x

Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цахим орчинд нийтлэхийг Хүүхэд хамгааллын тухай хуулиар хориглосон

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамиртай Хүүхэд хамгааллын тухай хуулийн талаар ярилцлаа.

-Өнгөрсөн намрын чуулганаар Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэ хууль батлагдсанаар нийгэмд ямар ач холбогдол, үр нөлөө үзүүлэх вэ?

-Анх 2016 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийг батлан гаргасан. Харин УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүл, хүүхэд, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг дээдэлсэн, нийгмийн бүх бүлгийн оролцоог хангасан хүний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Тийм учраас үүний хүрээнд УИХ-аас энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан юм. Харин тус хууль энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

Өмнөх 2016 онд баталсан хууль зургаан бүлэг, 25 зүйлтэй байсан бол энэ удаад долоон бүлэг, 57 зүйлтэй болгосон. Нэг үгээр хэлбэл, хуулийн үйлчлэх хүрээг нэлээд өргөжүүлж өгсөн. Тухайлбал, хүүхдийг үл хайхрах хүчирхийллийн хэлбэрийг хуульчилж өгсөн нь маш чухал заалт болсон. Ер нь бол Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга болон түр оршин сууж байгаа хүүхэд манай улсын харьяат эсэхээс үл хамааран энэ хуулийн үйлчлэлд хамаарна. Мөн олон улсын гэрээнд заасан тохиолдолд гадаадад амьдарч байгаа манай улсын харьяат хүүхдүүд болон 18-21 насны хүнд хүүхэд хамгааллын тусламж, үйлчилгээг үзүүлэхээр заасан. Дээрээс нь хүүхэд хамгааллын үйлчилгээг шуурхай тусламжийн, хамгаалах болон нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх гэсэн гурван үе шаттай байхаар тусгасан.

Гэр бүл, нийгэм, боловсролын орчинд хүүхдийг хэрхэн хамгаалах вэ гэдгийг тодорхой болгож, хэрэв зөрсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлж өгсөн. Ингэснээр хүүхэд хамгаалалд төр, иргэний нийгмийн байгууллага, гэр бүл, сургууль гээд нийгмийн бүхий л салбар хамтран ажиллах, уялдаа холбоог сайжруулах нөхцөл бололцоог хангаж, тэдний үүрэг, оролцоог хангаж өгсөн. Хуулийг олон нийтэд сурталчлан таниулах ажил одоо улс орон даяар хийгдэж байна. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл яамдуудаар явж, хүүхэд хамгааллын бодлоготой байх. Эцэг, эхийн зөвлөлийг байгуулах, ажил олгогч ажилтандаа хүүхдэдээ цаг зав гаргах боломжийг олгох ажлыг хийх зэргийг хуульчилж өгсөн.

-Гол, гол ямар чухал заалт байгаа вэ?

-Эцэг, эх хүүхдийнхээ эрх, нэр төрд сөргөөр нөлөөлөх мэдээлэл, дуу, дүрсний бичлэг, гэрэл зургийг зөвшөөрөлгүй бусдад дамжуулахыг хориглосон. Одоо чинь бид хүүхдүүдийнхээ бичлэг, зургийг цахим орчинд байнга оруулж байгаа шүү дээ. Тэгэхээр үүнийг хориглосон. Хууль хэрэгжиж эхлэхээр энэ бүхэн хориотой, Зөрчлийн хуулиар шийдвэрлүүлэх зүйл болно гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн эрүүл мэндийн байгууллагууд эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлнэ. Хэрэг хянан шийдвэрлэх явцад хүүхдээс тайлбар, мэдүүлэг, санал авах, биед нь үзлэг нэгжлэх хийх ажиллагааг нас, хүйс, сэтгэхүйн онцлогт тохирсон тусгай өрөөнд гүйцэтгэх учиртай. Мөн заавал хууль ёсны төлөөлөгчийг хамт байлцуулахаар зааж өгсөн байгаа. Сургууль, цэцэрлэг, боловсрол сургалтын байгууллага, дотуур байранд хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх үүргийг холбогдох байгууллагад хүлээлгэж өгсөн. Үүнд үе тэнгийн дээрэлхэлтийг оруулж өгсөн нь шинэлэг. Сүүлийн үед сургуулийн орчинд хүүхдүүд бие, биеэ дээрэлхэх, гадуурхах, доромжлох явдал нэлээд гарах болсон энэ үед энэ бол маш чухал заалт болох нь гарцаагүй.

-Хүүхэд хамгааллын хамтарсан баг гэж байдаг. Энэ багийн үүргийг хэрхэн тусгасан бэ. Хамрах хүрээг өргөжүүлж өгсөн үү?

-Энэ бүхнийг нэг бүрчлэн хуульд тодорхой заагаад өгчихсөн байгаа. Тэр тусмаа таны асуусан хамтарсан багт хэн, хэн орох, хэрхэн ажиллах гэдгийг тусгайлан зааж өгсөн. Хүүхэд хамгааллын кейс менежментийг ямар үе шаттай явуулах юм. Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчинд хүүхдийг хэрхэн хамгаалах учиртай. Хүүхэд хамгааллын мэргэжлийн удирдлага ямар байх зэргийг бүгдийг оруулсан. Мөн хуулийн дагуу сум, хороо бүр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүүхэд, гэр бүл хариуцсан нийгмийн ажилтантай болж байгаа.

-Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө та бүхэн бэлтгэл ажлууд хийж байгаа байх. Тэгэхээр нийгмийн ажилтны хүрэлцээ хэр байгаа вэ. Хүний нөөцийн хомсдолтой байгаа болов уу гэж харж байна?

-Ирэх оноос нийгмийн ажилтнууд ажиллаад эхлэхээр хүний нөөцийн дутагдал үүснэ гэсэн тооцоолол бий. Гэсэн хэдий ч нийгмийн ажилтнуудыг бэлтгэх ажлуудыг үе шаттайгаар хийгээд хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллана. Мөн одоо байгаа мэргэжилтнүүдээ давтан сургалтад суулгах ажил хийгдэж байна.

-Хүүхэд, гэр бүл хариуцсан нийгмийн ажилтнаар ажиллах хүмүүст тодорхой шалгуур тавих уу. Эсвэл тодорхой сургалтууд явагдах уу. Учир нь сүүлийн үед цэцэрлэгийн багш хүүхэд зодлоо гэх асуудал нэлээд гардаг болсон болохоор ингэж асууж байгаа юм?

-Нийгмийн ажилтнууд маань хамгааллын үйлчилгээг үзүүлэхэд голчлон ажиллах мэргэжлийн хүмүүс байгаа. Мөн бид мэргэжил дээшлүүлэх, давтан сургах ажлуудыг үе шаттай хийж байна.

-Хүүхэд хамгаалалд эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоо, хариуцлагын талаар хэрхэн тусгасан бэ?

-Хүүхдийг үл хайхрах хүчирхийллийг хуульчилсан гэж би хэлсэн. Дээр нь хүүхдийн дэргэд архидан согтуурах, архи уусан үедээ хүүхдийн байгаа газарт орохыг хориглосон. Хэрэв ингэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахаар заасан байгаа. Хүүхдийг зодох бус эерэг аргаар хүмүүжүүлэх ёстой. Манай гэр бүлийн боловсрол олгохтой холбоотой 24 тусгай сэдэв байдаг. Энэ дотор хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэхэд ямар арга хэрэглэх вэ гэдгийг заадаг.

Тиймээс манай 21 аймаг, есөн дүүрэг дэх нэгжүүдээс аж ахуйн нэгжүүд, ээж, аавууд энэ төрлийн сургалт авч болно. Мөн манай эцэг, эхчүүдийн гаргадаг нийтлэг алдаа бол би чамайг төрүүлсэн, өсгөж байна гэх зэргээр хүүхэдтэй харьцдаг. Гэтэл энэ чинь аав, ээжүүдийн үүрэг. Эргээд хүүхдийг үл хайхарсан, доромжилсон үйлдэл болох нь байна гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Үе тэнгийн дээрэлхэлтийг хориглосон гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хүүхдийн эрхийг томчууд зөрчихөөс гадна хүүхдүүд бие биенийхээ эрхийг зөрчих байдал их болсон. Тийм учраас үүнийг хуульчилж өгсөн. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2023 боловсролын орчин дахь судалгааг хийсэн. Түүн дээр хэдэн хүүхэд архи уусан, хэд нь ялгаварлан гадуурхалтад өртсөн. Үе тэнгийн дээрэлхэлт хэр байна гээд бүгдийг гаргасан байгаа. Хэрэв хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн тохиолдолд сургуулийн зүгээс ямар үйлчилгээ үзүүлэх ёстойг тухайлан зааж өгсөн. Өмнө нь ихэнх тохиолдолд гомдол гаргаагүй гэдэг шалтгаанаар тухайн хэргийг шалгадаггүй байсан. Харин энэ хуулиар гомдол гаргасан эсэхээс үл хамааран тухайн хэргийг шалгаад зөрчлийн болоод эрүүгийн шинжтэй байвал холбогдох байгууллагад нь шилжүүлнэ. Нэг ёсондоо мэдээллийн мөрөөр ажиллаад шалгана гэсэн үг.

-Танай байгууллагад хүүхдийн эрхийн зөрчилтэй гомдол, мэдээлэл хэр ирж байна. Эргээд ямар арга хэмжээ авч ажилладаг юм бэ?

-Гомдол, мэдээлэл манайд нэлээд ирдэг. Хүүхдийн тусламжийн 108 утсаар дамжуулан гомдол, мэдээллийг хүлээж авдаг. Ингээд эрсдэлт нөхцөлд орсон хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээг үзүүлээд явдаг. Мөн урьдчилан сэргийлэх хүрээнд сэтгэл зүй, эрүүл мэнд, хууль зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлдэг.

-Эцэг, эхчүүдийн хувьд өсвөр насны хүүхдүүдтэйгээ ойлголцоход төвөгтэй үеүд гардаг. Энэ үед танайхаас сэтгэл зүйн зөвлөгөө авч болох уу?

-Болно. Манай Гэр бүлийн зөвлөгөө өгөх төвөөр дамжуулан үнэ төлбөргүйгээр сэтгэл зүйн үйлчилгээ, оношилгоо хийж үзүүлдэг юм. Дээрээс нь бид ажилтнуудынхаа сэтгэл санааг хамгаалах үүднээс энэ үйлчилгээгээ мөн ажилтнууддаа үзүүлдэг. Учир нь тэд маань дандаа л хүний эмзэг, сэтгэл өвдөм зүйлсийг сонсож байдаг учраас өөрсдөө сэтгэл санаагаар унах, стресстэх үе гардаг юм. Манайд чинь Найрамдал зуслан, Өнөр бүл хүүхдийн асрамжийн газар, Хүүхдийн дуудлагын 108, Түр хамгаалах байрууд гээд олон газар харьяалагддаг. Тиймээс хүнд хэцүү үе тулгарсан хүүхдэд туслахын тулд ажилтнууд маань өөрсдөө эрүүл саруул байх ёстой гэж би хувьдаа боддог.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Claudia Mölleken (98.97.79.147)
    Happy New Year My Love Once's. I was searching for a loan to sort out my bills & debts, then I saw comments about Blank ATM Credit Cards that can be hacked to withdraw money from any ATM machines around you . I doubted this but decided to give it a try by contacting {rickatmcardoffer@gmail.com} they responded with their guidelines on how the card works. I was assured that the card can withdraw EUR 10,000 instant per day & was credited with EUR 50,000,000 so i requested for one & paid the delivery fee to obtain the card, after 24 hours later, i was shock to see the UPS agent in my resident with a parcel{card} i signed and went back inside and confirmed the card work after the agent left. This is no doubt because I have the card & have made use of the card. These hackers are Germany and USA based hackers set out to help people with financial freedom!! Contact Mr Rick for help if you want to get rich with this and pay off your bills Via: rickatmcardoffer@gmail.com OR Whats-app via +1-920-251-9233 Best Regard.
    2026 оны 01 сарын 10 | Хариулах
  • Claudia Mölleken (98.97.79.147)
    Happy New Year My Love Once's. I was searching for a loan to sort out my bills & debts, then I saw comments about Blank ATM Credit Cards that can be hacked to withdraw money from any ATM machines around you . I doubted this but decided to give it a try by contacting {rickatmcardoffer@gmail.com} they responded with their guidelines on how the card works. I was assured that the card can withdraw EUR 10,000 instant per day & was credited with EUR 50,000,000 so i requested for one & paid the delivery fee to obtain the card, after 24 hours later, i was shock to see the UPS agent in my resident with a parcel{card} i signed and went back inside and confirmed the card work after the agent left. This is no doubt because I have the card & have made use of the card. These hackers are Germany and USA based hackers set out to help people with financial freedom!! Contact Mr Rick for help if you want to get rich with this and pay off your bills Via: rickatmcardoffer@gmail.com OR Whats-app via +1-920-251-9233 Best Regard.
    2026 оны 01 сарын 10 | Хариулах
  • Claudia Mölleken (98.97.79.147)
    Happy New Year My Love Once's. I was searching for a loan to sort out my bills & debts, then I saw comments about Blank ATM Credit Cards that can be hacked to withdraw money from any ATM machines around you . I doubted this but decided to give it a try by contacting {rickatmcardoffer@gmail.com} they responded with their guidelines on how the card works. I was assured that the card can withdraw EUR 10,000 instant per day & was credited with EUR 50,000,000 so i requested for one & paid the delivery fee to obtain the card, after 24 hours later, i was shock to see the UPS agent in my resident with a parcel{card} i signed and went back inside and confirmed the card work after the agent left. This is no doubt because I have the card & have made use of the card. These hackers are Germany and USA based hackers set out to help people with financial freedom!! Contact Mr Rick for help if you want to get rich with this and pay off your bills Via: rickatmcardoffer@gmail.com OR Whats-app via +1-920-251-9233 Best Regard.
    2026 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Хатагтай Цэцэгмаа гэдэг би Улаанбаатар хотын хүн, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн, яаж их өр төлөх вэ гэж андуурч, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Итгэмжлэгдсэн зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тэгээд би тус компаниас 85 мянган долларын 5 жилийн хугацаатай зээл авах хүсэлтээ шуудангаар нь өгсөн (trustedloanfirm0@gmail.com). 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээл 2 хувийн хүүтэй батлагдсанд миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та хамгийн багадаа 2%-ийн зээл авахыг хүсч байвал итгэмжлэгдсэн зээлийн пүүстэй түүний имэйл хаягаар холбогдоно уу (trustedloanfirm0@gmail.com).
    2024 оны 05 сарын 03 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо 25 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 30 мин Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нээгдлээ 31 мин Ерөнхий сайд Дорноговь аймгийн хямд өртөгтэй орон сууцны хөтөлбөртэй танилцлаа 33 мин Х.Нямбаатарыг чөлөөлөх нь ял биш, шагнал юм 2 цаг 20 мин Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар энэ оны зорилгоо тодорхойллоо 2 цаг 45 мин Чингэлтэй дүүргийн 3100 гаруй өрх хийн түлшний зуух ашиглаж эхэллээ 2 цаг 45 мин Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн дээд лигийн улирлын шилдгүүд тодорлоо 2 цаг 47 мин Гавьяат тамирчин А.Энхтуулд хоёр өрөө байр бэлэглэв 2 цаг 47 мин Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 90 хувьтай байна 2 цаг 48 мин Волейболын дээд лигийн плей-оффт өрсөлдөх багууд тодорлоо 2 цаг 49 мин Иранд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 500 гаруй хүн амиа алджээ 2 цаг 51 мин Түргэн тусламжийн машиныг хотхон, хорооллын хаалтаар саадгүй нэвтрүүлж, тусгай зогсоолтой болгоно 4 цаг 49 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтнууд чуулж байна 4 цаг 50 мин Жолоодох эрхгүй жолооч осол гаргаж, хоёр хүн гэмтээжээ 4 цаг 51 мин 2026 оноос дотоодод үйлдвэрлэсэн хагас коксон түлш хэрэглэнэ 4 цаг 53 мин Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно 4 цаг 55 мин “Алтан бөмбөрцөг” гардуулах үеэр ICE-ийг эсэргүүцэв 4 цаг 55 мин Холимог тулааны Азийн АШТ-ээс Монголын баг зургаан медаль хүртэв 5 цаг 1 мин Японы Ерөнхий сайд парламентын доод танхимыг тарааж магадгүй 5 цаг 2 мин
iИх уншсан
Явуухулангийн Цаст Цагаан уул Д.Уламбаяр: Венесуэлд дэглэм өөрчлөгдөж, ардчиллын замаар хө... Марко Рубио “Монголын Ерөнхийлөгч хууль бус” гэж байжээ Вэнэсуэлчүүд цэцэг барин угтлаа Сэтгэлээ сайжруулж, гэгээрэл рүү тэмүүл Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ... Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... “Насны хишиг”, “Эхийн алдар” одонгийн мөнгийг ирэх сард олго... Г.Занданшатар: УБЕГ иргэдээс уучлал гуйх хэрэгтэй Ираны ард түмэн тэмцэж байна Х.Нямбаатарыг чөлөөлөх нь ял биш, шагнал юм Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Саудын Араб хөрөнгийн зах зээлээ гадаадын хөрөнгө оруулагчда... ИТХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталлаа Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... Хотын дарга Австралийн Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллага... Сэлбэ голын тохижилтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна
Top