x

Малайзийг тоноход Goldman Sachs тусалсан гэв

Малайзийн Ерөнхий сайд Махатхир Мохамад мэдэгдэхдээ, тус орны засаг захиргаа 1Malaysia Development Berhad /1MDB/ гэх бие даасан хөрөнгө оруулалтын сантай хуйвалдсан гэж Америкийн хөрөнгө оруулалттай Goldman Sachs банкинд мөрдөн байцаалт явуулж эхэлсэн гэлээ.

1MDB сантай хуйвалдан залилан хийсэн хэргээр Goldman Sachs банкыг шалгах явцад уг банкинд комплаенс-хяналт “сайн ажилладаггүйг” харуулсан ба Goldman Sachs банкны ажилтнууд “Малайзаас хулгайлахад” тусалсан гэж Махатхир Мохамад CNBC телевизид ярилцлага өгөхдөө хэлжээ. 

-1MDB сангийн ажиллагаанд Goldman Sachs оролцсон, Америкийн банк сангийн облигацийг байрлуулахад оролцсон,  Goldman Sachs банкны ажилтан асан Тим Лейснер сангийн үнэт цаасыг байрлуулахдаа мөнгө угаах хуйвалдаанд оролцсон гэж мэдүүлсэн байгаа. Малайзид  үйл ажиллагаа явуулах нь Goldman Sachs банкинд хориотой болон банк танай оронд "персона нон грата" болж байгаа юм уу?

-Бид үүнийг анхаарч байгаа. Хийж болохгүй зүйлийг Goldman Sachs хийсэн гэх баталгаа байгаа юм шиг байна. Бид энэ хэргээр явуулсан мөрдөн байцаалтын бүх материалыг авахыг хүсч байгаа. Мөн бид Goldman Sachs банкны ажилтан асан Лейснерийн эсрэг арга хэмжээг ч авах болно. 

-Энэ хэрэг явдал Goldman Sachs банкны зүгээс комплаенс-хяналтыг сахисан эсэх талаар юу  хэлж байна вэ?

-Энэ банкны дотоодын хяналт сайн ажилладаггүйг энэ хэрэг харууллаа. 

-Малайзи хохирлоо Goldman Sachs банкнаас гаргуулахаар хөөцөлдөж байгаа юу? Энэ тохиолдолд аль хир хэмжээний мөнгөний талаар яригдаж байгаа вэ, ноён Ерөнхий сайд аа?

-Би мөнгөний яг тодорхой хэмжээг мэдэхгүй. Гэхдээ, Goldman Sachs банкны ажилтнууд Малайзаас хулгайлахад тусласан нь илт.

Хэд хоногийн өмнө Малайзийн Сангийн сайд Лим Гуан Энг “1MDB сангаас төлсөн бүх мөнгийг Goldman Sachs банкнаас гаргуулахаар хөөцөлдөнө” гэсэн юм. Malaysiakini мэдээлэхдээ энд $588 сая долларын тухай яригдаж байна. 1MDB сангийн  $6 тэрбум долларын облигацийг 2012, 2013 онуудад байрлуулах хүрээнд уг мөнгийг Goldman Sachs банкинд шилжүүлсэн байжээ.

Арваннэгдүгээр сарын 13-нд  сэтгүүлч нарт Сангийн сайд ярихдаа, сангийн үнэт цаасыг байрлуулах  явцад банкинд төлсөн мөнгөний хүүгийн ялгааг  манай засаг захиргаа авахаар шаардаж байгаа. Үнэт цаас байрлуулсаны үйлчилгээний зардал болгон төлсөн  мөнгө нь нь зах зээлийн ханшнаас 100 суурь пунктаар дээгүүр байсан гэж сайд хэлсэн юм.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүлээн авна 5 мин Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлөө 18 мин Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ 23 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 36 мин Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв 40 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол залуустай уулзав 51 мин Б.Уянга: Усыг хайрлах гэдэг нь зөвхөн ашиглахыг хориглох, хязгаарлах тухай асуудал биш 58 мин “Кибер тусгаар тогтнол-2026” форум болж байна 1 цаг 12 мин Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил 3 цаг 29 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 5 цаг 21 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 5 цаг 39 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 7 цаг 32 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 21 цаг 25 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 23 цаг 6 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 23 цаг 36 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 23 цаг 55 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ Өчигдөр 13 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ Өчигдөр 13 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Өчигдөр 13 цаг 22 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ Өчигдөр 11 цаг 43 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за...
Top