x

Э.Бат-Үүл: Монголын нэр төрийг унагах гэсэн бүлэг “хулхи монгол”-ыг илчилнэ

2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан АСЕМ-д 23.6 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөв батлагдсан байдаг. Үүнээс 20.8 тэрбум төгрөгийг зарцуулсан. Санхүүгийн тайлангийн аудитын шалгалтаар 14.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн хэмээн гарсан. Үүнтэй холбогдуулан аудитад АСЕМ-тай холбоотой бүх байгууллагын удирдлагуудыг оролцуулж, төсөв хөрөнгийг захиран зарцуулсан байдалд шалгалт хийнэ гэж мэдэгдсэн юм.

Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, Ерөнхийлөгчийн зөвлөх асан П.Цагаан нар мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл: 

АСЕМ бол улсаа улс шиг болгохын  төлөө хийсэн 1990  оны хувьсгалын нэр төрийн баяр байсан юм. Зөвлөлтийн колончлолоос чөлөөлөгдөөд жинхэнээсээ бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улс болсныг гэрчилсэн баяр байсан юм. Түүнийгээ Б.Бат-Эрдэнэ,  Ч.Хүрэлбаатар мэтийн түүхээ мэддэггүй хулхи монгол “чацга”-аар гутаалгахүй. “Ардын нам   интернетээр худлаа мэдээлэл цацсан. Тэрхүү мэдээлэл дээр нь АСЕМ-ийн арга хэмжээнээс Ч.Сайханбилэг 76 тэрбум, миний бие 33 тэрбум  төгрөг идсэн.  Бүр миний хүү Б.Чулуудай хүртэл холбогдчихож. Нийтдээ АСЕМ-ийн арга хэмжээний 120 тэрбум төгрөгийг биднийг “идсэн” гэнэ. Би АСЕМ-ийг зохион байгуулах ажилд оролцож байснаараа маш их бахархдаг. Улаанбаатар хотынхоо  гудамж талбайг засаж цэмбийлгээд сайхан болгосон. Ирсэн зочид манай хотын цэвэр цэмцгэрийг магтсан  гэсэн. Жаргалантын аман дахь “Чингисийн хүрээ” цогцолборт болсон хүндэтгэлийн арга хэмжээний бэлтгэл хангах ажлыг би ерөнхийлөн удирдаж зохион байгуулсан. Олон орны зочдод, монголчууд ямар гайхалтай ахуй болон соёлын өвтэй болохыг харуулах гэж байдгаараа хичээсэн. Харамсалтай нь би сонгуульд ялагдчихаад ажлаа өгчихсөн учраас тэр сайхан арга хэмжээндээ биеэр  оролцож чадаагүй. Би АСЕМ-ийн арга хэмжээний бичлэгийг бүгдийг нь олж авах санаатай. Түүнийг цуглуулж  эмхэтгээд ач,  зээ нартай дурсгал болгож өгнө. Тэд маань өвөөгөөрөө бахархаж үр хүүхдүүдээ өвлүүлэх учиртай.

АСЕМ-ийн хүндэтгэлийн арга хэмжээ маш сайхан болсныг Европын томчуул амаа олохгүй магтаж байсан. Хамгийн гол нь Монгол Улс анх удаа  төрийн дээд зиндааны  төлөөлөгчдийг  бөөнд нь цуглуулан  олон улсын улс төрийн олимпыг зохион явуулсан. Улсын төсвөөс наад зах нь  250 тэрбум төгрөг гарах ёстой гэтэл бид улсын  төсвөөс 20 тэрбум төгрөг гаргуулсан.
Өч төчнөөн хүмүүс хандив  өгсөн.  Үнэнийг хэлэхэд хямд  төсөв аргаар үнэхээр гайхамшигтай дэлхийн улс төрийн олимпыг эх орондоо зохион байгуулсан.  Грекчүүд  спортын олимпыг санаачилсан бол монголчууд улс төрийн олимпыг санаачилсан юм шүү.  АСЕМ-ийн талаар яригдаад байгаа  асуудлуудыг  хамтарч  шалгаж  дэмжлэг үзүүлэхэд  бид бэлэн байна.  Яагаад гэвэл эх орныхоо  төлөө ийм сайхан зүйл хийж байхад дунд нь яс хаяж байгаа хүмүүс яршиг л байна шүү.  Ёстой гай л байна. Тийм өөдгүй нөхдийг олох хэрэгтэй. Хуулийн байгууллагын үйл ажиллагаа явж өгдөггүй,   тэгсэн мөртлөө улс төрийн гүжир гүтгэлэг эх захгүй яваад байдаг. Одоо АСЕМ-ийн гүтгэлэг дээр яавч тэвчихгүй. Хөлөө хүрэх газар хүртэл  заргалдана. Заргалдаад зогсохгүй заавал хариуцлага хүлээлгэнэ.  Гүтгэгчдийг өршөөхгүй. АСЕМ-ийн гүтгэгчдийн цаана Монголын нэр төрийг унагах гэсэн бүлэг “хулхи монгол” нуугдаж байгаа. Тэднийг илчилнэ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан: Миний бие Монголын үе үеийн Ерөнхийлөгч, ЗГ-тай Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Би хулгай хийх байтугай худал хэлсэн хүнд дургүй. Миний нэр ч Цагаан, зам мөр ч Цагаан. Татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлах биш, би байнга төсвийг хэмнэж, оны эцэст Сангийн яаманд буцааж тушааж ирсэн түүхтэй.

Би АСЕМ-ын шугамаар ирсэн тэр олон мянган төлөөлөгчдийг байрлуулах зочид буудал, хурлын байрны асуудлыг давхар хариуцаж ажилласан нь үнэн. Гэсэн хэдий ч төрийн урилгаар ирсэн 5,000 гаруй зочныг хүлээн авах, төрийн буудал барих гэж төсвийн мөнгө үрээгүй бөгөөд хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажилласны хүчинд АСЕМ-ын ард гарсан.

Тэдгээр зочид буудлын ажилтан албан хаагчдад хэл соёл, хоол унд үйлчилгээний олон чиглэлээр дэлхийн стандартад нийцсэн нэмэлт сургалтыг зохион байгуулсан. Үүнд туслах санамж бичигт Хөдөлмөрийн сайдтай гарын үсэг зурсан. Гэхдээ тэр мөнгөнөөс нэг ч төгрөг миний гарын үсэгтэй зарцуулагдаагүй болно.

Намайг АСЕМ-аас 321 сая төгрөг хулгайлсан, идэж уусан мэтээр илт улс төрийн зорилготой гүтгэлэг, мэдээлэл тарах болсон нь бохир, бүдүүлэг гүтгэлэг гэдгийг хариуцлагатайгаар би няцааж байна. 

Ийнхүү тэд энэхүү зохион байгуулалттай явуулж буй гүтгэлэг, санхүү бүртгэлийн ташаа дүгнэлт хийж, олон нийтэд тараасан этгээдүүдэд хандаж мэдэгдэл хийгээд байна.

Мэдэгдэлд, өнөөгийн эрх баригчид өөрсдийн гаргасан удаа дараагийн улс төр, эдийн засаг, хууль эрх зүйн бүтэлгүйтэл, гэмт хэрэг болон ёс бус үйлдлээ далдлах, ард иргэдийн туульдаа хүрсэн дургуйцлийг өөр зүгт хандуулах зорилгоор, эрүүл хүний санаанд багтахааргүй гүтгэлгийг зохион байгуулалттайгаар тарааж байна.

Иймд бичиж, зурж тараасан худал баримт, мэдээлэл болгонд хуулийн өмнө хариуцлага хүлээлгэх болно хэмээн мэдэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 23 цаг 22 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору...
Top