x

Х.Тэмүүжин: Зөвхөн даргад таалагддаг, иргэнээ хэн ч биш болгодог энэ хандлагыг өөрчлөх хэрэгтэй

Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга бусдад зодуулж нас барсан харамсалтай хэргийн талаар болон үүсээд байгаа улс төрйин нөхцөлийн талаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Өвөрхангай аймгийн Сант суманд болсон хэргийг МАН-ын удирдлагууд золгүй явдал, бүү улстөржүүл, хоёр хүний хоорондын асуудал зэргээр ярьж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Өнгөрсөн найман жилд төрд, эрх баригчдад нэг буруу хандлага тогтлоо. Хохирсон иргэдийг гутаадаг, доромжилдог, муу муухай хүн байсан юм шигээр олон нийтэд харуулах гэж оролддог, буруутгадаг. Үүнийхээ ар дээр нь өөрсдийгөө хаацайлж, зөвтгөж, өөрсдийгөө буруутгалаас холдуулж, буруугүй мэт тайлбарлаж, иргэдийн тархийг угаах гэж оролддог байдал хэрээс хэтэрлээ.

Өвөрхангайд болсон гэмт хэргийг “Хувь хүмүүс хоорондын ахуйн асуудал байсан”, “Ер нь бол хохирогч өөрөө буруутай”, “Золгүй явдал, тэр өөрөө муу хүн байсан” гэж харуулах гэж хичээж байна. Харин би бол огт тэгж бодохгүй байгаа. Нэгдүгээрт, энэ бол хоёр хүний хоорондын асуудал ерөөсөө биш байна. Энэ бол Монгол ардын намын дотоодод байгаа буруу гажууд соёл гадагшаа нийгэм рүү гарч ирж, буруу нийгмийг бүтээж байна гэж харж байгаа. Ардын нам дотор нэг гажиг соёл байна. Тэр нь бүгдийг дарга мэднэ, дарга юу гэнэ түүнийг буруу байсан ч биелүүлэх ёстой, даргын харцаар бүгд хөдөлж байх ёстой гэдэг соёл юм. Тэгээд даргадаа л таалагдаж байвал би зөв юм хийж байна, даргынхаа төлөө юу ч хийсэн яахав гэж боддог. 

Ийм гажууд хандлага, соёл нийгэмд хүч түрэн орж ирсэн байна. Энэ нь сүүлдээ намын дотоодоосоо хальж гараад сөрөг хүчнийхээ, өөр үзэл бодолтой хүмүүсийг “Манай даргын уулзалтад яагаад ирэхгүй байгаа юм”, “Манай даргыг яагаад дагаж алга ташсангүй вэ”, “Манай даргын хэлсэн үгийн өмнө та нар яагаад сөгдөж мөргөхгүй байгаа юм” гэдэг юм болж, эцэстээ хүний амь насыг хөнөөх хэмжээнд хүрч байна.

Энэ нийгэм зөвхөн даргад зориулагдаагүй. Дарга нараас өөрөөр бодсон, өөр байх гэж оролдсон хүн энэ үзэл бодлынхоо төлөө амиа алддаг ийм цаг үе ирсэн гэж байгаа бол үнэхээр харамсалтай. Ардын намын дарга нар энэ нийгмийн эзэд нь биш. Ардын намынхан “нам”-аа даргадаа зориулдаг юм байгаа биз. Энэ улс орныг даргадаа зориулж, хүний амийг зольтлоо ингэж галзуурч болохгүй.

Хоёрдугаарт, эрх баригчид маш аймшигтай хандлагыг өдөөж байна. Тэд үнэхээр Монгол Улсад хуультай, хуульгүй хоёр нийгэм байгуулчихсан. Ардын намд орсон, эсвэл Ардын намтай холбогдсон хүмүүст хууль үйлчилдэггүй. Хийсэн бурууг нь нам нь хамгаалаад өнгөрдөг, нууж дардаг, хэлж шүүмжилсэн хүмүүсийг айлгаж ичээдэг, худалдаж авч дуугүй болгодог.

Энэ нь эцэстээ гишүүд, хамтрагчдадаа буруу үйлдэл хийгээд, хууль зөрчөөд яваад байж болдог юм байна, нам намайг хамгаалах юм байна гэдэг увайгүй дээрэнгүй, сагасан ааш аягийг бий болгоод сүүлдээ сум орон нутагт “Би намынхаа төлөө хүн алсан ч яадаг юм” гэдэг хэмжээнд галзуурч, солиороход хүргэсэн байна. Энэ хандлага нийгэмд хэзээ ч байж болохгүй зүйл.

-Энэ хандлага хэрхэн яаж бий болоод байгаа хэрэг вэ? Үүнийг засахын тулд яах ёстой вэ?

-Дахиад хэлэхэд, жирийн иргэдэд хууль хамгийн хатуу чангаар үйлчилдэг. Харин МАН-ынханд болохоор хууль байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, толгойг нь илээд өнгөрдөг ийм нийгмийг бүтээж огт болохгүй. Дээрээс нь хамгийн аюултай нь энэ хаваржин, зунжингаа зурагт, сонин хэвлэлээр алуурчдыг магтан дууллаа. Бүр сүүлдээ энэ Монгол Улсын хамгийн шударга, зөв хүн нь алуурчин болж хувирлаа. Тэгээд аллага, гэмт хэргээр энэ нийгмийг удирдах гэж оролдож байна. Нийгэмд айдас хүйдэс үүсгээд, та нар дуугүй байж бай. Бидний, манай даргын дуугарсан болгоныг дагаад, дэмжээд үсэрч бай. Энэ сонгуулиар бид бараг дайтаж байна гэх хэмжээний солиоролд автацгаасан. Энэ солиорол нь эцсийн дүндээ юу болж хувирав.

Иргэд дундаа маш том хуваагдал, талцал үүсгээд, нэг нэгнээ дайсан мэт үзэн ядах хүртлээ хагаралдаж байна. Эрх баригчид нь хүчирхийллийг зөвтгөж, хүчирхийлэгчдийг баатар болгож байна. Хүчирхийлэгч нь өдөр бүхэн зурагтаар гараад байхаар би энэ намынхаа төлөө хэн нэгнийг хүчирхийлж болно. Үзэл бодлыг нь хүчирхийлж нухчин дарж болно гэдэг байдлаар сөрөг хүчнийхээ гишүүний аминд хүрчихлээ.

-МАН-ын удирдлагууд ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигч Г.Сайханбаярын нэрийг татах шийдвэр гаргасан. Харин Г.Сайханбаяр нь нэрээ татахгүй гэж мэдэгдлээ?

-Тийм зүйл яриад байгаа. Гэхдээ МАН-ыхан хэдхэн сарын өмнө энэ талын хуулиа баталчихсан шүү дээ. Ямар ч нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээр бүртгээд авчихсан л бол эргүүлэн татах боломжгүй гэсэн тэнэг, өөрсдөдөө зориулсан хууль баталчихсан. Тэгсэн хэрнээ нэгийгээ эргүүлэн татах гэж байгаа мэтээр ярьж, ойлгуулж байгаа нь хууль МАН-д үйлчлэхгүй шүү гэдгээ зарлаж байна. Нөгөө талаараа МАН-ын даргын үг, шийдвэр яаж гарснаас шалтгаалаад хуульд юу гэсэн байсан ч хамаагүй. Даргын үг нь хуулийг орлох хэмжээнд байгаа гэдгээ мэдэгдэж байна.

Дээрээс нь энэ бол зүгээр нэг ингээд шийдчих, мартчих асуудал биш. Даргад зориулсан, дарга хуульгүй, иргэд хуультай, даргын тал хуульгүй учир хүчирхийлэл хийж болно гэх энэ хандлага чинь ер нь Монгол Улсад дарангуйлалч, дарангуйллыг биежүүлээд босгочихсон юм биш үү. Тэр биежээд босчихсон том зүйлийн сүүдэр нь Өвөрхангайн Сант гэдэг суман дээр нэг ардчилагчийн амь нас, нэг айл гэрийн амьдрал дээр тусаад сүйтгэчихэж байгаа юм биш үү. Магадгүй энэ сүүдэр Монгол Улсыг бүхэлд нь бүрхээд эхэлчихсэн байж ч мэдэхээр байна. Би бол ингэж л харж байна.

-Ер нь энэ асуудал дээр цаашид яах вэ?

-Одоо нэг л зарчмыг Ардчилсан нам тавих ёстой. Нийгмээ хуультай хуульгүй юм шиг болгочихоод, өөрсдөд нь хууль ирдэггүй гэж боддог Ардын намынхны толгой дээр бид хуулийг нь аваачих ёстой. Зөвхөн дарга нарт таалагдах гэж, иргэнээ хэн ч биш болгодог энэ хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Айдсаар удирдаж нийгмээ хагаралдуулах гэж оролддог энэ гэмт хэргийн Засгийн газрыг, гэмт хэргийн намыг солих ёстой.

Дарангуйллыг биежүүлж байгаа энэ буруу хүмүүсийг зөв хүмүүсээр солих цаг нь болсон байна. Бид ийм нийгэмд амьдрах ёсгүй. Тэд ийм нийгэм бүтээх эрхгүй. Тийм учраас үр хүүхдэдээ зөв, арай дөнгүүр нийгэм үлдээе гэж бодож байгаа бол дарга нийгмийг бүтээсэн, цагдаажсан төр угсарсан, иргэдээ айдас хүйдсээр удирдах гэж оролдож байгаа энэ хүмүүсийг солиод өгөөч ээ гэж иргэдээсээ хүсч байна.

-Энэ удаагийн сонгуулийн нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшсэн бүх нэр дэвшигчийг эргүүлэн татах ёстой гэж зарим хэсэг нь үзэж байна. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Манай намын зарим хүмүүс тэгж яриад байгаа. Гэвч дээр хэлсэнчлэн хүчин төгөлдөр хуулиараа ямар ч нэр дэвшигчийг эргүүлэн татах боломжгүй. Харин хуулиас дээгүүрт үйлчилдэг учраас МАН-ын дарга нь шийдвэр гаргавал л юу юм гэхээс одоогоор ийм боломж байхгүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 9 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 9 цаг 12 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 9 цаг 14 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 9 цаг 15 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 9 цаг 17 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 9 цаг 19 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 12 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 12 цаг 6 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 12 цаг 11 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 12 цаг 12 мин Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа 12 цаг 13 мин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 12 цаг 13 мин Замын-Үүдийн гаальд татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 65.7 сая төгрөг нөхөн төлүүлэв 12 цаг 14 мин Нийслэлээс хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээнд хамруулж, папиллома вирусийн вакциныг эрчимжүүлнэ 12 цаг 16 мин Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ 12 цаг 17 мин Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 14 цаг 3 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 14 цаг 13 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 14 цаг 14 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 14 цаг 15 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 14 цаг 16 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top