x

“Тэмээ” ярина гэсэн МАН-ын удирдах зөвлөл “ямаа” яриад тарлаа

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдлаа. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг ч хуралдсангүй. Үдийн өмнө 10:30 цагаас эхэлсэн энэ хурал орой 17:00 цагт завсарлаад, 18:00 цагт үргэлжлүүлэн хуралдав.

МАН-ын Удирдах зөвлөлийн 28 гишүүн хуралд оролцсон байна. Өдөр болсон хуралдаанаар Б.Батзоригийн оронд ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ.

Урьдчилан ярьж байснаар уг хурлаар ЖДҮХС-гаас өөрөө болоод хамаарал бүхий этгээд нь зээл авсан гишүүдийн асуудлыг ярина. МАН-ын Бага хурлыг товлоно гэж байсан юм. Гэвч хурлын сценари өчигдөр өглөө намын гишүүдэд мэдэгдсэн бололтой.

Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Удирдах зөвлөл нь хуралдаж эхэлж байх агшинд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрээр “… Би УИХ-ын гишүүнийхээ хувьд мэдээлэл хийж байна. ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд зээл авсан шуугиан намжихгүй байна.Учир нь энэ асуудлаар Засгийн газар, УИХ, намын төвшинд ямар ч бодитой арга хэмжээ авахгүй байгаа юм. ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулснаар энэ асуудал намжих байх гэсэн хүлээлт манай удирдлагуудад байсан байх. Уг асуудлыг ингээд зогсоож болохгүй. Тиймээс УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлж байна.

ЖДҮХС-гаас зээл авсан шат шатны хүмүүст хариуцлага тооц. Хууль хяналтын байгууллагаар шалгуулж, үүрэгт ажлаас нь чөлөөл гэсэн шаардлагыг тавьж байна. Намын Удирдах зөвлөлийн гишүүдээс ЖДҮХС-гаас зээл авсан бол улс төрийн хариуцлага тооц гэж шаардаж байна. 

Ерөнхий сайд нь  “Ерөнхийлөгч бид хоёр шүдгүй арслан шиг болчхоод байна” гэж хэллээ. Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдад эрх мэдэл нь байна. Үүнийгээ Ерөнхий сайд тайлбарла. Тагнуул, Цагдаа, АТГ бүхий л эрх мэдэл тэдэнд байна. Дутаад байгаа эрх мэдлээ УИХ-аар гаргуулж ав. Яагаад шүдгүй арслан шиг болоод байгаагаа хэл. Арваннэгдүгээр сарын 20-ны дотор намын бага хурлаа хуралдуулахыг шаардаж, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүддээ хариуцлага тооц” гэсэн юм.

Гэвч МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар энэ асуудлыг нээлттэй ярьсангүй. Харин МАН-ын дарга У.Хүрэлсүхээс УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Нийслэлийн Засаг дарга Су.Батболд нарыг албан тушаалаас нь огцруулах саналыг Удирдах зөвлөл­дөө оруулсан байна.

Түүний дараа Удирдах зөвлөлийн гишүүд талцаж байгаад хэрэлдэцгээсэн байгаа юм. Ингээд орой болоход намын даргынхаа саналыг дэмжих эсэх талаар санал хураахаар болжээ.

Тэр үеэр УИХ-ын дарга М.Энхболд “…Би МАН-ыг сөрөг хүчнээс эрх баригч нам болгосон. Надад ажлаа өгөх шалтаг шалтгаан байхгүй. Би хууль зөрчөөгүй. Мөн төрийн тогтвортой байдлын төлөө тууштай ажилласан. Хэрэгтэй цаг үед зугтчихаад, эрх баригч болохоор дарга болоод даналзах шаардлага байхгүй” гэсэн байна.

Мөн Нийслэлийн Засаг дарга Су.Батболд “…Би 2.5 жилийн турш хотыг хөгжүүлэхийн төлөө чадахаараа зүтгэлээ. 30 жил төрд ажиллахдаа хулгай хийгээгүй. Төрийн мөнгөнд би гар дүрээгүй. Харин энэ ажлыг авснаас хойш долоо хоног бүрийн пүрэв гариг бүрт над руу зохион байгуулалттайгаар довтолж ирлээ. Миний нэр хүндийг унагаах гэсэн. Сүүлдээ бүр гутаан доромжилсон мэдээллийг зориудаар түгээж, 2.5 жилийн турш түгээлээ. Нэр, хаяггүй энэ цахим хуудсуудыг хуулийн байгууллагаар шалгуулахад бүгд манай намын гаралтай байсан. Би суудалтайгаа зууралдахгүй ч гэлээ, эхлүүлсэн ажлаа дуусгах нь нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүрэг гэж бодож байна” гэжээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Надад итгэл хүлээлгэвэл би Хотын дарга болъё” гэхэд нь Су.Батболд “Хот бол мөнгө биш шүү Х.Нямбаатар аа” гэсэн байна.

Бас УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “…Биднийг 60 тэрбумынхан гэж үзэж ажлыг маань өгүүлэхийг хүсэж байгаа юм байна. Тэгвэл 65 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас бодитойгоор аваад идчихсэн гишүүдэд хэн хариуцлага тооцох вэ. Би ажлаа өгөхөд бэлэн. Ингэлээ гээд У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нарын хулгай дарагдахгүй” гэжээ. Завсарлагааны үеэр Удирдах зөвлөлийн гишүүд хоёр талынхаа харьцааг тоолцгооход ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигч Ч.Улаан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын байр суурь тодорхойгүй байна гэцгээж байсан. Өөрөөр хэлбэл, энэ хоёр гишүүн аль талд нь санал өгөхөөс М.Энхболд, Д.Хаянхярваа, Су.Батболд нарыг албан тушаалаас нь огцруулах эсэхийг шийднэ гэсэн үг юм.

Хурлын үеэр Су.Батболдыг огцруулах тухай албан бичигт Ерөнхий сайд гарын үсэг зурж НИТХ-ын дарга С.Амарсайханд хүргүүлэхээр болсон байв. Дугаар шилжих мөчид буюу 19:45 цагт МАН-ын Удирдах зөвлөл ямар нэгэн шийдвэр гаргаагүй байлаа.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 1 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 7 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 13 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 45 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 48 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 51 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 51 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 58 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 1 цаг 6 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 1 цаг 11 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 1 цаг 16 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 1 цаг 43 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 2 цаг 11 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 2 цаг 41 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 17 цаг 10 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 17 цаг 18 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 17 цаг 28 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 17 цаг 34 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 17 цаг 38 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 17 цаг 42 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top