x

Ж.Нямаа: Залуучуудыг "нийгмийн хүүхэлдэй" гэж хардгаа болих хэрэгтэй

"Яагаад залуучууд “Нийгмийн хүүхэлдэй, тролл” гэж адлагдах ёстой юм бэ?"

Хан-Уул дүүргийн АН-аас тус дүүргийн иргэдийн тэгш төлөөллийн зарчим алдагдаж байгаа талаар мэдээлэл хийж, орон нутгийн удирдлагад шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Энэ талаар Хан-Уул дүүргийн АН-ын дэд дарга Ж.Нямаатай ярилцлаа.

-Хан-Уул дүүргийн АН-аас орон нутгийн сонгуульд хан-уулчуудын оролцоог илт тэгш бусаар хуваарилсан, иргэдийн эрх ашгийг хөндсөн асуудал гарсан талаар мэдэгдэл хийсэн. Энэ талаар орон нутгийн захиргааны зүгээс та бүхэнд ямар хариулт өгч байна? Энэ ер нь юунд зориулагдсан  гэж та бодож байна?

-Ер нь бол ойлгомжтой. Хан-Уул дүүрэг бол 180 мянга орчим сонгогчтой, маш том дүүрэг. Энэ олон сонгогчдын эрхийг зөрчиж болохгүй, сонгох сонгогдох эрхийг нь боогдуулж байна, тэгш бус хуваарилалт хийж болохгүй гэсэн шаардлага тавьсан. Шаардлагаа хүргэхээр биднийг Хан-Уул дүүргийн Тамгын газар, Иргэдийн хурал  дээр очиход өглөө ажлын өдөр 09-10 цаг хүртэл,бүтэн цаг ямар ч дарга, хэн ч байхгүй, туслахууд нь хүртэл хаалгаа түгжээд явчихсан.  Бүхэл бүтэн том дүүрэг арай ч ингэж эзэнгүй юм шиг байж болмооргүй.  

-Эсвэл албаар алга болчихсон юм болов уу?

-Эсвэл албаар явчихсан уу, мэдэхгүй. Юутай ч бид шаардлагаа хүргүүлсэн, хэвлэлийн бага хурал хийсэн. Шаардлагын гол санаа нь  4500  сонгогчтой нэг хороонд Иргэдийн хурлын 3 мандат, 10 мянга гаруй сонгогчтой хороон дээр 1 мандат. Энэ нь өөрөө яаж ч харсан тэгш бус хуваарилалт. Тэнд байгаа 1500 иргэнийг төлөөлж байгаа нэг төлөөлөгч, 10 мянга гаруй сонгогчтой нэг тойргийг төлөөлж байгаа нэг төлөөлөгчийн ажлын  хуваарилалт ямар байх вэ?

Дээрээс нь энд 10 мянган хүн нэг төлөөлөгчтэй байхад, тэнд яахаараа 4500 сонгогчтой нэг хороо 3 хүнээр төлөөлүүлэх вэ? Энэ чинь нөгөө төлөөллийн зарчим алдагдчихаж байна шүү дээ.  

-Өөрөөр хэлбэл, эрх баригчид өөрсдөдөө тохируулсан, өөрсдөдөө ашигтай хуваарилалт хийж байна гэж хэлж болох уу?

-Ер нь бол тэгж харж байгаа. Эрх баригч нам өөрийнхөө хатуу гишүүнчлэлд зориулсан, хатуу гишүүнчлэлээр дамжуулан санал авах сонгуулийн зураг зураад байна уу гэсэн хардлага байна.

Төрийн албан хаагч хувь хүн аль ч намыг, хэнийг ч дэмжих нь тухайн хүний Үндсэн хуулиар олгогдсон эрхийн асуудал. Гэтэл одоо эрх баригч нам төрийн алба хашиж байгаа төрийн албан хаагчийг яг манай намын, манай хүнд саналаа өгөхгүй бол ажилгүй болно, намынхаа төлөө ажиллана гэсэн даалгавар өгчихдөг, систем ажиллуулж байна. Энэ бол тухайн иргэн хүн төрийн албанд ажиллаж байгаагийнхаа төлөө дарамтанд орж байгаа хэрэг биз дээ. Энэ бол хүний эрхийг ноцтой зөрчсөн хуулийн систем гэж харж байна.

-Орон нутгийн сонгуульд ийм зүйл гарч ирж байгаа юм байна. Одоо УИХ-ын сонгуульд ямархуу тэгш бус, шударга бус асуудал гарч магадгүй гэж болгоомжилмоор байна?

-Ер нь иргэд сонгогчдыг залхааж байна. Сонгууль болгоноор л энэ аргуудаа хэрэглэдэг.  Сүүлдээ сонгогчид маань итгэл найдваргүй, “Тэртэй тэргүй эрх барьж байгаа нам худалдаад авчихсан юм чинь, угаасаа л ийм” гэсэн хандлагатай болгож байна. Энд ч сургуулийнхныг бөөнөөр нь гадагшаа аялууулж байна, тэнд ч нэг арга хэмжээ зохион байгуулж байна.  Энэ бүхнээс иргэд, сонгогчид залхаж байна шүү дээ.

-Та тэгэхээр иргэд сонгогчдодоо хандаж юу хэлмээр байна? Ялангуяа аа, залуустаа...?

-Бас нэг зүйл байгаа. Залуучуудыг “Та нар сонгуульдаа оролцдоггүй, хохь чинь” гэсэн байдлаар ханддаг. Үгүй ээ, өнөөдөр харин эсрэгээрээ, 18, 19, 20-той залуус, гадаадад амьдарч, сурч байгаад ирсэн залуус дуу хоолойгоо хүргээд эхэлчихжээ. Зүгээр л гудамжинд явж байгаа хүүхдүүд ч ярьж байна.

Би одоо Хан-Уул дүүргийн бүсийн байранд ажиллаж байгаа. Бүсийн байранд хэний ч танихгүй, зүгээр л хүүхдүүд “Би энэ жил анх удаа саналаа өгөх гэж байна. Би энэ жил саналаа өгөх нь зөв үү? Саналаа өгөхөд яах вэ, би 18 нас хүрлээ.  Биднийг саналаа өгдөггүй гэдэг. Би саналаа өгмөөр байна” гээд орж ирдэг. Би хэдийгээр АН-ын бүсийн байранд ажиллаж байгаа ч гэсэн тэр залуу, хүүхдийн ямар нам, хэнд саналаа өгөх нь надад хамаагүй, өөрийнх нь эрх, сонгуулиар саналаа өгөх нь л чухал гэдгийг л ойлгуулдаг.   Энэ бол Монгол Улсын иргэн бүрт Үндсэн хуулиар олгогдсон эрх.

Тэгэхээр залуучууд маань  саналаа өгдөггүй гэж адлуулах биш, бүгдээрээ саналаа өгье гэж уриалмаар байна. Саналаа өгнө гэдэг бидний улс төрийн хамгийн том оролцоо. Залуучууд маань  илүү хүчтэй түрж,  орж ирцгээгээрэй, ялангуяа залуучууд маань, саналаа өгөөрэй,    сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж цаг, тутам өдөр болгон уриалж байгаа.

-Залуучууд энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байгаа юм байна, тийм үү?  

-Биднийг улс төр мэддэггүй гэж ярьдаг. Биднийг нийгмийн хүүхэлдэй шиг хардаг. Авлига өгч чадах нь чадаад, чадахгүй бол Монгол ерөөсөө болохгүй байна гээд гадагшаа хар ажиллах хүчин болгоод явуулчихдаг. Харин залуус маань “Бид ямар цөллөгний мал юм уу? Бид сурч хөгжөөд эх орноо хөгжүүлэх бүрэн боломж байна. Бид чадна” гэсэн гоё, өөдрөг сэтгэхүйтэй болчихож.

Нэг гоё нь “Биднийг улс төр мэдэхгүй, тролл шиг үздэгт нь дургүй хүрдэг, бидний эрх ашиг хөндөгддөг. Бид улс төр мэднэ ээ. Бид зөндөө судалдаг. Энэ сонгуульд саналаа өгнө” гэсэн яриа, мессежүүд маш их ирж байна.

Би залуучуудын байгууллагад олон жил ажилласан.  Миний эргэн тойрны залуус, дүү нар сонгуульдаа идэвхтэй оролцоно гэсэн гоё хандлагатай байна. Тэгэхээр энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцоорой л гэж уриалаад байгаа.

-Баярлалаа. Таны хэлсэнчлэн залуус маань сонгуульдаа идэвхтэй оролцох болтугай. Эцэст нь урьд шөнө буюу тавдугаар сарын 20-нд намууд нэр дэвшигчдээ тодрууллаа. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Намын анхан шатны нэгж байгууллагын хувьд нэр дэвшигчдээ бүх чадлаараа дэмжиж ажиллана. Манай Хан-Уул дүүргийнхэн ардчиллыг дэмжигчид олон. Тэр хэрээрээ энэ сонгуульд амжилттай оролцоно гэдэгт итгэл дүүрэн байна. Бид нэгдмэл хүчээр тууштай ажиллана. 

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЭМГЭНЭЛ 4 цаг 43 мин УИХ-ын даргыг огцруулах саналаа дэд дарга Б.Пүрэвдоржид өргөн барив 4 цаг 52 мин Хятад, АНУ-ын худалдааны эргэлт 15 гаруй хувиар буурав 5 цаг 46 мин Монголын эрэгтэй теннисчид дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авлаа 5 цаг 49 мин АНУ–Хятадын худалдааны маргаанаас шалтгаалан алтны үнэ дээд түвшинд хүрлээ 5 цаг 53 мин Монгол, Чехийн хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжиж байна 5 цаг 57 мин Монгол Улс ISO-гийн Ерөнхий чуулганд оролцлоо 5 цаг 57 мин Хууль бус санхүүгийн үйлчилгээтэй тэмцэх орон нутгийн хяналт идэвхжиж байна 6 цаг 0 мин Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ баасан гарагаас эхэлнэ 6 цаг 1 мин 2025–2026 оны өвөлд зориулж нийслэл давс, бодисын нөөцөө тав дахин нэмэгдүүлжээ 6 цаг 2 мин Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн дуудлагын 79 хувь нь объектын гал түймэр байжээ 6 цаг 4 мин НҮБ-ын тэргүүн: Эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалт дэлхий даяар хангалтгүй байна 6 цаг 5 мин Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 93 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 6 цаг 6 мин Б.Жавхлан: Төсвөө баталж чадахгүй бол УИХ тарах юу ч биш 7 цаг 9 мин Яармаг–Хархорин чиглэлийн дүүжин замын ажил эрчимтэй үргэлжилж байна 7 цаг 56 мин Л.Бадамболор: “Самбар бол миний хамгийн том зургийн дэвтэр” 7 цаг 57 мин ХАМАС бүлэглэл Израилийн долоон иргэнийг барьцаанаас суллав 7 цаг 59 мин Францын Ерөнхий сайд С.Лекорню шинэ Засгийн газраа бүрдүүлэв 8 цаг 6 мин Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаанаар ДЦС-V, хог шатаах үйлдвэрийн төслийг хэлэлцэв 8 цаг 16 мин Цэрэг татлагын үеэр залуусыг мэргэжил эзэмшүүлэхээр болжээ 8 цаг 18 мин
iИх уншсан
​“Хонин толгой”-д шилжүүлсэн Оюутолгой Эмч нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус, цалинга... "Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Гадаад харилцааны сэргэлтээс ашиг хүртэх монгол ур ухаан Пол Жонсоны “Оюунтнууд”номын тухай Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... Монголчуудын мөрөөдлийн төсөл “Цагаан заан” болж хувирав уу П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Монгол сурагч дэлхийн Англи хэлний олимпиадад алтан медаль х... Японы Технологийн их сургууль Монголын 28 сургуульд 800 ширх... Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару... Импортын гаралтай 15.4 кг загас, далайн бүтээгдэхүүнийг устг... Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Гуравдугаар улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдөртөө багтаан бүрт... Монгол, Кубын парламентын хамтын ажиллагааны талаар талууд я... Нийслэлд 100 мянга гаруй ам метр явган зам шинэчлэгдлээ Дэлхийн худалдааны өсөлтийн төсөөллийг 2.4 хувьд хүргэн ахиу... Монгол, Сингапур хоёр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын... У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёс...
Top