөөс тэд маань шаардлагаа тавьж эхэлсэн. Ийм бичиг баримтууд бүрдүүлэх, нөхцөл шааардлага нь ийм байсан тохиолдолд танайхаас мах авч болно гэж хэлсэн. Үүн дээр ХАЛАЛ сертификатын асуудал яригдсан. ХАЛАЛ сертификатыг манай улс өмнө нь өөр улсуудаас дунджаар 10 мянган ам.доллар төлж авдаг. Зардал, чирэгдэл ч өндөртэй гэдгийг махны салбарынхан хэлж байсан. Гэтэл энэ өөр улсуудаас авсан ХАЛАЛ сертификатыг зөвшөөрөхгүй гэсэн. Саудын Арабад байрлах Булангийн орнуудын магадлан итгэмжлэлийн төвөөр дамжуулан танай улс өөрсдөө ХАЛАЛ сертификат олгодог болчихвол экспортын асуудал яригдана гэдгээ тэд хэлсэн. Ингээд Стандартчилал, хэмжил зүйн газраас ноднин жилийн арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Булангийн орнуудын магадлан итгэмжлэлийн төвөөр итгэмжлүүлээд бид дотооддоо ХАЛАЛ сертификатаа махны үйлдвэрүүддээ өнгөрсөн сарын сүүлээр албан ёсоор олгож эхэлсэн. Энэ ажлыг манай Элчин сайдын яам анх санаачилж, гардан зохион байгуулсан.

Мөн ХХААХҮЯ, Стандартчилал, хэмжил зүйн газар, НҮБ-ын аж үйлдвэрийн байгууллага UNIDO гэсэн газрууд хамтран ажилласныг дурдах нь зүйтэй. Энэ олон байгууллага, хүмүүсийн хүчин чармайлтаар өнөөдөр Монгол Улсад ХАЛАЛ стандарт нэвтэрч байгаа юм. Дундад Ази, тэр дундаа муслим шашинтай улсуудад хонины махны хэрэглээ маш өндөр. Тэр утгаараа манай улсын зорилтод зах зээл эдгээр улсууд юм. Энэ долоо хоногт Кувейт улсаас махаа авахаар компаниуд манай улсад ирнэ. Тэдгээр компаниуд нь Булангийн орнууддаа сүлжээгээр тараадаг. Тэгэхээр зөвхөн ганц улсад биш, бүхий л Булангийн орнуудад манай улсаас мах очно гэж ойлгох хэрэгтэй.

-Тэгэхээр ХАЛАЛ стандартаа нэвтрүүлчихсэн манай аж ахуйн нэгжүүд махаа тухайн бүс нутаг, улсад өөрсдөө хүргэж өгөхгүй. Худалдан авагч тал нь өөрсдөө ирж авах юм байна, тийм үү?

-Өөрсдөө ирээд шууд онгоцоор аваад л явна. Ноднин жилийн гуравдугаар сард манай Элчин сайдын яамнаас Кувейт улсад “Welcome to Mongolia” арга хэмжээг зохион байгуулж, манай улсын махны чиглэлийн 11 аж ахуйн нэгж очиж, мах худалдаж авах хүмүүстэйгээ уулзсан. Кувейт улсаас ч гэсэн аж ахуйн нэгжийн төлөөллүүд нь ноднингийн арваннэгдүгээр сард Монголд ирж, нөхцөл байдалтай танилцаад явсан. Харин одоо бол үнээ тохироод гэрээгээ байгуулах л ажил үлдсэн. Үүн дээр нэмээд малын эрүүл мэндийн гэрчилгээ гэж том зүйл бий. Мөн хорио цээр, хил гаалийн асуудлуудтай холбоотой бүхий л бичиг баримтууд цэгцэрсэн.

-ХАЛАЛ стандарт гэж яг юуг хэлээд байна вэ?

-ХАЛАЛ стандарт гэдэг нь ерөнхийдөө тэдний шашны зан үйлтэй холбоотой. ХАЛАЛ гэдэг үг нь зөв аргаар бэлдсэн хоол хүнс, мөнгө гэсэн утгатай. Харин ХАРАН гэдэг нь буруу арга гэж байгаа юм. Бүх зүйл нь ном журмын дагуу л бэлтгэгдсэн байх ёстой. Ер нь энэ муслим шашинтай улсууд шашнаа маш их хүндэтгэдэг.

-Манай улс гадагш нь мах, махан бүтээгдэхүүн гаргахад хамгийн том саад бэрхшээл нь мал, амьтны гаралтай өвчлөл байдаг шүү дээ?

-Үнэхээр тийм. Дэлхийн улс орнууд бүгд гишүүнчлэлтэй Дэлхийн мал эмнэлгийн байгууллага гэж байдаг. Хэрвээ энэ байгууллагын вэб сайтад тухайн улс малын гоц халдварт өвчинтэй гэж бүртгэгдвэл бүхий л импортууд хаагдчихдаг. Манай улс Кувейт, Саудын Араб улсуудад хориотой байсан.

-Энэ хориог цуцлуулахад та бүхэн бас нэлээд анхаарал хандуулсан гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?

-Энэ асуудлыг бид ярьж, Мал эмнэлгийн ерөнхий газартайгаа, Дэлхийн мал эмнэлгийн байгууллагатай хамтарч ажиллаад энэ хорио цээрийг өнгөрсөн дөрөвдүгээр сард цуцалсан. Тэгэхээр одоо манай ямар нэгэн хориг байхгүй. Харин цаашдаа ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар малынхаа гоц халдварт өвчин дээр хяналт тавих асуудал яригдана. Хоёрдугаарт, бид цаашдаа махаа тогтвортой гаргая гэвэл эрүүл бүсээ бий болгоод явах нь зүйтэй. Манай махны үйлдвэрүүд ч гэсэн махаа бэлдэхдээ эрүүл бүсээсээ, вакцинаа хийлгэчихсэн, үзлэгт ороод баталгаажсан байдлаар бэлдэх хэрэгтэй. Ингэх юм бол танайд өвчин гарлаа. Тиймээс экспортыг чинь зогсоолоо гэдэг зүйл сонсохгүй ажиллах бүрэн боломж бий. Би ирээд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяртай уулзсан. Бүхий л зүйлийн талаар ярилцсан, дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийлсэн.

Тиймээс энэ аравдугаар сар гэхэд Булангийн орнуудын лангуун дээр Монголын мах худалдаалагдана гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Элчин сайдын яам зөвшөөрлөөс нь эхлээд худалдан авагчийг нь олж өгөх хүртэл бүхий л зүйл дээр санаачилга гаргаж, тусалж дэмжсэн. Одоо бол үнээ хоорондоо тохироод л явах асуудал үлдсэн. Элчин сайдын хувьд цаашдаа тогтвортойгоор л гарч байгаасай гэж хүсч байгаа. Эхний удаадаа долоо хоногт 100 тонн мах авна гэж байгаа юм. Цаашдаа манай улсын мах бэлтгэх хүчин чадлаас шалтгаалан хэмжээгээ нэмээд явах боломжтой гэсэн. Зөвхөн орон биш, бүс нутагтаа зарах учраас хэмжээ нэмэх бол асуудалгүй. Хамгийн гол нь бид чанартай, сайн махыг тогтвортойгоор нийлүүлэх юм. Ингэж чадах юм бол манай орны эдийн засагт маш том дэмжлэг болно. Цаашдаа махаас гадна ноос ноолууран бүтээгдэхүүн, хивс, хөдөө аж ахуйн гаралтай бүхий л бүтээгдэхүүнийг гаргах бүрэн боломж байгаа. Дээрээс нь аялал жуулчлалын салбарт бид өнгөрсөн зургадугаар сард Кувейт, Катар улсуудад аялал жуулчлалын анхдугаар форумыг хийсэн. Шууд нислэгтэй, харилцан визгүй болж байгаа. Тиймээс эдгээр улсуудтай хүнс, хоол тэжээл, соёл, эдийн засаг, бизнесээрээ илүү холбогдоод явна байх гэж харж байгаа. Манай улс Кувейт улстай дипломат харилцаа тогтоогоод 49 жил болж байна. Ирэх жил 50 жилийн ойгоо маш өндөр амжилтаар угтана гэж хичээн ажиллаж байгаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 20 цаг 53 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 20 цаг 54 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 21 цаг 0 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 21 цаг 2 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 21 цаг 4 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Өчигдөр 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Өчигдөр 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Өчигдөр 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Өчигдөр 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Өчигдөр 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Өчигдөр 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Өчигдөр 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Өчигдөр 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Өчигдөр 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Өчигдөр 12 цаг 17 мин Польш улс бага сургуулийн сурагчдыг гар утас ашиглахыг хориглоно Өчигдөр 12 цаг 09 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 12 цаг 08 мин Түрээсийн мопед, скүүтерийг өнөөдрөөс түр хугацаанд хориглолоо Өчигдөр 12 цаг 06 мин БНХАУ-ын дарга Ши Жиньпин Умард Солонгост айлчилна Өчигдөр 12 цаг 06 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Д.Батлут: Алдаа, зөрчил тогтоогдвол хэн ч байсан хариуцлага ... "Microsoft" компани хиймэл оюуны тусламжтай бүтээсэн "Majora...
Top