x

Л.Оюун-Эрдэнэ сөрөг хүчнийг Засгийн газарт оруулж, удирдлагадаа байлгахыг хүсч байна

УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар олонх болсон Монгол Ардын Нам(МАН) бусад нам эвсэлтэй зөвшилцөх, дараагийн Засгийн Газар(ЗГ)-ыг байгуулах асуудлаар ажлын хэсэг гаргасан талаар өчигдөр мэдээлсэн. 

Үүнтэй холбогдуулан "Тасралтгүй боловсрол судалгааны институт"-ийн судлаач, АНУ-ын Корнеллийн их сургуулийн нийтийн удирдлагын магистр Сүхбаатарын Өнөртэй ярилцлаа. 

-Энэ жилийн сонгууль холимог тогтолцоогоор явагдаж, эрх баригч нам дахин олонх боллоо. МАН эвслийн Засгийн газар байгуулах тухай асуудал ярьж байна. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ? 

-1992 оноос хойш манай улс ес дэх УИХ буюу парламентаа байгууллаа. Өнгөрсөн 32 жилийн турш эрх барьж буй хүчин парламентын 80-аас дээш хувийг буюу "супер" олонхыг 24 жилийн турш бүрдүүлсэн. Үндсэндээ 32 жилийн 24 нь "супер" олонхын засаглалтай байсан. 

Үлдсэн найман жилд нь сөрөг хүчин 30 хувь давсан суудалтай байсан байна. Монголчууд хэзээ ч эрх барьж буй намд нийт саналын 50-аас илүү хувийг өгч байгаагүй. Мажоритар гэх сонгуулийн тогтолцооноос болж нэг нам хэт олонх болчихдог.

Санал гээгдэж буй энэ согогийн залруулахаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийг холимог тогтолцоонд шилжүүлсэн. Үр дүн нь маш тэнцвэртэй гарч, УИХ солонгорсон. Гэтэл гэнэтхэн гурван том нам хоорондоо эвсэх тухай асуудал гарч ирлээ. Ард түмэн сөрөг хүчинтэй байлгахаар саналыг хувааж, тэнцвэржүүлсэн.

МАН, АН, ХҮН нам хоорондоо эвсэх тухай ярьж байгаа нь парламентын сөрөг хүчин, хяналт гэх зүйлийг үгүй хийж байгаа юм. Хэрэв гурван нам нийлбэл 93 хувийн олонх болно. МАН, АН нийлбэл 87 хувийн олонх болно гэсэн үг. 

-Парламентын хяналт гэж яг юуг тодорхойлж байна вэ. Энэ зүйлийг олон нийт юу гэж ойлгох вэ?

-Эрх баригч буюу Засгийн газрыг бүрдүүлсэн нам УИХ-д хууль өргөн барих үед сөрөг хүчин хэр сайн хууль оруулж ирсэн бэ гэдгийг хянаж байдаг. Хэрэв эрх баригч маш сайн хууль оруулж ирсэн бол сөрөг хүчинтэйгээ хамт батална. Сэжигтэй, муу хууль оруулж ирвэл эцсийн мөчид сөрөг хүчин ажлаа хийж, ард түмэнд хандах, батлахгүй байх арга зам хэрэглэдэг. 

Техникийн хувьд энэ гурван нам нийлээд "супер" эвсэл бүрдүүлбэл цөөн хэдэн хувь гишүүн эсрэг санал гаргаж, үг хэлж болох хэдий ч  бүтцийн хувьд эвссэн намууд нэгнийхээ эсрэг юм ярьж чадахгүй. Засгийн газраа унагахгүй хамгаалахын тулд зарим нэг хууль дээр нүдээ аниад өнгөрөөх магадлал өндөр.

Иргэд парламентыг шууд хянаж чадахгүй. Зөвхөн сөрөг хүчнээр дамжуулж парламентын үйл ажиллагааг хянах боломжтой. Парламент ямар нэг асуудлыг хүч түрж шийдэж байна уу гэдгийг эцсийн мөчид сөрөг хүчин хянадаг. Үүнийг парламентын хяналт гэж тодорхойлж болно. 

-МАН төсөл хөтөлбөрөө хамтдаа хэрэгжүүлэх учраас эвсэх байр суурийг илэрхийлсэн. Улсын эрх ашигт тохирох том төсөл, хөтөлбөрүүдийг заавал эвсэж хийх ёстой гэж ойлгуулах нь зөв үү? 

-Төсөл, хөтөлбөр хэрэгжинэ гэдэг нийт иргэдэд таалагдах ёстой. Улсын нийтлэг эрх ашигт нийцэх учиртай. Жишээлбэл, шинээр цахилгаан станц барина гэвэл эсэргүүцэх хүмүүс бараг гарч ирэхгүй байх. Учир нь эрчим хүчний хараат байдлаас гарах асуудалд сөрөг хүчний хамааралгүйгээр ард түмэн дэмжинэ. Иймэрхүү зүйлд намууд эвсэхгүйгээр зөвшилцөл үүсгэдэг.

Гэтэл зөвшилцлийг заавал эвсэж Засгийн газар байгуулснаар үүсдэг зүйл хэмээн олон нийтэд тайлбарлаж буй нь маш буруу. Эрх барьж буй нам болон сөрөг хүчин дундын нэг үнэт зүйлтэй буюу тэр нь бүх монголчуудын хүсэл эрмэлзэл түүн дээр үндэслэн байгуулсан төр юм. Сөрөг хүчин гэхээр эрх баригчдаа санаатайгаар унагаадаг зүйл биш. Том төсөл, хөтөлбөрүүд нь явах ёстой бол сөрөг хүчин, эрх баригч хоёр заавал эвсэхгүйгээр хоорондоо зөвшилцөөд ажиллаж болно.

УИХ-ын тухай хуульд олонх, цөөнх гэж заадаг ч, угтаа бол эрх баригч, сөрөг хүчин л гэж хоёр хуваагдах ёстой. Олонх бүрдүүлсэн нь эрхээ барина, цөөнх нь сөрөг хүчин болж хяналтаа хэрэгжүүлэх учиртай. Гэвч эрх баригч нь цөөнхөө Засгийн газартаа оруулчихвал, цөөнх нь сөрөг хүчин байх боломжгүй. 

-"Хэрэв гурван нам нийлбэл 93 хувийн олонх болно. МАН, АН нийлбэл 87 хувийн олонх болно" гэж ярилаа. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлана уу? 

-МАН, АН эвсээд парламентад 87 хувийг эзэлчихвэл Засгийн газраас орж ирсэн хуулийг бараг л хяналтгүйгээр батлах дээрээ тулна. Хяналт байсан ч тэр нь сөрөг хүчинтэй байхаас хэд дахин сул байх болно. Тэд хамтдаа эвслийн Засгийн газарт орчихсон учраас "энэ хуулийг батлахгүй бол сайдаас чинь зайлуулна, Засгийн газраа тараана" гэдэг байдлаар АН-ыг шахаж эхэлнэ. 

Энэ тохиолдолд АН-аас эвсэлд орсон сайд нар "Засгийн газраас гарвал сайд байхаа болино" гэж МАН-ын шахаанд орж эхлэх магадлалтай. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сөрөг хүчнийг Засгийн газарт элсүүлж аваад өөрийнхөө удирдлага дор байлгахыг хүсэж байна. Үндсэндээ сайдын суудлаар урхидах гэхэд хилсдэхгүй, улс төрийн тактик, стратеги явж байна.

Тэгэхээр эвслийн Засгийн газарт АН-ынхан ороод ирвэл манай улсын парламент маш сул сөрөг хүчинтэй болж эхэлнэ гэсэн үг. Сул сөрөг хүчин парламентын хяналтыг алдагдуулдаг. 

-Дэлхийн улс орнуудад ямар тохиолдолд эвслийн Засгийн газар байгуулагддаг вэ? 

-МАН эвсэх санал тавьж байна гэдэг нь парламент дахь хяналт тэнцвэрийн зарчмын үгүйсгэж буй хэлбэр юм. Нэг нам парламентад 50-аас дээш хувийн суудал авч чадаагүй тохиолдол гарцаагүй эвсдэг. Нэг нам олонхоо бүрдүүлж чадаагүй бол жижиг намууддаа эвслийн Засгийн газар байгуулах санал тавьдаг. 

50 хувиас дээш парламентын суудал авсан нам эвслийн Засгийн газар байгуулах тохиолдол маш ховор. Их Британид 2015 онд Дэвид Камерүний Консерватив нам 50.8 хувийн санал авсан. Хэдий олонх болсон ч эвсэл байгуулсан. Гэхдээ ердөө 1.2 хувийн суудал авсан Либерал ардчилсан намтай л эвссэн. 

Гэтэл парламентын суудлын 54 хувийг эзэмшиж буй МАН эвсэх санал тавьж байна гэдэг нь улс төрийн болон хяналт тэнцвэрийн зарчмын үгүйсгэж буй хэлбэр юм. Түүхэн талаас харвал 50 хувиас дээш суудал авсан нам сөрөг хүчинтэйгээ зөвхөн дайн дажинтай үед эвссэн тохиолдол байдаг. Үүнийг их эвсэл гэж нэрлэдэг. Өнөөдөр манай улсад дайны нөхцөл үүсээгүй. Геополитикийн хувьд эмзэг нөхцөл үүсэж болзошгүй ч, энэ нь их эвсэл байгуулах хэмжээний том асуудал биш юм. 

2008 оны долдугаар сарын 1-нд үймээний улмаас Ерөнхийлөгч онц байдал зарлаж байсан удаа бий. Энэ үед МАХН УИХ-д 45 суудалтай ч АН-д эвсэх санал тавьж байсан. Улс оронд үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзвэл 2008 оныг энэхүү эвслийг тодорхой хэмжээнд зөвтгөж болно. Гэтэл өнөөдөр бид эвсэл ярина гэдэг бол парламентын дотоод хяналт, эрх мэдлийн хяналтын зарчмаас ухарч байна гэсэн үг.

Эх сурвалж: ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 1 цаг 23 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 1 цаг 59 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2 цаг 8 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2 цаг 30 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2 цаг 40 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 3 цаг 47 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 5 цаг 2 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ
Top