x

Х.Оюунцэцэг: Байгаль орчин, амьтан, ургамлын тухай хууль зөрчвөл хохирлыг 2-5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр төлүүлж, хууль бус орлогыг хураан, торгох шийтгэл оногдуулдаг

Төв аймгийн прокурорын газраас байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг сүүлийн гурван жилийн байдлаар аймгийн хэмжээнд судалсан байна. Энэ талаар тус аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор Х.Оюунцэцэгтэй ярилцлаа.

-Төв аймгийн хэмжээнд байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмыг зөрчих зөрчил хэр их гарч байна. Энэ төрлийн зөрчил гарахад нөлөөлж буй шалтгааныг юу гэж дүгнэж байна вэ?

-Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн гаралт 2022, 2023 онд 15-25 хувиар буурсан. Гэхдээ зарим төрлийн зөрчил буурахгүй байна.

Тус аймгийн нутаг дэвсгэрийн 16.4 хувийг ой мод эзэлдэг бөгөөд ховор эмийн ургамал их ургадаг, мөн дархан цаазат болон ан агнуурын 20 орчим зүйлийн ховор ан амьтантай. Нутаг дэвсгэр, байгаль орчны энэхүү онцлогтой холбоотойгоор амьтны тухай, ойн тухай, газрын хэвлийн тухай, усны тухай хууль зөрчих зөрчлийн хэрэг нийтлэг үйлдэгдэж байна.

Тухайлбал, энэ он гарснаас хойш амьтныг зөвшөөрөлгүйгээр агнасан 12, агнуурын бүс нутгаас бусад газарт, хориотой үед, хориглосон арга хэрэгслээр агнасан, тээвэрлэсэн 43 зөрчил бүртгэгдсэн.

Иргэд ашиг олох зорилгоор тарвага, загас, зээр гэх мэт ан амьтныг хууль бусаар агнах, модны үр жимсийг их хэмжээгээр түүж бэлтгэх зэргээр энэ төрлийн зөрчлийн хэргийг үйлдэж байна. Мөн бусдын хууль бусаар олж авсан эд зүйлсийг мэдэхгүйгээр дайж, тээвэрлэж авч явсны улмаас зөрчлийн хэргийн холбогдогч болж, хариуцлага хүлээх тохиолдол гардаг.

Байгаль орчин, амьтан, ургамлын тухай хууль зөрчвөл хохирлыг 2-5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр төлүүлж, хууль бус орлогыг хураан, торгох шийтгэл оногдуулдаг.

Тодруулбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 49.5 дахь хэсэгт зааснаар ойн сан, амьтан, ургамлын аймаг, усны нөөц, газарт учирсан хохирлыг тухайн зүйлийн экологи–эдийн засгийн үнэлгээг 2-5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож, зөрчил үйлдсэн иргэн, хуулийн этгээдээр нөхөн төлүүлдэг.

Мөн зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, олсон хөрөнгө, орлогыг хурааж улсын орлого болгон, хуульд заасан хэмжээгээр торгоно.

Тус аймгийн хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд үйлдэгдсэн байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах зөрчлийн хэргийн улмаас нийт 247 сая төгрөгийн хохирол учирснаас 80.9 хувийг нь нөхөн төлүүлсэн байна.

Жишээ нь, нэр бүхий иргэд 180 ширхэг тарваганы хөлдөөсөн тулмыг Архангай аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэж явсныг тус аймгийн Лүн сумын нутагт илрүүлэн шалгаж, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн тохиолдол 2022 онд гарсан. Дээрх иргэд тарваганы хөлдөөсөн тулмыг худалдан борлуулж, ашиг олох зорилгоор авч явсан нь тогтоогдож, эрх бүхий байгууллагаас Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгож 62,7 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

-Энэ төрлийн зөрчлийн хэрэгт хэдэн хүн холбогдож, хуулийн хариуцлага хүлээсэн бэ. Иргэдийг энэ төрлийн зөрчлийн хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна?

-Төв аймагт сүүлийн 3 жилийн хугацаанд бүртгэгдсэн байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах зөрчлийн хэрэгт нийт 300 хүн, 82 хуулийн этгээд холбогдож, хуулийн хариуцлага хүлээсэн. Зөрчлийн хэрэгт холбогдсон иргэдийн 93 хувь нь эрэгтэй, 7 хувь нь эмэгтэй хүн байгаа бол дийлэнх нь бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, 36-45 насныхан байна.

Аймгийн хэмжээнд одоогоор байгаль орчны хяналтын улсын байцаагч 28 хүн ажиллаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 3, сумдад 18, Хустайн байгалийн цогцолбор газарт 7 байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилладаг.

Төв аймгийн прокурорын газраас дээрх байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудаас явуулсан зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавьж байна. Энэ хүрээнд сургалт, зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулахаас гадна иргэдэд чиглэсэн урьдчилан сэргийлэх ажлыг дангаар болон хамтран хийдэг.

Мөн тус прокурорын газраас холбогдох байгууллага, албан тушаалтанд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдэгдэл, шаардлага хүргүүлэх зэргээр хуульд заасан арга хэмжээг авч ажиллаж байна. Хамгийн сүүлд гэхэд, 2 сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах зөрчлийн хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах талаар прокурорын мэдэгдэл хүргүүлж, яриа таниулга хийн хууль эрх зүйн мэдээлэл өглөө.

Нийтэлсэн: Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 7 цаг 4 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top