x

Ө.Цогтбаяр: Талийгаач залуу хүүхдүүдийг уснаас авраад өөрөө хөл алдчихсан

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны нутагт Ерөө голд орсон хоёр хүүхдийг 19 настай залуу авраад өөрөө эрсэдсэн харамсалтай хэрэг өнгөрсөн ням гаригт гарсан билээ. Хүүг эрэн хайх ажиллагаанд оролцсон Дулаанхаан тосгоны Захирагчийн ажлын албаны дарга Ө.Цогтбаяртай ярилцлаа.

-Танай нутагт 19-хөн настай хүү хоёр хүүхдийн амийг авраад өөрөө энджээ. Ослын дуудлага хэзээ ирэв?

-Маш харамсалтай явдал боллоо. Өнгөрсөн ням гаригийн өглөө 09:00 цагийн үед Өрхийн эрүүл мэндийн төвөөс холбогдож ийм осол болсныг дуулгасан. Үүний дагуу цагдаа, төлөөлөгч хоёроо явуулсан юм. Ерөө гол манай тосгоны урдуур өнгөрдөг. Манайхаас 3, 4 км-т осол болсон юм билээ. Ингээд аймаг руу цагдаа, онцгой руу дууддлага өгсөн. Дорхноо хүрээд ирцгээсэн. Би ч явж очсон.

-Нөхцөл байдал ямар байв?

-Амиа алддаг хүү есүүлээ явсан байсан. 16-19 насны хүүхдүүд Улаанбаатараас амарч явцгаасан. Сайханы хөтөл орчихоод буцах замдаа Ерөөгийн эрэг дээр цай унд ууцгаая гээд зогссон. Дөрөв нь дэлгүүр яваад тав нь үлдээд байсан.

-Яг тэр үед осол гарчээ?

-Тийм. Хөвгүүдээс дээшээ ерөөсөө 20-30 метрт амрагчид байсан. Нэг харахад хоёр хүүхэд хөтлөлцөөд ус руу орж яваад хөл алдсан. Хөвгүүд урсгалын дор байсан учраас бүгд ухасхийсэн гэж байгаа. Талийгаач хүү футболкоо тайлаад өмдтэйгөө яваад орсон. Ингээд хоёуланг нь бариад авсан.

Нөгөө хөвгүүд нь модны мөчир хугалаад хүүхдүүд рүү сарвайж бариулж чадсан гэсэн. Харамсалтай нь залуу тэр дороо хөл алдчихсан гэж хүүхдүүд ярина лээ. Талийгаач осолдсон хэсэг гурван метр гүнтэй хэсэг. Тэгээд л гарч чадаагүй хөл алдчихсан бололтой, хөөрхий. Ерөө гол бол дээрээ намуухан юм шиг мөртлөө ширүүн урсгалтай шүү дээ.

-Аврагдсан хүүхдүүд хэдэн настай хүүхдүүд юм бол. Ар гэр нь юу гэж байх юм бэ. Та ярилцаж үзэв үү?

-Нүүр тулж уулзах боломж байгаагүй. Цагдаа хэргийн газрыг хамгаалалтад аваад мэдүүлэг авч байгаа учраас Бүгд л Улаанбаатарын хүмүүс юм билээ. Тухайн хүүхдүүд зургаа болон 13 насных гэж сонссон. Харгалзаж явсан хүмүүс нь эцэг эх, нэг настай хүн байсан.

-Хүүхдүүдийг нь авраад өөр нэг цэл залуу хүү явчихсанд гэмшиж байсан байх даа?

-Сүрхий тийм зүйл ажиглагдаагүй. Ер нь манайхан хэнэггүй шүү дээ. Тоодоггүй. Өөрсдийнх нь төлөө явж байгаа хүмүүсийг ад үзэх янзтай. Бид аялал зугаалгын үеэр Ерөө голоор байнга явж анхааруулга эрэмжлүүлэг хийдэг. Түүнд амрагчид тун дургүй. Төрийн албан хаагчдыг элдэв янзаар доромжилно, хэл ам хийнэ.

-Усанд осолдсон хүүгийн цогцсыг маргааш нь олсон гэсэн үү?

-Онцгой байдлын эрэн хайх ангийн таван хүн, манай албанаас зургаан залуу эрэн хайх ажиллагааг тухайн өдрөө эхлүүлсэн. Ингээд өчигдөр (уржигдар) 15:30 цагийн үед ослын газраас 80-аад метрээс цогцсыг гаргаж авсан.

-Ар гэр нь ямар хүмүүс байх юм?

-Осол гараад хоёр цаг өнгөрсний дараа цагдаа, онцгойгийнхон хамт явсан хүүхдүүдээр нь дамжуулаад ар гэрт нь мэдэгдсэн. Тэр орой 21:00 цагийн үед ээж нь гээд настай эмэгтэй, ах эгчийнх нь хамт ирсэн. Ээж нь нэлээд л биеэ барьж харагдсан. Залуус бидэнд хүнд байхад тэр хүнд ямар байсан нь ойлгомжтой. Ер нь ийм осол манайд жилийн жилд гардаг. Одоо яг оргил үе нь. Амрагчид болгоомжтой яваач, хүүхдүүддээ хяналт тавиач гэж л дахин дахин захимаар байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 1 цаг 23 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2 цаг 0 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2 цаг 9 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2 цаг 30 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2 цаг 41 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 3 цаг 48 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 5 цаг 3 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ
Top